Равданчойнхорлин хийд

Сүм хийдийн нэр : Равданчойнхорлин хийд

Байрлах аймаг :
Хөвсгөл

Сум :
Цагаан-уул сумын төв

Товч түүх


Хөвсгөл аймаг Равданчойнхорлин хийд /Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын төв/ Тус сумын нутаг дахь Жалханц гэгээний хурээний Цогчин дуганыг сэргээн байгуулж нутаг орондоо бурхны шашныг сэргээн мандуулах сүсэгтэн олны идэвхи санаачилга зүтгэл нэмэр хандивт түшиглэн энэхүү Равданчойнхорлин хийд цагаан морин жилийн намрын дунд сарын 17 буюу 1990 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр цагаан уул сумын төвд тухай үеийн Цагаан-Уул сумын “Бадрал” нэгдлээс хандивласан Уянга хийцийн монгол гэрт 16 өвгөн ламтайгаар анхны хуралаа хурж эхэлжээ.Ийнхүү Жалханцгэгээний хүрээний Цогчин дуганыг сэргээн шүнэ цагийн Равданчойнхорлин хийдийг байгуулахад тэр үеийн сумын дарга байсан Батмөнх сумын намын дарга байсан Санжисүрэн сумын ерөнхий ня-бо байсан Гүррагчаа болон гэгээний донир байсан Мятав донир гэдэг хүний удмын хүн болох Жадамба нарын удирдлагууд чухал үүрэг гүйцэтгэжээ.Шинээр байгуулагдсан хийдийн үүл ажиллагаа дэг жаягын дагуу жигдэрч тогтноход өвгөн лам нар болох Дэмчиг, Жигжидсүрэн, Рагчаа, Очирбат, Буд, Цэрэн гэвш гуай гээд Өвгөдийн хүрээ, Гэгээний хүрээний сүүлчийн шавь нар сэрүүн тунгалаг байж голлох үүргийг гүйцэтгэсэн байна. Ийнхүү анхны хурал, Цогчин хурлаа хурсны дараа Гэгээний хүрээний Жүдийн унзад байсан гэлэн ёсны сахилаа алдаагүй сахиж явсан өндөр настан лам Пунцагсодов унздыг Улаанбаатар хотоос залж эрэн 5-6 сар шинэ хийд дээрээ байлгаж хурал номын ая дан ёс заншилыг заалгасан нь чухал ач холбогдолтой болжээ.тус хийдийн анхны хамба Дэмчиг лам байсан бөгөөд хоёр дахь тэргүүн нь одоогийн ловон Эрдэнэбат лам ажээ.Тус хийд өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд өөрсдөө 20-иод хүүхдийг шавилан сургаж одоогийн лам нараа бүрдүүлжээ. Тус хийдэд өнөөдөр өдөр бүрийн цогчин хурал хурахаас гадна билэгийн тооллын шинийн 8-нд манал, шинийн 15-нд сандуйн жүд / гэгээний шавь Пунцагсодов унзадын дэглэснээр / шинийн 25-нд хажидын чог / зүүн хүрээний Чимэдравдан цоржийн дэглэснээр/ шинийн 29-нд хангал тахиж битүүнд найдан чог тогтмол хурдаг ажээ. Одоогийн 16 ламын 2 нь 80-аас дээш насны лам нар байдаг ба Равданчойнхорлин хийд нь бурханы шашны зан үйл хурал ном, лам нарын тоо чанар, санхүү материаллаг баазын хувьд бэхжиж үйл ажиллагаа нь тогтмолжсон хөдө орон нутгийн цөөхөн хийдийн нэг болно. Тус хийд лам нартаа сар бүр зэд тавьж олгодог төдийгүй хурлын цогчин дуган лам нарын хичээл сргалтын өрөө гал тогоо, цав манзны байр зэрэг аж ахй материаллаг баазын рхувьд бие даасан байдлаа сайтар хангасан байна. Мөн энэ хийдэд Жалханз гэгээний хүрээний брхан тахил судар номоос цөөнгүй зүйл уламжлагдан ирсэн ба хамгийн сонирхолтой нь Жалханз хутагтын өмсөж байсан овоодой малгай , сууж байсан олбог зэрэг нь гэгээний донир байсан Мятав гэдэг хүний удмын хүмүүсээр дамжигдан ирсэн нь сонирхолтой эд зүйлсийн тоонд орж байна. / Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Равданчойнхорлин хийдийн тэргүүн Эрдэнэбат гуайтай хийсэн ярилцлага 2007.06.08 /

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Ойт хээрийн бүс Цагаан уул сумын төвийн баруун талд. Дунд жаргалант уул баруун талд Бор толгой Шаргын голын баруун эрэгт оршино.

Шинээр байгуулагдсан : Revived

Байгуулагдсан огноо: 1990 оны 9-р сарын 21

Ринчений зураг дах дугаар :
115

Ринчений жагсаалт дах нэр :
Бүрэн хааны хүрээ, Жалханзын хүрээ

Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан эсхүл өөр газар сэргээн байгуулагдсан алин болох : Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан

Хэрэв хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан бол тухайн тухайн хуучин сүм хийдийн бүртгэлийн (түүхэн газрын бүртгэлийн) дугаарыг бичнэ үү : ХӨЦУ 032

Аль урсгал болох : Гэлүг

Founders/Refounders :
Олдох /иргэн/
Дэмчиг /лам/
Цэрэн /гэвш/
Ё.Эрдэнэбат

Сүм хийдийн төрөл :

cүм

хуучин хийдийн лам нар :

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал:

Сар тутмын хурал: Сард 8 удаа хурна. Шинийн 8,9,10,15,25,29,битүүн Их оточ, Цогчин, Нар Хажидын чого, Сандуйн жүд, Хангал тахина (Очирваань, Чойжоо, Найдан чого)

Жилийн хурал: Оройн ерөөл, Лохтой Гүнрэг, Ганжуур захиалгаар хурна

GPS хаяг :
North 49° 36’  East 098°  11’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
1.Цогчин дуган 2.Хурлын дуган 3.Жасын гэр 4.Уриан идэр 5.Хийдийн хашаа байна.

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Ё.Эрдэнэбат / Хөвсгөл аймаг, Цагаан-уул сум, тус хийдийн хамба лам өндөр настан/

Хэдэн фото зураг авсан :
11

Зураг авсан огноо: он :
2007-06-18 00:00:00

Materials:

Temple ID No Authors name Title/ description Book/ Book extract/ leaflet/ other Date Published Where Published Publisher Collected by
ХӨЦУ 008 0000-00-00

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-06-18

Тэмдэглэл :
4Д. үргэлжлэл... 1991 онд нэг жилийн ойн дээрээ дуган барьж орсон. 1999 онд өндөр настан Буд Утай Гүмбэнд мөргөл хийж Ганжуур авч ирэн хийдэд залсан. Жалханз хутагт (Жамсранжав)-ын хүүхэд насандаа хэрэглэж өмсөж байсан овоодой (малгай). Мөн Жалханз гэгээний сууж байсан суудлын сэнтий энэ дуганд хадгалагдаж байна. Өндөр гэгээн Г.Занабазарын модон дээр сийлсэн (60*20см ) маанийн 6 үсэгний модон бар байна.

Хүснэгтийн дугаар :
ХӨЦУ 008

судалгааны баг :
Team: Г

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map