Сангийн далай хийд

Сүм хийдийн нэр : Сангийн далай хийд

Байрлах аймаг :
Говь-Алтай

Сум :
Эрдэнэ сум

Товч түүх


Говьалтай аймаг Эрдэнэ сум. Сангийн далайн хүрээ /Ёст бэйсийн хүрээ, Гунгаачойлин/ Хуучин Засагт хан аймгийн Ёст засгийн хошуу, одоогийн Говьалтай аймгийн Эрдэнэ сумын хуучин төвийн дэргэдэх Сангийн далайн нуурын хажууд энэ хийд төвхнөж байжээ.Ёст бэйсийн хошуунд одоогийн Баянхонгор аймгийн Баянөндөр Баянцагаан сумын зарим хэсэг, Эрдэнэ сум, Чан.дмань сумын зарим хэсэг хамаарч байсан томоохон хошуу байжээ.Тус хийдийг анх үүсгэн байгуулсан тухай Монгол улсын үндэсний төв архивт 1919 оны 5-р сарын 20-ноор огноолсон нэгэн эх сурвалж баримт хадгалагдаж байна.Уг баримтанд “...Бэйлийн зэрэг бөгөөд бэйсийн зэрэг Ёст засаг тэргүүн зэргийн тайж Мишигдорж манай хошуунд Чин улсын үед Цогчин, Хайлан, Ганжуур, Нүннэй дөрвөн зүйлийн хурал сургуулийг тус бүр жас жавын хамт байгуулан тогтоосон боловч урьд засгуудын чухам алины үед аль аль онд үүсгэн байгуулсаныг тэмдэглэсэн данс дайсан хулгайд алдагдсан бөгөөд байцаах тэмдэг үгүйгээс гадна.Бадаргуулт Төрийн гучдугаар /1904/ онд Дээрхи Богдын Лүндэнг сүслэн дагаж баруун газрын Лосолингийн дэгээр Гунгаачойлингийн нэгэн адил Цаннид номын сургуулийн дацан хурлыг тогтоожээ.Олноо өргөгдсөний наймдугаар /1918/ онд гүн Цэрэндорж агсаны үлдсэн мал хөрөнгөөр Гүнрэг жас тогтоож хурал байгуулжээ.Эдгээр дацан жас нар Гичгэнэ уулын өвөрт Хайрцаг голд нутаглан суужээ...” хэмээн бичсэн байна.Нутгийн хүмүүсийн мэдээлж байгаагаар уг хүрээ нь 19-р зууны дунд үед байгуулагдсан гэх ба тухай үедээ Майдар эргэх, Цам гарах, маанийн бүтээл хийх, Хайлан хурах, Ганжуур эргэх зэрэг хурал номын зан үйлүүдийг тогтмол хийдэг хүрээ байжээ.1918 оны Богд хаант монгол улсын засгийн газраас явуулсан тооллогоор энэ хүрээнд 482 лам, банди бүртгэгдсэн байна.Тус хүрээний лам нар Эрдэнэ овоо, Төгс овоо хэмээх 2 овоог зуны дунд сард тахидаг байжээ.Чойр, Цогчин, сахиусын дуганууд нь бусад сүм дуганаасаа том дан оньсны аргаар хадаас оруулахгүйгээр барьсан сүм дуган байжээ.Хаагдахын өмнө тус хүрээнд хамба багш, Ажаа цорж, Вандан унзад, Дэмбэрэл, Самданжамц, цоохор Дамдинсүрэн халзан амба Цамбажав Баваа хэмээх Бадамраа нарын томоохон лам хуврагууд байжээ.Улаан сахиус шүтээнтэй байсан бөгөөд сахиусын дуган нь тусдаа байсан байна.Сүм дуганых нь орой дээр алтан шармал бодь гөрөөс дээвэр таазных нь буланд алтан шармал ганжруудтай ур хийцийн хувьд уран чамин сүм дугануудтай байжээ.Эдгээр сүм дуганы үндсэн материал нь мод бөгөөд дандаа оньс чагтны аргаар монгол мужаан урчууд барьсан гэдэг.1937 онд лам нар нь баривчлагдан хүрээ хийд эзгүйрэх үед хоосорсон сүм дуганыг шууд галдан шатааж устгаагүй ба бурхан тахил ном судрыг нь ард иргэд тэмээгээр зөөвөрлөн төөрүүлж яваад буцаан авчирж дэргэдэх Сангийн далай нуур луу хийсэн гэж ярьдаг.Одоо тус хийдийн сүм дуганы тууриуд нилээн тод байх бөгөөд саяхан болтол голын Цогчин дуган нь бүтнээрээ шахам байж байгаад хэдэн жилийн өмнө хүчтэй салхинд нуржээ.Дээрх бүх баримтаас үзэхэд Сангийн далайн хүрээ нь Ёст бэйсийн хошууны төдийгүй Засагт хан аймгийн хурал номын томоохон төв байжээ.1990-ээд онд монголд гарсан ардчилсан өөрчлөлтийн үр дүнд бурхны шашин дахин дэлгэрч эхэлсэн тэр цаг үед буюу 1993 онд Сангийн далайн хүрээний хурал номыг сэргээх сүсэгтэн олны үүсгэл санаачилга өрнөж шинэ хийдийг Эрдэнэ сумын төю дээр байгуулсан хэдийч одоо шашны зохих боловсролтой байнгын тогтмол сууж ажиллах лам байхгүйн улмаас хийдийн байнгын үйл ажиллагаа зогсжээ.Харин гэрийн багшаар ном уншлага заалгасан Балжинням гэгч 40 орчим насны хүн тус хийдийг хариуцан шинийн 15-ны өдөр сүсэгтэн олны хүсэлтээр сан тавих зэрэг ойр зуурын ном хурдаг ажээ.2000 онд энэ хийдэд шинэ Цогчин дуган барьж ашиглалтанд оруулсан бөгөөд нутгийн сүсэгтэн олон өөрсдийн гар дээр хадгалагдаж байсан ном судар бурхан тахилын зарим эд зүйлсийг хандивлин өгсөн нь одоо уг дуганд хадгалаастай байна. Холбогдох эх сурвалж: 1.Эрдэнэ сумын харьяат өндөр настан Цэндсүрэн гуайтай хийсэн ярицлагаас 2007.08.23 2..Эрдэнэ сумын ЗДТГ-ын дарга Батсүх гуайтай хийсэн ярицлагаас 2007.08.23 3.Ч.Банзрагч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Хээр цөлийн бүсэд оршино.Хуурай уур амьсгалтай байна.Эрдэнэ сумын төвөөс зүүн зүгт 6 орчим км газарт байна.

