Зүйлийн хурал
Read in English
Сүм хийдийн нэр :
Зүйлийн хурал,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
232
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Зүйлийн хурал /Тэшигийн хурал/
Сүм хийдийн төрөл :
цагийн хурал
Байрлах аймаг :
Булган
Сум :
Тэшиг
Баг :
2-р баг, Олоннуур гэдэг газар
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Хуучин хошууны нэр :
Дайчин вангийн хошуу
Товч түүх :
Булган аймаг Тэшиг сум. Зүйлийн хурал /Тэшигийн хурал/ Түшээт хан аймгийн Түшээт хан амйгийн Дайчин вангийн хошууны нутаг одоогийн Тэшиг сумын 2-р баг сумын төвөөс баруун тийш 4 км-т Олон нуур гэдэг газар энэ хурал төвхнөж байжээ.Зүүн урд талд нь аймгийн овоол хэмээх эртний тахилгат овоо, зүүн хойно нь Тахилтын овоо хэмээх тахилгат овоо, баруун талд нь Нарст уул, Нуурын даваа гэдэг газрууд бий.1880-аад оны үед байгуулагдсан гэх энэ хурал нь 1 модон дугантай бөгөөд 10 орчим лам сууж хурдаг байжээ.Харин 1930-аад оны эхээр Түдэв хэмээх 1 тахилч ламтай үлдэж сарын дүйцэн өдрүүдээр ойр орчимын хөдөө гэртээ 5-6 лам нар ирж цагийн хурал хурдаг байжээ.1937 оны дундуур уг хурал хаагдсан бөгөөд эзгүйрч хоцорсон нэг дуганыг нь 1944, 1945 оны үед нураасан байна.Уг дуганын туурь одоо тодорхой мэдрэгдэх бөгөөд гадуураа хэрэм эсвэл шургааган хашаатай байсан бололтой туурь бас бий. /Тэшиг сумын 2-р багийн иргэн өндөр настан Банзрагч гуайтай хийсэн ярилцлагаас/
Байршлын тайлбар :
Тэшиг сумын төвөөс баруун урагш 4 км-т тал ойн бүсэд байдаг Олон нуур гэдэг газар нэг дуганы туурь байна.Зүүн урд талд аймгийн овоо хэмээх эртний тахилгат овоо 1,4 км-т ,зүүн хойно 2 км орчим газар Тахилтын овоо хэмээх тахилгат овоо,баруун талд Нарст уул Нуурын даваа бий.Баруун урд талд 3 км орчимд Дулаанхан хэмээх өндөр модот уул бий.
GPS given for Teshig Sum Centre
GPS хаяг :
North 49° 56’ East 102° 39’
Нийт талбайн хэмжээ:
Side1: Гад Side2: У 20 Side3: Гад Side4: Ө 20 Side5: Д У8 Side6: Д Ө8
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Уг дуганы туурь нь 20:20 м хэмжээний хашаатай байсан бололтой хашааны ором дотор 8:8 м хэмжээний талбай бүхий дөрвөлжин дуганы туурь газрын хөрснөөс дээш 20 см өргөгдөн тэлжээ.Дуган хашааны суурь бараг эдгэрсэн тал хээрийн өвс ургамал ургасан.
Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй | Ярилцлагын дугаар:
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
Хоёр лам байсны нэг нь тахи
Хүснэгтийн дугаар :
БУТШ 009
судалгааны баг :
Team: Г