Улиастайн багийн сүм

Сүм хийдийн нэр : Улиастайн багийн сүм
Чацарганатын сүм

Байрлах аймаг :
Ховд

Сум :
Үенч сум Улиастай баг

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Монгол алтайн нурууны өвөрт Ховд аймгийн Үенч сумын Улиастай багийн нутаг Улиастайн хавцлын аманд Булган голын зүүн хөвөөнд шинэ сүмийг барьж байгуулсан байна. Энэ бүс нутаг бол Үенч сумын Улиастай багийн намаржааны нутаг юм. Сүмийн өмнө 700 метр орчим газарт тахилгын овоо хар толгой бий. Улиастай багийн төвөөс 1 км орчим зайтай байрлана.

Шинээр байгуулагдсан : New Foundation

Байгуулагдсан огноо: 1996 оны 8 сарын 16

Founders/Refounders :
Д.Зодов / малчин /
Д.Батаа / жолооч /

Сүм хийдийн төрөл :

cүм

хуучин хийдийн лам нар :
40

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :
Зөвхөн онцгой өдрүүдэд хурал хурдаг

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал:

Сар тутмын хурал:

Жилийн хурал: Намрын цагт айлууд ирсэн үед зарим нэгэн хурал хурна

GPS хаяг :
North 46° 14’  East 091°  29’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
Дуганы хэмжээ нь 9 х 10 м орчим. Гадуураа модон хашаатай байдал нь цэвэр цэмцгэр, холоос харахад сүм байгаа нь мэдэгдэнэ. Намарт малчдын хүсэлтээр сумаас хүмүүс ирж зарим нэгэн ном уншдаг, зарим зан үйлийг хийн гүйцэтгэдэг байна. Байнгын ажиллагаатай байдаггүй. Жилийн бусад улиралд хаалттай байдаг ажээ. Харин нутгийн хүмүүс нас барсан зэрэг тохиолдолд дуганын байрыг ашиглан лам нар очиж ном унших, зул хүж барих зэргээр шашны зан үйл явуулдаг байна.

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Доржраа Ховд аймаг Үенч сум ИТХ-ын дарга Шинэ сүмийг анхлан санаачлагч

Хэдэн фото зураг авсан :
10

Зураг авсан огноо: он :
2007-07-28 00:00:00

Materials:

Temple ID No Authors name Title/ description Book/ Book extract/ leaflet/ other Date Published Where Published Publisher Collected by
ХОҮЧ 098 0000-00-00

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-07-28

Тэмдэглэл :
Сүм байгаа энэ газар Чацарганатын гол урсдаг. Энэ нэрээр хийдээ нэрлэжээ. Энэхүү дуганыг барих санаачлагыг анхлан гаргагч Д.Батаа агсан жолооч мэргэжилтэй, нутаг усандаа номтой хүний тоонд ордог, сүсэгтэн олны хүсэлтээр шашны зан үйлийг гүйцэтгэдэг байсан. Малчин Д.Зодов нь Улмастай сүмийн хийдэд шавилан сууж байсан. Мөн шашны зан үйлийг хийдэг байсан. Түүний аав нь Улиастайн хүрээний лам байсан. Тиймээс өөрийн нутагтаа шашны байгууламжтай болохыг зорисон. Чацарганатын нутаг нь Үенч сумын төвөөс 100 орчим км-т Булган сумын төвөөс 20 гаран км-т байна. Энд ирдэг хүмүүс нь ихэвчлэн Булган сумын Захчин нар юм.

Хүснэгтийн дугаар :
ХОҮЧ 098

судалгааны баг :
Team А

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map