Шинээр байгуулагдсан : Revived

Байгуулагдсан огноо: 2000 оны 08 сард

Ринчений зураг дах дугаар :
909

Ринчений жагсаалт дах нэр :
Сангийн далай хүрээ

Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан эсхүл өөр газар сэргээн байгуулагдсан алин болох : Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан

Хэрэв хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан бол тухайн тухайн хуучин сүм хийдийн бүртгэлийн (түүхэн газрын бүртгэлийн) дугаарыг бичнэ үү : ГАЭР 099

Аль урсгал болох : Гэлүг

Founders/Refounders :
Баянзул ( Баянхонгор Баян-Өндөр сум)
Сумын засаг даргын захиргааны хөрөнгөөр байгуулагдсан байна.

Сүм хийдийн төрөл :

cүм

хуучин хийдийн лам нар :
11

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал:

Сар тутмын хурал:

Жилийн хурал:

GPS хаяг :
North 45° 09’  East 097°  42’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
П.Батсүх / Говь-алтай аймаг Эрдэнэ сумын ЗДТГ-ын дарга /

Хэдэн фото зураг авсан :
10

Зураг авсан огноо: он :
2007-08-23 00:00:00

Materials:

Temple ID No Authors name Title/ description Book/ Book extract/ leaflet/ other Date Published Where Published Publisher Collected by
ГАЭР 003 0000-00-00

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-08-23

Тэмдэглэл :
1990 онд нээлттэй нийгэм бий болсноор Баянөлгий аймгийн Баян-Өндөр сумын Амарбуянт хийдийн лам Баянзул санаачилан сумын хэсэг ахмад, өндөр настангуудын оролцоотойгоор хийд барих ажил эхэлсэн. МУЗГ-н 1997 оны зарлигтай холбогдуулж сумын ЗДТГ-с хийдийг сэргээн барих ажил эхэлсэн. Хийдийг сэргээн босгох үйл ажиллагаанд тус сумын иргэд, сүсэгтэн олон 6,8 сая ₮ хандив өргөсөн. Энэ арга хэмжээнд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэ зуу хийдийн хамба лам Намхайжалцан болон бусад лам хуврагууд оролцсон. Одоо тус сумын Сангийн далай хийдэд лам Дашжалцан, Балжинням ажиллаж байна.

Хүснэгтийн дугаар :
ГАЭР 003

судалгааны баг :
Team: Б

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map