Баян мандал сүм

Сүм хийдийн нэр : Баян мандал сүм

Байрлах аймаг :
Ховд

Сум :
Үенч сум

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Монгол алтайн нурууны өврөөс эх аван урсах Бодончийн гол, Бодончийн хавцлын аманд Үенч сум байрлана. Үенч сумын төвд төвийнхөө дунд хэсэгт сүмийг байгуулсан. Сумын төвийн ойролцоо байгаа тахилгатай газар бол Улаан үзүүрийн хүрээний дэргэд байх лам нарын зуны Буйрын овоо юм.

Шинээр байгуулагдсан : New Foundation

Байгуулагдсан огноо: 1998 оны 5 сарын 5

Founders/Refounders :
Ш.Мөнхжаргал /Өндөр настан, зурхайч/

Сүм хийдийн төрөл :

cүм

хуучин хийдийн лам нар :
4

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :
Зөвхөн онцгой өдрүүдэд хурал хурдаг

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал:

Сар тутмын хурал:

Жилийн хурал:

GPS хаяг :
North 46° 03’  East 092°  02’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
Сүмийн эзэмшил газрын хэмжээг тогтоон гадуур хашаа барьж хамгаалсан байна.10:12 метр хэмжээтэй сүмийн барилга барьсан байна.Багавтар зайтай боловч дотор бурхан шүтээнээ залж хурал номоо явуулахад тохиромжтой тохижуулжээ.Сүмийн урд суварга хүрд тахилгын овоотой бөгөөд эдгээр нь бүгд сүсэгтэн олны эргэл мөргөлийн зориулалттай байна.

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Я.Дамба Ховд аймаг Үенч сум тус хийдийн манаач
Ш.Отгонбаяр Ховд аймаг Үенч сумын ИТХ-ын дарга

Хэдэн фото зураг авсан :
14

Зураг авсан огноо: он :
2007-07-28 00:00:00

Materials:

Temple ID No Authors name Title/ description Book/ Book extract/ leaflet/ other Date Published Where Published Publisher Collected by
ХОҮЧ 101 0000-00-00

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-07-28

Тэмдэглэл :
Үенч сумын төвд буй шинэ сүмийг Баянмандал сүм хэмээн нутаг усныхаа нэрээр нэрлэсэн. Үенчийн хүрээ, Улиастайн хүрээний аль нэгийг сэргээн гэж үзэхгүй байгаа. Одоогоор улсын бүртгэлд бүртгүүлж амжаагүй байгаа. Сумын төвийнхөө дунд хэсэгт сүмээ байгуулсан. Сумын төвийн ойролцоо байгаа тахилгатай газар бол урьдын улаан үзүүрийн хүрээний дэргэд байх лам нарын зуны буйрын овоо юм. Энэхүү сүмийг санаачлагч Ш.Мөнхжаргал нь ахмад дайчин бөгөөд нутагтаа үзмэрч, зурхайч гэж хэлэгддэг. Анх сүм байгуулах саналыг гарган нутаг усныхан нь дэмжиж байсан. Одоо сүмд тогтмол сууж ном хурах лам байхгүй. Нэг залуу лам нь Улаанбаатар хотод сурч байна. Энэ сүм нь онцгой үеүдэд хурал хурдаг гэх болоьвч тийм байдал ажиглагдаагүй. Лам нар цугласан үед шашны зан үйл хийдэг байж магадгүй. Лам байхгүй болохоор байнгмйн үйл ажиллагаа явуулж чадахгүй байна. Манаач Я.Дамба гуай одоо 60 орчим настай. Сүмээ байнга тордож байна. Түүний нэг хүү нь Улаанбаатар хотод шашны чиглэлээр суралцаж байна. Зун цагт хурал ном хурдаг. 4д. 2006 онд захчин нутгийн гол шүтээн болох Алтан Майдар бурхныг Цаст Төвдийн орон Утай Гүмбэнгээс залж авч ирсэн. Энэ үйл ажиллагааг Үенч сумын уугуул иргэн эдүгээ БНХАУ-д элчин сайд суугаа Г.Батсүх хэмээх хүн санаачлан хувийн хөрөнгөөрөө залж авчиржээ. Энэ бурхан нь алтадсан баримал, 50 см орчим өндөртэй бурхан юм. Энэ бурхан энэ нутгийн гол гштээн болсон байна.

Хүснэгтийн дугаар :
ХОҮЧ 101

судалгааны баг :
Team А

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map

Scans

Site plan drawn by surveyors