Олон хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Олон хүрээ,

Ринчений зураг дах дугаар :
641

Ринчений жагсаалт дах нэр :
Олон хүрээ /Говь мэргэн вангийн хүрээ, Ноёны хүрээ/

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Дорноговь

Сум :
Сайхандулаан

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Товч түүх :


Дорноговь аймаг Сайхан дулаан сум. Олон хүрээ /Мэргэн вангийн хүрээ, Амар мэндийн хүрээ/ Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу одоогийн Сайхан дулаан сумын нутагт Олон хүрээ буюу Мэргэн вангийн хүрээ оршиж байжээ.Цогчин Чойр Манба Жүд Дүйнхор 5 дацантай, баруун аймаг баруун урд аймаг, Минжүүрийн аймаг, зүүн аймаг, зүүн урд аймаг гэсэн 5 аймагтай хурал номын цар хүрээ лам нар сүм хийдин тооны хувьд том хүрээтэй харьцуулахад бага боловч дэг зохион байгуулалтын хувьд хүрээний зохион байгуулалттай байжээ.Баян булгийн овоо, Хийморийн овоог тахидагбайв.Энэ хийдэд бор хувилгаан Гандий лам Нацагпунсал зэрэг эрдэм чадалтай ламн ар байсан ба Даваа зодов лам Чойрын ба зан үйлийн чиглэлээр 2 боть бичмэл, Дашдаваа лам зан үйлийн чиглэлрээр 2 боть бичмэл Цэдэв гяргансудрын тайлбар зэрэг1 боть зохиолуудыг тус тус төвд хэлээр бичиж үлдээсэн нь олон улсын монгол хэл бичгийн эрдэмтдийн анхдугаар их хурлын илтгэлд тэмдэглэгдэж байжээ.Олон хүрээ хэмээх энэ хурал номын оны үүсэн байгуулагдсан он цаг нь тодорхойгүй бөгөөд 19-р зууны эхээр үүссэн байх магадлал илүү ба 1937 оны эхээр хаагджээ. Холбогдох эх сурвалж: 1.Өргөн сумын өндөр настан Олон хүрээний ашвь байсан 86 настай Зүшийн Галсан гуайтай хийсэн ярилцлагаас. /2007.07.02./ 2.Л.Чулуунбаатар “Төвдөөр гийсэн Монгол мэргэд” УБ 2004

Байршлын тайлбар :
Сайхандулаан сумын 1-р баг, зүүн хойд талд нь Хөх толгой (2км), зүүн урд талд нь Үүд Борцав (5км), ар талаар нь Баян овоо (5км) гэсэн уул усны дундах тэгш талбайд туурь байна. Баруун өмнө нь Баруун үүд, Зүүн үүд гэж нэртэй 2 овоо байна. Туурийн баруун талд Долоон гэдэг уул байна.

GPS хаяг :
North 44° 33’  East 109°  01’

Нийт газрын хэмжээ :
Side1: 1000 Side2: 1000 Side3: 1000 Side4: 1000 Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
4 талд нь горооны захыг тэмдэглэсэн чулуун босголгоо байна. Их таруу барьсан барилга байшинтай. 13-14 дуган сүмтэй мөн 10-д жастай, лав 2суваргатай хийд байжээ. Зүүн баруун талаар нь нэл айлын буурь байна. Жас нь бүгд 2-3 байшинтай, өргөө гэртэй байж. Дуган сүмийг байгалийн хавтгай чулуугаар шахаж модоор дуган сумээ барьсан байжээ гэхээр байна. Хөх тоосгоны хагархай суврагын дэргэдээс олж үзлээ.

Сүм хийд байгуулагдсан он :

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes

New monastery/temple register number :
ДГСХ 013

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Дорж,Лхамсүрэн - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Найдан,Галдан - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Галбадрах зэрэг 30 гаруй хүн - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:
Year : 1990 он - Number of recorded interview:

хуучин хийдийн лам нар



Тэмдэглэл :
14.а Зургийн дугаар: 58002066-2083 2081, 2082, 2083 барилгын материал, судар номын үлдэц. 2066-2080 бусад нь туурийн тал бүрийн зураг

Хүснэгтийн дугаар :
ДГСД 104

судалгааны баг :
Team: Е

Зүшийн Галсан


Аман түүх

Газрын зураг :

Байршилын зураг

Site plan drawn by surveyors Site plan drawn by surveyors