Дэчэндаржаалин хийд
Сүм хийдийн нэр : Дэчэндаржаалин хийд
Байрлах аймаг :
Хөвсгөл
Сум :
Хатгал тосгон
Товч түүх
Хөвсгөл аймаг Ар булаг сум. Хатгал харуулын дуган “Дэчиндаржалин” сүм. Хөвсгөл аймгийн Ар булаг сумын төвөөс зүүн хойш 38 км-т 2-р багийн нутаг Эгийн голын зүүн эрэг Баянхайрхан уулын өмнөд талд Адууны ам хэмээх өрөгн ам бий. Энэ амны эхэнд Урианхайн хязгаарын Хатгал харуулын дуган хэмээх 2 дуган байжээ.1880-аад оны үед байгуулагдсан энэ дуганыг Луузанловон гэдэг хүн тэргүүлж байжээ.Энэ дуган нь хязгаар нутгийн сүсэгтэн олон хөөцөлдөх харуулын дугануудын нэг байсан бололтой.ТЕГ-ын архивт “...Хатгал боом харуулын Дэчиндаржаалин сүмд Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор ван Цэдэнсодном, Үйзэн гүн Баточир,Сэцэн чин ван Наянт, Мэргэн гүн Мөнх очир, Зоригт гүн Гончигчойжин, Эетэй гүн Даянжалбуу, Ахай Бэйс Цэрэндорж нарын хошуудаас суусан лам 99 буй.Харьяат жасын эх цаас 251, даалимба 11, нимгэн цай 30, адуу 62, хонь 264, сарлаг үхэр 71 болно...” гэсэн баримт байна./ТЕГ-ын архив.ФА.-180. д-1. х-1, 2/ Эдгээр мэдээллүүдээс үзвэл Дэчиндаржаалин сүм нь 1-2 дугантай цөөвтөр ламтай боловч байнгын хуралтай байдаг тэр үеийн хязгаар харуул нутгуудад нийтлэг байсан сүм дугануудын нэг бололтой.Уг дуганы хурал номын үйл ажиллагаа 1937 оны зун хаагдаад дахин сэргээгүй байна. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч, Б.Сайнхүү. “Монголын хүрээ хийдийн түүх” УБ.2004, 2.Д.Сэнгэбазар “Уулын эх Алаг Эрдэнэ” УБ.2005, 3.Арбулаг сумын ЗДТГ-ын дарга Сэнгэбазартай хийсэн ярилцлагаас /2007.06.10/
Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Хатгал тосгоны хойд талд байх Соёмбо толгойн өвөр энгэрт оршино. Зүүн талд Хөвсгөл нуурын өмнөд зах, урд талд тосгоны төвийн өмнө Эгийн голын эх, хойд талд Соёмбо толгой оршино, баруун талд Жалхайн давааны ам байна.
Шинээр байгуулагдсан : Revived
Байгуулагдсан огноо: 2003 оны 09 сарын 15 нд
Ринчений зураг дах дугаар :
104
Ринчений жагсаалт дах нэр :
Хатгалын хурал
Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан эсхүл өөр газар сэргээн байгуулагдсан алин болох : Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан
Хэрэв хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан бол тухайн тухайн хуучин сүм хийдийн бүртгэлийн (түүхэн газрын бүртгэлийн) дугаарыг бичнэ үү : ХӨАЭ 044
Аль урсгал болох : Гэлүг
Founders/Refounders :
Алаг эрдэнэ сумын харьяат, Улаанбаатар хотын иргэн Пүрэвдорж
Сүм хийдийн төрөл :
cүмхуучин хийдийн лам нар :
Хийдийн хурал ном: алин болохыг зурах :
Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал:
Сар тутмын хурал: Шинийн 3 хөвсгөл далайн Балданлхам бурханыг тахидаг, Шинийн 8 Манал хурдаг, Шинийн 15 Сандуйн жүд хурдаг
Жилийн хурал:
GPS хаяг :
North 50° 07’ East 100° 02’
Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
110*110м хэмжээтэй төмөр металл хайс бүхий эдэлбэр газартай, 1 талын урт нь 5м, өндөр нь 3м бүхий 8 талт гэр хэлбэрийн модон дугантай.
Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
А.Амараа / Хөвсгөл аймаг, Хатгал сум, тус хийдийн лам /
Хэдэн фото зураг авсан :
5
Зураг авсан огноо: он :
2007-06-11 00:00:00
Materials:
| Temple ID | No | Authors name | Title/ description | Book/ Book extract/ leaflet/ other | Date Published | Where Published | Publisher | Collected by |
| ХӨХТ 011 | 0000-00-00 |
Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-06-11
Тэмдэглэл :
4. Уг хийд нь 2003 онд байсан боловч бүх үйл ажиллагаа нь жигдрээгүй тодорхой хариуцсан хамба, гэсгүй, ловон г.м лам байхгүй. Одоогийн 1 лам нь шашны албан ёсны боловсролгүй үндсэндээ хийдийн ажиллагаа байхгүй зогссон байна.
Хийдийн гол шүтээн Хөвсгөл далайн Балданлхам бурханыг тахидаг ажээ.
Хүснэгтийн дугаар :
ХӨХТ 011
судалгааны баг :
Team: Г
Disclaimer
Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.
The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.