Зостын хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Зостын хүрээ,Сагсайн хүрээ,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
6

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Сагсайн хүрээ

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Баян-Өлгий

Сум :
Сагсай сум

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Хуучин хошууны нэр :
Алтайн Урианхайн долоон хошуу-Итгэмжит бэйсийн хошуу

Товч түүх :


Баян өлгий аймгийн Сагсай сум. Сагсайн хүрээ Сагсайн хүрээ анх Шинжааны нутагт үүсээд удалгүй ХШ жарны модон мичин жил /1764 он/ Алтайн цаанаас нүүж Монголын нутагт ирээд түүнээс хойш 123 жилийн турш малчин ардуудыг дагаж нүүж явжээ.ХҮ жарны гал гахай жил /1887 он/ Сагсайн голд 30 жангийн сүм барьж хүрээг суурьшуулав.Энэ үед тус хүрээ 80 орчим лам хуврагтай байв.Гал луу жил /1916 он/ Да лам Жамба засаг ноён Нацагдорж нар 9 жангийн сүм барьж 160 гаруй лам нартай болжээ.1930 оны үед 300 гаруй лам хуврагтай байв.Сагсайн хүрээ хилийн чанадад 1763 онд үүссэнээс хойш 175 жилийн ой нь 1939 онд болжээ...” хэмээн бичсэн байна.1990 онд Буянт сумын төвд Сагсайн хүрээний хурал номыг сэргээн Рашчойлин нэртэй хийдийг байгуулжээ. Да лам Жамбаа-Сагсай хүрээний тэргүүн лам асан Засаг ноён Нацагдорж-Алтайн урианхайн итгэмжит гүн. 1914-1922 онд хошууг захирж явсан /Баян өлгий аймгийн ЗДТГ-ын ажилтан Г.Батсүхтэй хийсэн ярилцлагаас 2007.07.19/

Байршлын тайлбар :
Монгол Алтайн нуруунаас эх аван урсах томоохон голуудын нэг болох Сагсайн голын хөвөөнд Сагсайн хүрээний туурь бий. Энэ нь Алтайн Урианхайн Итгэмжит засгийн хошууны гол хүрээ байлаа. Эдүгээ Сагсай голын хөвөө эрэг дагуу Баян-Өлгий аймгийн Алтай, Буянт, Сагсай сумууд бий. /сумын төвүүд/ Хожим хүрээний туурин дээр Сагсай сумын Зост багын төв байрлажээ. 1970-1980-д оны үед тус сумын 1,2-р багийн төв нэгдэн хүний бага эмчийн салбартайгаар ажиллаж байсан. Багийн төвийн барилгууд хүрээний төвийн дээд хэсгээр байрласан. Одоо манаач бий. Өвөлд айлууд өвөлжинө. Зуны цагт голын өмнө талд аймгийн хүүхдийн зуслангийн газар ажиллана. Үүнийг Зостын зуслан гэнэ. Ойр хавьд тахилгатай уул ус байгаа хэсгийг заах хүн тааралдаагүй болно.

GPS хаяг :
North 48° 43’  East 089°  31’

Нийт талбайн хэмжээ:
Side1: 300 Side2: 400 Side3: 20: Side4: :21 Side5: Side6:

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Сагсайн хүрээний туурь нэн ялангуяа сүм дуганын барилгууд, хашааны туурь тэдгээрийн нуранги шавар шороо, чулуу зэрэг нь хадгалагдан үлдсэн. Туурийн эдгээр үлдэцүүд газартай бүрэн тэгшрэн эдгээгүй учир тод сайн харагдана. Том дуганы өмнө талд шал болгон дэвсэн байдалтай гоёмсог сайтар шигтгэсэн чулууг шалны үлдэц байна. Зарим барилгын туурь, суурь нь тоосгыг хэрхэн яаж хийж байсныг илтгэхээр сайн хадгалагдсан. Зам засаж байсан жижигхэн засмал чулуу барилгын тоосго зэрэг зүйл олдсон. Дугануудын эргэн тойрон байсан хашааны туурь зарим газрын шавар үлдсэн. Дэргэд нь очиход энэ бүхэн сайн мэдэгдэнэ. Зүүн өмнө зүгт байсан 1 барилгын туурийг нилээд ухаж, чулуу тоосго зэргийг нь гаргасан.

Сүм хийд байгуулагдсан он :
1763 он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
Yes

Шинээр бүртгэгдсэн сүм хийдийн дугаар:
БӨБТ 085

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Манжийн эзэн хааны зарлигаар | Ярилцлагын дугаар: 001

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
300 гаруй лам

Хүснэгтийн дугаар :
БӨСС 079

судалгааны баг :
Team А

Газрын зураг :

Байршилын зураг :

Site plan drawn by surveyors