Тэгчинчойнхорлин

Сүм хийдийн нэр : Тэгчинчойнхорлин

Байрлах аймаг :
Ховд

Сум :
Жаргалант сум

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Монгол Алтайн нурууны сав газар Ховд аймгийн төв Ховд хот Жаргалант суманд шинэ сүм байгуулагдсан байна. Хотын төв барааны захын зүүн урд дээд талд буюу хуучин геологийн газрын баруун өмнөд талд шинэ сүмийг барьсан. Ховд хотын талын хашааны дунд өнцөгт Тахилт багийн нутагт бий. Сүмийн эргэн тойрон айлуудын хашаа үзвэр үйлчилгээний газрууд байрлана.

Шинээр байгуулагдсан : New Foundation

Байгуулагдсан огноо: 2003

Founders/Refounders :
Раднаагийн Чунагсүрэн

Сүм хийдийн төрөл :

cүм

хуучин хийдийн лам нар :
12

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :
Өдөр тутмын, сарын болон жилийн хурал хурдаг

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал: Цогчин уншина. Лүүжин тавина.

Сар тутмын хурал: Ловонгийн чог, Хажидын чог, Сахиус

Жилийн хурал: Цагаан сараар шинийн 15 хүртэл Лхам хурна

GPS хаяг :
North 47° 59’  East 091°  38’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
Хийдийн гадуур хашааг шавар блокоор барин өнгөлөн шохойдсон цэвэр цэмцгэр харагдана. Эзэмшил газрын хэмжээ нь 0.72 га юм. Хашаан дотор дуганы барилгыг блокоор барин шувуун нуруу тавьсан. Хурал номын нэг том өрөөтөй, хажуу талын жижиг өрөөнд лам нь амьдарна. Хурлын өрөөнд бурхан тахилаа залсан лам нар уншлага хийх шавдантай барилгын хэмжээ нь 80 метр квадрат. Одоо шашин номын үйл ажиллагаа явуулах хурал хурах чиглэлээр тохижуулж байгаа. Цаашид улам сайн болгох зорилготой. Хажуугийн шашны өрөөнд лам нь гэр бүлийн хамт амьдардаг. Хийдийн хашаанд манаач буулган ажилуулдаг. Ирэх жилээс дахин шашны зориулалттай барилга нэгийг барих зураг төсөл хийлгэж байгаа. Цаашид Ховд аймгийн нутгийн Улааны урсгалын хийдийн үйл ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Хийдийн лам Р. Чунагсүрэн бага наснаасаа шашны ном үзэж хожим Улаанбаатар хотод дээд сургуульд суралцаж төгсөөд Завхан аймгийн төвийн Улааны урсгал бүхий хийдэд ажиллаж байсан туршлагатай бас идэвхтэй залуу юм.

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Р.Чунагсүрэн / Ховд аймаг Жарглант сум тус хийдийн тэргүүн лам/
Д.Молом /Ховд аймаг Жаргалант сум тус хийдийн лам 75 настай/

Хэдэн фото зураг авсан :
12

Зураг авсан огноо: он :
2007-09-28 00:00:00

Materials:

Temple ID No Authors name Title/ description Book/ Book extract/ leaflet/ other Date Published Where Published Publisher Collected by
ХОХХ 113 0000-00-00

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-09-28

Тэмдэглэл :
Хийдийн нэрийн Монгол утга нь Их хөлгөний номын хүрдэн. Улсын бүртгэлийн дугаараа 2003 онд авсан. Хийдийн тэргүүн нь 2002 онд Улаанбаатарт Авралын од нэртэй шашны дээд сургуулийг төгссөн. 2004 оноос Ховд аймагт ажиллаж байгаа. 2002-2004 оны хооронд Завхан аймгийн Улааны шашны хийдэд ажиллаж байсан туршлагатай лам. Одоогоор шашин номын чиглэлээр гурван хүүхэд сургаж байна. Үүнээс хоёр нь байнга шавилан суудаг. Тэднийг ЕБС-д сургуульд байгаа бөгөөд бусад цаг заваар нь шашны номоо заадаг байна. Хийдийн лам Молом Ховд аймгийн Манхан сумын харъяат 1987 онд гэнэн сахил хүртэж байсан. Жил бүр хот орж ном үздэг. Энэ хийд нь Ховд аймагт байгуулагдсан Улааны шашны анхны хийд.

Хүснэгтийн дугаар :
ХОХХ 113

судалгааны баг :
Team А

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map