Согогийн хийдийн тав

Read in English

Сүм хийдийн нэр :
Согогийн хийдийн тав,Хүрээний тав,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
2

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Согогийн хийд

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Баян-Өлгий

Сум :
Улаан хус сум

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Хуучин хошууны нэр :
Алтайн Урианхайн долоон хошуу/ Мэрэнгийн хошуу /

Байршлын тайлбар :
Түүхэн газар нь Монгол Алтайн нурууны сав газарт Ховд голын зүүн талд Согог хэмээх жижигхэн голын эрэгт байжээ. Ховд, Согог голын хооронд туурь нь бий. Улаан хус сум Ховд голын зүүн хөвөөнд оршино. Сумын төвийн зүүн талаар 1 км орчим газар Согогийн гол урсан өнгөрч Ховдын голд цутгана. Энэхүү Согогийн голыг өгсөн 25 км газар яваад Улаан хус сумын 5-р баг буюу Согог багийн төвд очдог. Согог баг нь 9 жилийн сургуультай, бага эмчийн салбартай хүн ам олонтой том баг болно. GPS given for Ulaankhus sum centre

GPS хаяг :
North 49° 2’  East 89°  26’

Нийт талбайн хэмжээ:
Side1: 5:8 Side2: 3:4 Side3: 3:4 Side4: 3:4 Side5: 5:6 Side6: 5:6

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Согогийн голын хөвөөн дээр голын шаварлаг хөрстөй дэрс, сондуул ургасан цагаан шороон хөрстөй товгор газарт туурийн үлдэгдэл бий. Энэ нутагт Монгол хүн амьдрахаа болиод олон жил болсон учир одоо уугуул болох Казах иргэдээс асууж сураглан явж хүрэв. Казахууд Согогийн хүрээний туурь гэж нэрлэнэ. Хүрээ байх үеийн хэд хэдэн барилгын туурь мэдэгдэнэ. Тэдгээрийн хэмжих боломжгүй. Бас зарим туурин дээр тоосгоор хана мэт өрсөн тэр нь нойтон газарт шигдэн орсон бөгөөд тоосго нь мэдэгдэхгүй байдалтай. Харин тийм тоосгыг хавтгайгаар бус харин босоо байдлаар зэрэгцүүлэн сайн чигжүү өрсөн нь мэдэгдэнэ. Энэ нь Цэнгэл сумын Харганатын хүрээний туурийн үлдэгдэл тоосгыг өрсөн байдал, тоосгоны дүрс, хэмжээ, хийсэн цагаан шавар зэргээрээ адилхан байна. Үүгээр Монголчуудын барьж байсан нэг хэлбэрийн шашны байгууламж болох нь мэдэгдэнэ. Одоо энд суурьшаад байгаа Казахуудын зарим хэсэг нь Согогийн хийд бол Казахууд Монголд нүүдэллэн ирээд байгуулсан анхны Молда сүм байсан гэж өгүүлж байгаа нь үнэнд тохирохгүй мэт юм. Сүмийн туурийн баруун талд залгаа шахам Казах иргэдийн оршуулгын газар буй. Жил ирэх тутам Казахуудын оршуулга сүмийн туурийн гол хэсэгт ойртож байна. Туурийн зүүн талд 300 метр газарт Казах иргэд Монголд нүүдэллэн ирж суурьшсаны 130 жилийн ойд зориулан босгосон дурсгалын самбар байна. Энэ хөшөө самбарыг 1996 онд босгож, 100 гэр барьж их баяр хийжээ. Хөшөөн дээр “Монголд казахуудыг дагуулан ирсэн Жүлкин гэдэг хүний 180 насны ой, Монголд Казахууд ирсний 130 жилийн ойд зориулав” гэж бичсэн. Дэргэд нь мусулманы молда сүм барьжээ. Согогийн хүрээний тухай хөрш Цэнгэл сумын Тувачуудын залуу үе мэдэхгүй байна. Монголчууд энэ нутгаас XX зууны эхэн үеэс шахагдан гарсан тул Согогийн талаар мэдэх хүн үгүй шахам болжээ. Ийм учир Казахууд нь энэ түүхэн газрыг өөрийн Молда сүм байсан гэж ярихад хүргэсэн бололтой. Гэхдээ туурь Молда сүм биш болохыг харуулна. Археологийн судалгаа хийх шаардлагатай.

Сүм хийд байгуулагдсан он :
1800-аад он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : | Ярилцлагын дугаар:

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар

Хүснэгтийн дугаар :
БӨУХ 083

судалгааны баг :
Team А

Газрын зураг :