Дарвибандида Дашдаржаалин хийд

Сүм хийдийн нэр : Дарвибандида Дашдаржаалин хийд

Байрлах аймаг :
Хөвсгөл

Сум :
Рашаант сумын төвд

Товч түүх


Хөвсгөл аймаг Рашаант сумын Дашдаржаалин хийд. Рашаантын хүрээ буюу Дарба бандидын хүрээг залгамжлан байгуулагдсан Дашдаржаалин хийд нь 1989 онд анх гэр дуганд эхлэн хурж 4 жил гаруй болоод 1993 онд одоогийн 12:12 метр талбай бүхий модоор барьсан Цогчин дуганыг ашиглалтанд оруулжээ. Тус хийдийн хурал номыг сэргээн шинээр байгуулахад нутгийн сүсэгтэн олон сум орон нутгийн төр захиргааны байгууллагууд ялангуяа өндөр настан хуучин Рашаантын хүрээний сүүлчийн шавь болох Ёндонгомбо буюу Гомбохоо лам,Цэрэн, сүүлд лам болсон Баасанжав лам нарын олон хүмүүс идэвхийлэн оролцжээ.Одоогийн Цончин дуган нь хуучин хүрээний Жүдийн дуганы туурин дээр баригдсан ба хүрээний гол сахиус байсан Улаан сахиус Жамсран сахиусыг шүтээн болгон залжээ.Рашаант сумын төвийн хойд хэсэг Булган уулын өвөрт байх Дашдаржаалин хийдийн арын хэсгээс эхлэн хуучин хүрээний туурь болох 15-18 байгууламжийн суурь ором үргэлжилнэ. Дашдаржаалин хийдэд Рашаантын хүрээнээс өвлөгдөн ирсэн бурхан тахилын эд зүйл,судар ном цөөнгүй бөгөөд хамгийн сүүлчийн Дарба бандид гэгээний сууж байсан сэнтий ширээ зэрэг дурсгалууд бий.Тус хийд нь 2002 оныг хүртэл тогтмол идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаад лам наргүй болсон учир хурал ном тасрах болжээ. Одоо үндсэндээ өөр лам байхгүй,ловон лам Эрдэнэбат Тариалан сумын харьяат. Сар бүрийн шинийн 8, 15-ны өдрүүдэд болон хаврын тэргүүн сарын 1-15-ны өдрүүдэд ном хурна.Жилийн дүйцэн том хурал,овоо тахих, схиус тахих үед Улаан баатар хотоос нутгийн лам нар ирж хурдаг Холбогдох эх сурвалж: 1.Рашаант сумын өндөр настан 75 настай Баасанжав гуайтай хийсэн ярилцлагаас. /2007.06.21/ 2.Дашдаржаалин хийдийн ловон лам Эрдэнэбаттай хийсэн ярилцлага. /2007.06.21./

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Сумын төвийн хойд хэсэгт Булган уулын өвөрт, зүүн талд Манбын овоо хэмээх уул, Сандил уул урд талд, баруун урд талд Сонгинот уул байна. Хийдээс өмнө зүгт 1,2км зайд сумын төв дундуур Цэнгэл гол бий. Хойд талд тахилгат Булган уулын овоо байна.

Шинээр байгуулагдсан : Revived

Байгуулагдсан огноо: 1994 оны 08 сарын 25 нд

Ринчений зураг дах дугаар :
132

Ринчений жагсаалт дах нэр :
Рашаантын хүрээ /Бандид гэгээний хүрээ, Дашдаржаалин/

Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан эсхүл өөр газар сэргээн байгуулагдсан алин болох : Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан

Хэрэв хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан бол тухайн тухайн хуучин сүм хийдийн бүртгэлийн (түүхэн газрын бүртгэлийн) дугаарыг бичнэ үү : ХӨРА 065

Аль урсгал болох : Гэлүг

Founders/Refounders :
Ерөөлсүрэн /нутгийн уугуул УБ хотын иргэн/
А.Пунцагцэрэн /хийдэд сууж байсан гэсгүй лам/
Баасанжав /нутгийн иргэн/
сүсэгтэн олон

Сүм хийдийн төрөл :

cүм

хуучин хийдийн лам нар :

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал:

Сар тутмын хурал: Шинийн 15-нд Сандуйн жүд, Битүүнд Цэдэрлхам, Улаан Жамсран тахина

Жилийн хурал:

GPS хаяг :
North 49° 07’  East 101°  25’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
-Дуган /хурал уншлагын зориулттай/ -Хүрд /Эргэл мөргөлийн зориулалтаар сүсэгтэн олонд үйлчилнэ.

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Б.Эрдэнэбат /Хөвсгөл аймаг, Рашаант сум, тус хийдийн лам /

Хэдэн фото зураг авсан :
8

Зураг авсан огноо: он :
2007-06-21 00:00:00

Materials:

Temple ID No Authors name Title/ description Book/ Book extract/ leaflet/ other Date Published Where Published Publisher Collected by
ХӨРА 018 0000-00-00

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-06-21

Тэмдэглэл :
Хийд сумын ЗДТГ сүсэгтэн олны хүч хөрөнгөөх баригдаж (хуучин Рашаантын хүрээний Жүдийн дуганы туурин дээр) 10*10м хэмжээний модон дугантай ажээ.

Хүснэгтийн дугаар :
ХӨРА 018

судалгааны баг :
Team: Г

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map