Уушгийн хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Уушгийн хийд,Уушгийн сүмийн Дарь-Эхийн жас,Уушгийн сүм,Уушгийн рашаан дахь Дарь-Эхийн жас,Дарь-Эхийн жас,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
829

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Уушгийн хийд

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Өвөрхангай

Сум :
Төгрөг сум

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Хуучин хошууны нэр :
Эрдэнэ Үйзэн Вангийн хошуу, Арвайхээрийн хошуу

Товч түүх :


Өвөрхангай аймаг Төгрөг сум.Уушгийн жас./Дарь эхийн жас./ Уушгийн рашаан дахь Дарь эхийн жасыг анх 1840-өөд оны үед Ишданзан лхаарамба гэгч хүн шавыг нь тавьж Урьдын гэлэн ,Чойдор аграмба,Ожоо ламтан маарамба нар байгуулсан ажээ.Энэхүү жас нь дундаа хоролтой өөд өөдөөсөө харсан хоёр бодь гөрөөс дээд талд нь байрласан алтан ганжиртай гэр хэлбэрийн ганц модон дугантай байжээ.Дуганы баруун хойд талд өмнөө байнгын зултай мөргөлийн суваргатай,дуган суварга хоёрын гадуур шавар хэрмэн хашаатай байсан байна.Дарь эхийн жасад 20-30 лам байнга сууж хурал жасын үйл ажиллагааг тасралтгүй явуулдаг байсан бөгөөд томоохон хурлуудад 60-70 лам хурах тохиолдол олон байлаа.Гол цогчин уншлага нь дарь эх ихэвчлэн унших ба жил бүрийн битүүнд Цэдэр хурж шинийн нэгний өглөө лам нар дуганыхаа өмнө цуглаж бурхандаа мөргөцгөөн золгодог байв.Уг жас цам гарах,майдар эргэх,ганжуур эргэх зэрэг зан үйл хийдэггүй харин намрын дунд сард хайлан хурж байсан мэдээ байна. .Жасаас өмнө байх Замбалгарав овоог зуны эхэн сарын шинийн 3-нд тахичихаад лам нар нь хөлөөлж эхэлдэг байжээ.Энэ овоо нь оройдоо толь,мандаатай,горооны замтай байжээ.20-р зууны эхээр Уушгийн жасын тэргүүн лам нь Чойжоо гавж,гэсгүй нь Жамбалын Гаваадондов,ловон нь Таравын Самдан,жасын нярав нь Сүх гэж хүмүүс байжээ.Хэлмэгдүүлэлт,баривчлагааны үе буюу 1937-1938 оны үед уг жасын үйл ажиллагааг хүчээр зогсоон,хөрөнгийг хураанлам нарыг нь баривчлан,шавилан суугчдыг тараан дуганыг эвдэж нурааснаас хойш одоо зөвхөн жасын туурь л үлджээ. Холбогдох эх сурвалж: 1.Төгрөг сумын иргэн өндөр настан 87 настай Ишдорж гуайтай хийсэн ярилцлагаас./2007.06.17./ 2.С.Ичинноров.С.Дашдэлэг.”Өвөрхангай аймгийн Төгрөг сумын түүхэн замнал. УБ,2004.

Байршлын тайлбар :
Уушгийн рашаан, Хавчиг ам, Зэгстийн рашаан сумын төвөөс 51 км газарт баруун урагшаа байна. Жасаас өмнө орших Замбалгарав овоог тахидаг байсан.

GPS хаяг :
North 45° 07’  East 103°  23’

Нийт талбайн хэмжээ:
Side1: У150 Side2: Ө 50 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
There isn’t much remaining on the site. The basis of some buildings are shown by stones and bricks, among them a bigger one (16 x 20 steps) and some smaller ones its two sides. There is a well on the north of the remnants. There are some other wells in the area as well and these are said to be of healing quality. A health resort sanatory was situated nearby but it is not used anymore.

Сүм хийд байгуулагдсан он :
1890 он
1840-өөд он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Ожоо ламтан маарамба | Ярилцлагын дугаар: Өвөрхангай аймгийн Төгрөг
Нэр, цол хэргэм : Балжир лам | Ярилцлагын дугаар: Майдар 697
Нэр, цол хэргэм : Чойдор аграмба | Ярилцлагын дугаар: Өвөрхангай аймгийн Төгрөг
Нэр, цол хэргэм : Урьдын гэлэн | Ярилцлагын дугаар: Өвөрхангай аймгийн Төгрөг
Нэр, цол хэргэм : Ишданзан лхарамба | Ярилцлагын дугаар: Өвөрхангай аймгийн Төгрөг

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
30-40 банди
60-70

Хүснэгтийн дугаар :
ӨХТГ 056

судалгааны баг :
Team: Д

Д. Ишдорж


Аман түүх

Газрын зураг :

Нэмэлт материал

ӨХТГ 056

Байршилын зураг :

Site plan drawn by surveyors