Дашпунцагчиллин хийд
Сүм хийдийн нэр : Дашпунцагчиллин хийд
Байрлах аймаг :
Хөвсгөл
Сум :
Шинэ Идэр сум
Товч түүх
Хөвсгөл аймаг Дашпунцагчилин хийд./Хөвсгөл. Шинэ-Идэр сумын шинэ хийд / Хуучин Сайн-ноён хан аймгйин Далай чойнхор вангйин хошууны хойд бие ар тайжийн багийн гол хүрээ болох 200 шахам жилийн түүхтэй Нүхтийн хүрээний хурал номыг сэргээж 1991 оны 09.22-ны өдөр анхны хурлаа хийснээр Дашпунцагчилин хийд шинээр сэргээгдэн байгуулагджээ.Тус хийдийг нутгийн сүсэгтэн олон санаачлан идэвхтэй дэмжиж, тэр үеийн сумын засаг дарга асан Ж.Чимэдцэрэн орлогч дарга Цэрэндорж иргэн Ч.Батсүх хуучин Нүхтйин хүрээний лам асан Д.Чойжил нарын хүмүүс зохион байгуулж үйл ажиллагааг нь сэргээжээ.Дашпунцагчилин хэмээх нэр нь хуучин Нүхтийн хүрээний гол Цогчин дуганы нэр бөгөөд одоогйин Шинэ-Идэр сумын төвийн зүүн хэсэгт үндсэндээ хуучин хүрээний туурин дээр Цогчин дуганаа барьж үйл ажиллагаагаа эхэлжээ.Анх Данжаалодов, Цоожил, унзад Ламжав нарын 10 гаруй хөгшчүүдтэй хурлаа эхэлж байсан байна.1994 оны 9 сарын 15-нд анхны модон хийц бүхйи цогчин дуганаа ашиглалтанд оруулж хурал хурж эхэлсэн бол 2007 оны 9 дүгээр сард 12:12 метр бүхий том хэмжээний шинэ Цогчин дуганыг барьж ашиглалтанд оруулжээ.Дашпунцагчилин хйид нь өөрийн эдэлбэр газар, хашаа, Цогчин дуган, Сахиусын дуган, галзуух, аж ахуйн скалад, 2 суварга маанийн хүрд 4-тэй аж ахуйн материаллаг баазын хувьд хөдөө орон нутагт харьцангүй бэхжсэн, лам хуваргын тоо боломжийн түвшинд хангагдсан хйид ажээ.Тус хйид нь одоо байнгийн хуралтай өдөр бүхэн Цогчин уншлага ба жандагийн ном хурдаг, мөн сарын дүйцэн өдрүүд шинийн 8-нд манал, шинийн 15-нд сандуйн жүд, шинийн 29-нд сахиусаа тахидаг, Лхам шүтээнтэй, Гэлүгбагийн хийд ажээ. Холбогдох эх сурвалж: 1. С.Готов “Нүхтийн хүрээ” Мөрөн 1999 2. Шинэ Идэр сумын Дашпунцаглин хийдийн тэргүүн лам Б.Сэргэлэнтэй хийсэн ярилцлага. 2007 оны 06.08
Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Шинэ идэр сумын төвөөс зүүн хэсэгт Нүхтийн голын хойд эрэгт Урд талыг Улаан толгойн уул, зүүн талд Эрдэнэ толгой, Хойд талд Умаахум толгой, Баруун талд сумын төв байна. Хийдээс баруун тийш 2,5км зайд халзан Дарь эхийн овоо хэмээх тахилгат овоо бий.
Шинээр байгуулагдсан : Revived
Байгуулагдсан огноо: 1991 оны 9-р сарын 22
Ринчений зураг дах дугаар :
137
Ринчений жагсаалт дах нэр :
Нүхтийн хүрээ, Галсадаржаалин
Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан эсхүл өөр газар сэргээн байгуулагдсан алин болох : Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан
Хэрэв хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан бол тухайн тухайн хуучин сүм хийдийн бүртгэлийн (түүхэн газрын бүртгэлийн) дугаарыг бичнэ үү : ХӨШИ 025
Аль урсгал болох : Гэлүг
Founders/Refounders :
Цэрэндорж /орлогч дарга / Батсайхан /жолооч / Д.Чойжил /лам/
Ж. Чимэдцэрэн /Сумын засаг дарга /
Ч. Батсүх /Сумын иргэн /
Сүм хийдийн төрөл :
cүмхуучин хийдийн лам нар :
Хийдийн хурал ном: алин болохыг зурах :
Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал: Цогчэн уншлага, Жандагийн ном
Сар тутмын хурал: Шинийн 8-нд Манал, Шинийн 15-нд Сандуйн Жүд
Жилийн хурал:
GPS хаяг :
North 48° 56’ East 099° 32’
Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
-Ном хурах шүтээн хадгалах Цогчэн дуган
-Цогчин дуганы гол хаалганы үүдэнд 2 чулуун арслан
-Цогчин дуганы урд нүүрийн баруун зүүн өнцөгт 2 суварга, хүрд босгож сүсэгтэн олны эргэл мөргөлийн газар болгожээ.
Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Б.Сэргэлэн / Хөвсгөл аймаг, Шинэ идэр сум, тус хийдийн хамба лам /
Хэдэн фото зураг авсан :
19
Зураг авсан огноо: он :
2007-06-07 00:00:00
Materials:
| Temple ID | No | Authors name | Title/ description | Book/ Book extract/ leaflet/ other | Date Published | Where Published | Publisher | Collected by |
| ХӨШИ 006 | 0000-00-00 |
Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-06-07
Тэмдэглэл :
4Г. 1991 онд Нүхтийн хүрээг сэргээхэд багадаа энд сууж байсан лам Далайн Чойжил, Дамчаан Чойжил, Амгалангийн Ламжав, Сэрээтэрийн Лхагваа нарын ахмадууд чухал үүрэг гүйцэтгэжээ.
5.А Анхны хамба Д.Чойжил, дэд хамба агсан Д.Чойжил, унзад С.Лхагваа, гэсгүй А.Ламжав нар шинэ сэргээсэн хийдийг хөл дээр нь босоход ихээхэн үүрэг гүйцэтгэжээ.
6. Цогчин дуганы урт 12м, өргөн 12м, өндөр 4,5м
Суварга өндөр 5м, 1 талын урт 1,8м, суурийн өндөр 2м
Мөн Цогчин дуганы ард дахиад 1 дуган баригдаж буй бөгөөд 9-р сард багтаан ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.
Ярилцлага өгсөн: хамба лам Сэргэлэн
Хүснэгтийн дугаар :
ХӨШИ 006
судалгааны баг :
Team: Г
Disclaimer
Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.
The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.