Амар буянт

Read in English

Сүм хийдийн нэр :
Амар буянт,

Ринчений зураг дах дугаар :
872

Ринчений жагсаалт дах нэр :
Амар буянтын хийд

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Баянхонгор

Сум :
Баян-өндөр сум

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Сумын хуучин нэр :
Юм бэйсийн хошуу

Товч түүх :


Баянхонгор аймаг Баян өндөр сум.Амарбуянтын хийд. Хуучин Засагт хан аймгийн Жюн ван Жонон засаг улсад туслагч гүн Жанцандалайнамжилнаваандоржын хошуу буюу одоогийн Баян өндөр сумын нутагт байсан Амарбуянтын хүрээ нь анх 1697 онд гүн Соном ишийн үед Цогчин хурлыг тогтоосноор эх суурь нь тавигджээ.Дараа нь 1823 онд гүн Цэдэндондовдоржийн үед Хайлан,Ламиран хурлыг тогтмол хурах болж 1831 онд нэмж Цаннид хурлыг үүсгэн байгуулжээ.Ийнхүү хүрээ хийд байгуулагдсан цагаас 1937 оныг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд энд 1000 орчим лам сууж байсан мэдээ байна.Бүр зарим эх сурвалжаар бол /ярилцлага/ 1300-1500 ламтай байсан ажээ.1904 онд 13-р далай лам халхад залрахдаа энэ хийдээр морилж байсан түүхэн баримт байдаг ажээ.Амарбуянтын хийдийн хувилгааны анхны дүр нь Дугар зайсан гэж хүн байдаг байв.Анхны дүрээс хойш 7 дүр тодорсон ажээ.Уг 7 дүрээс сүүлчийн 5 дүрийг албан ёсоор сэмтийд нь залсан ба анхны 2 дүр нь монгол оронд бурхны шашин төдийлөн дэлгэрээгүй байх үед тодорсон түүхтэй ажээ.5, 6-р дүрийн хувилгаан болох Дүвчин дүр, Мэргэн дүр гэдэг 2 хүн төвд хэл дээр олон зүйл зохиол бичиж туурвисан эрдэм чадалтай хүмүүс байжээ.Амарбуянтын хийдэд Чойрын дацан Манба дацан, Зурхайн дацан гэсэн 3 гол дацантай байсан ба Чойрын ном нилээн түлхүү судалдаг байжээ.Чойрын ном нь Сэра игчаатай байжээ. Тус хүрээнд Гавьжийн дамжаа барьж байсан гэх бөгөөд хамгийн сүүлд 1914, 1915 оны барьж байсан гэдэг мэдээ байна.Мөн хүрээнд Цам гарч Майдар эргэдэг байсан бөгөөд зуны эхэн сарын шинийн 8-нд дараа нь Цам гардаг байжээ.Хуучин энэ хошуунд орон нутгийн тахилгатай 5 овоо байдаг байсан ба хамгийн гол овоо болох Баян овоог зуны эхэн сарын шинийн 8-нд тахидаг байжээ.Дараа нь хошууны гол овоог 3 сүм хамтарч тахина.Энэ нь Шинэжинст хэмээх овоо юм.Мөн Толийн овоо, Өндөр овоо тахилгат овоо хэмээх 3 овоог зуны дунд адаг намрын эхэн саруудад тахидаг байжээ.Эдгээр 5 овооны тахилгын санг хувилгаан ламын 5-р дүр Дүвчин дүр зохиосон гэдэг.Хийдийн гол шүтээн нь Лхам шүтээнтэй байв.Энэ хийдэд Төвдөөс лам нар ирж суудаг байсан ба Төвд лам нарын сууж байсан хашаа гэж одоо ч хийдийн туурин дээр хашааны үлдэгдэл балгас бий.1937 оны эхээр тэр үеийн хэлмэгдүүлэлтэнд өртөж Амарбуянтын хүрээ хаагдсан байна.Энэ үед томоохон лам нарыг баривчлан Завхан аймгийн Улиастай руу ачиж явсан ба нилээд тооны лам нар урагшаа хэл даван Өвөрмонгол руу дөрвөн гарчээ.Энэ үед хувилгаан ламын хамгийн сүүлчийн 7 дахь дүр нь 9 настай байсан бөгөөд хийдийн олон лам нар 9 настай хувилгаанаа дагуулан хил даван одсон гэдэг.7 дахь дүрийн хувилгаан Өвөрмонголоос Гүмбэн хийдэд очиж ном судалсаар 1960-аад олны үеийг хүрч хятадын соёлын хувьсгалын уршигаар шоронд орж 1970-аад оны эхээр тэндээ таалал төгссөн гэдэг.Сүм дуганы бурхан тахилыг дүрвээд явсан лам нар бага хэмжээгээр авч явсан ба нилээд нь эзгүйрсэн сүм дуганд үлдсэн байсныг нутгийн ард иргэд авч уул хаданд нууварлан дээрээс нь дотоод яамныхан сүм дуганыг шатаажээ.Хийдийн ойролцоо Хятадын худалдааны том пүүс байсан гэдэг.Одоо Амарбуянт хийдийн туурин дээр хэлмэгдэн сүйтгэгдсэн хийдийн хурал номыг сэргээж 1990 онд шинэ үеийн Амарбуянт хийд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. Холбогдох эх сурвалж: 1.Шинэ Амарбуянт хийдийн тамгийн лам Нангил гуайтай хийсэн ярицлагаас 2007.08.07 2.Ч.Банзаргч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004

Байршлын тайлбар :
5-р дүр гэгээн 5 овоог тахих 5 санг зохиосон. Хошууны гол шүтдэг нь Баян овоог тахидаг. Залаа, Бүгдэр, Гичгэнэ тахилгат хожим хаагаар тахидаг болсон. Урд талд нь азарга мал, баруун талд нь заан, Зүүн Хангарьд, Бар, Арслан. Дайргатын ам гэж байсныг Бурхантын ам гэж нэрлэх болсон, Баянзоо гэх нь ч бий.

GPS хаяг :
North 44° 37’  East 098°  42’

Сүм хэвээрээ үлдсэн :
Yes

Сүм хийд байгуулагдсан он :
1750 он (ихэнх зохиолд)
1767 он архивын гар бичмэл

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937 - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
Yes

New monastery/temple register number :
БХБӨ 017

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Сурихажав гавж - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Гэвш Пүрэвдоо - Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Гэлэгдамба - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:
Year : 1990 оны 5-р сарын 27-ны - Number of recorded interview:

хуучин хийдийн лам нар
1300-1500 ламтай байсан

Хүснэгтийн дугаар :
БХБӨ 066

судалгааны баг :
Team: Б

Нагил


Аман түүх

Газрын зураг :

Архивын зургууд :