Мончаагийн хүрээ
Read in English
Сүм хийдийн нэр :
Мончаагийн хүрээ,Дашдэчэнлин хийд,
Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Дашдэчэнлин, Дашдэчэн
Төвд нэр Уайли:
*bkra shis bde chen gling, *bkra shis bde chen
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
4
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Мончааг хүрээ/ Урианхайн зоригт гүнгийн хийд-Дашдэчлэн
Сүм хийдийн төрөл :
хүрээ
Байрлах аймаг :
Баян-Өлгий
Сум :
Цэнгэл сум
Аймгийн хуучин нэр :
Засагт хан
Хуучин хошууны нэр :
/Алтайн Урианхайн долоон хошуу/ Зоригт гүний хошуу/
Товч түүх :
Баян өлгий аймгийн Цэнгэл сум. Шинэ Рашдэчин хийд Хуучин Урианхайн Зоригт гүний Дашдэчлин хийд буюу Мончоогын хүрээний хурал номыг сэргээн 2005 оны 5-р сарын 11-нд Цэнгэл сумын төвд үүсж байгуулагдсан.Гэлүгбагийн урсгалын энэ хийдийг иргэн Ө.Амархүү, Ш.Цэрвээ, Ө.Гэндэн нарын үүсгэл санаачилга сүсэгтэн олны дэмжлэгээр байгуулагджээ.Хийдлийн улсын бүртгэлийн регистрийн дугаар 1044656.Хуучин сумын Худалдаа бэлтгэлийн ангийн барааны агуулах байсан байшинг засварлан тохижуулж хурал хурж байгаа бөгөөд шинээр Цогчин дуган баригдаж байна.Одоо 2 ламтай бөгөөд сар бүрийн дүйцэн өдрүүдэд Ерөөл, Магтаал, Манал, Дарь-Эхийн мандал шваа уншдаг бөгөөд 29-нд Лхам сахиусаа тахина.Одоогоор эдэлбэр газар бүхий хашаатай болсон байна. /Тус хийдийг үүсгэн байгуулагч Цэнгэл сумын 5-р багийн иргэн Ө.Амархүү сүсэгтэн Х.Хөхөө нартай хийсэн ярилцлагаас/
Байршлын тайлбар :
Зоригт гүний хошуу буюу Мончоогын хүрээ нь Монгол Алтайн нурууны салбар уулсын дундуур урсах Ховд голын хөвөөн дээр байгуулагджээ. Б.Ринчэн энэ хүрээг Харганатын голд буй хэмээн тэмдэглэсэн. Харганатын гол хүрээний баруун хэсэгт 1км орчим газар урсан ирж Ховдын голд цутгадаг. Ийм болохоор хоёр голын бэлчээрт хүрээ байрласан гэж болох юм. Гэхдээ Ховдын голын хөвөөнд, Ховд, Харганатын голуудын бэлчирт байрласан гэвэл зохистой байна. Одоо тэрхүү түүхэн газар Баян Өлгий аймгийн Цэнгэл сумын төвд төвлөрчээ. Цэнгэл бол 11,000 хүн амтай, харьцангуй том сумын нэг юм.
GPS хаяг :
North 48° 56’ East 089° 08’
Нийт талбайн хэмжээ:
Side1: 13 Side2: 10 Side3: 10 Side4: 10 Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
Yes
Судалгаа явуулах үеийн байдал :
Түүхэн газраас гол дуганын барилга бүрэн нуралгүй үлджээ. Урт нь 13 метр, өргөн нь 10 метр хэмжээтэй энэ барилгыг 1950-д оны үеэс эхлэн Цэнгэл сумын худалдааын байгууллага эд барааны агуулах болгон ашигласаар 1990 он хүрчээ. Барилгыг модоор барьсан байсан, хожим гадуур нь шавардсан. Анх хоёр давхар дотроос нь дамжин гардаг шаттай дугана байсны дээд давхарыг нураан шинээр дээвэр тависан. Хийдийг гаднаас нь харахад нилээд хуучирсан засвар үйлчилгээ хийх шаардлагатай, дотор гаднаа шал багана, дээвэр зэрэг нь бат бөх хийгдсэн ашиглах боломжтой байлаа. Баян-Өлгий аймгийн нутагт ганц сүмийн хуучин барилга бий. Мончоого хүрээний хуучин энэ барилгын баруун болон зүүн талд байсан хоёр дугана барилгыг нураан модыг нь Баян-Өлгий аймгийн төв рүү Ховдын голоор сал хийж урсган авч явсан түүхтэй ажээ. Дуганын хуучин барилгын зүүн талд жижигхэн 3х4 метр орчим хэмжээтэй 2 метр орчим гүнзгий байсан болов уу гэмээр газар ухаж байгуулаад уулын хөх чулуугаар доторлосон нүхэн зоорийн үлдэц бий. Үүнийг хүрээний зулын шар тос зэргийг хадгалдаг, газар зоорь сав байсан гэж ахмадууд өгүүлж байна. Хүрээний дэргэд 1 км газарт лам нарын мөргөж тахидаг чулуун овоо/балин/ байсан байна. Эдгээрээс өөр зүйл тодорхой туурь үлдээгүй.
Сүм хийд байгуулагдсан он :
1800-аад он
1870 он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
Yes
Шинээр бүртгэгдсэн сүм хийдийн дугаар:
БӨЦГ 082
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Дэгээ багш | Ярилцлагын дугаар: 001
Нэр, цол хэргэм : Жавхалдаа ноён | Ярилцлагын дугаар: 001
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
120 лам
120 орчим лам
Хүснэгтийн дугаар :
БӨЦГ 080
судалгааны баг :
Team А