Дашчойнхорлин хийд

Сүм хийдийн нэр : Дашчойнхорлин хийд

Байрлах аймаг :
Ховд

Сум :
Мөнххайрхан сум

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Монгол Алтайн нурууны өндөр уулсаар хүрээлэгдсэн Дунд Сэнхэрийн голын хөвөөн дээр Ховд аймгийн Мөнххайрхан сумын төвд шинэ хийд байгуулагджээ. Төрийн тусгай хамгаалалтанд байдаг нутгийн ард түмний шүтээн Мөнххайрхан уул сумын төвөөс 30 орчим км газарт бий.

Шинээр байгуулагдсан : Revived

Байгуулагдсан огноо: 2003 он

Ринчений зураг дах дугаар :
8

Ринчений жагсаалт дах нэр :
Бэйсийн хүрээ

Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан эсхүл өөр газар сэргээн байгуулагдсан алин болох : Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан

Хэрэв хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан бол тухайн тухайн хуучин сүм хийдийн бүртгэлийн (түүхэн газрын бүртгэлийн) дугаарыг бичнэ үү : БӨБГ 088

Аль урсгал болох : Гэлүг

Founders/Refounders :
Ц.Бахаа / засаг дарга асан /
Р.Бадамжав / лам/
Ж.Адьшаа / ГЕГ-н ажилтан /

Сүм хийдийн төрөл :

cүм

хуучин хийдийн лам нар :

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал:

Сар тутмын хурал:

Жилийн хурал: Дүйцэн өдрүүдэд ном айлдана

GPS хаяг :
North 47° 03’  East 091°  51’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
Хийд өөрийн эзэмшил хашаатай, дуганын гадаад дотоод тохижилт сайн, бурхан шүтээн залсан хурал хурах бололцоотой гагцхүү зай багатай. Төвдөөс ганжуурын 108 боть залсан, хийдийн гадна үүдэнд дөрвөн ширхэг жижигхэн хүрд, нэг жижиг цагаан суврага босгожээ. Эдгээрийг сүсэгтэн олон нутгийн иргэдийн сайн сайхны төлөө болон хэлмэгдсэн лам нарын дурсгалд зориулсан ажээ.

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Р.Бадамжав / ховд аймаг Мөнххайрхан сум тус хийдийн тэргүүн лам болно/
Б.Цэрэн-Адъяа / Ховд аймаг Мөнххайрхан сум тус хийдийн уншлагын лам болно/

Хэдэн фото зураг авсан :
16

Зураг авсан огноо: он :
2007-07-24 00:00:00

Materials:

Temple ID No Authors name Title/ description Book/ Book extract/ leaflet/ other Date Published Where Published Publisher Collected by
ХОМХ 090 0000-00-00

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-07-24

Тэмдэглэл :
Дашпэлжайлин гэж нэрлэсэн учиртай. Алтайн Урианхайн хошууг Их хүрээ буюу Дашчойнхорлин хийд Булган сумын дунд Жаргалантийн аманд байна. 1930-д оны дундуур Алтайн Урианхайчуудын нилээд хэсэг нь хүрээний хамба байсан Чүлтэм да ламтай хамт хил даван Хятад руу явснаас хойш энэ хийдийн үйл ажиллагаа зогссон. 1933-1934 оны үед Урианхайчуудын зарим хэсэг нь үйл ажиллагааг сэргээх гэсэн боловч урьдын адил болоогүй. 1935-1936 оны үед Их хүрээ нүүдэллэж одоогийн Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутагт ирж хэсэнхэн хугацаанд багаа хүрээ гэж нэрлэгдэж байгаад эхний гэр дуганаа барин үйл ажиллагаагаа эхлүүлтэл 1937 оны үеийн хэлмэгдүүлэлт эхлэн 1938 онд бүрэн зогссон. Одоогийн Сөнххайрхан сумын нутагт сэргээгдэн ажиллаж байгаа энэ хийдийг нутгийнхан бага хүрээ гэж үзэж байгаа тул Баян-Өлгийн Булган сумын төвд буй шинэ хийдтэй адил нэртэй байна. Булган,Мөнххайрхан, Дуут сумууд 20-р зууны эхэн үе хүртэл Алтайн Урианхайн Баруун бэйсийн хошуунд байж байгаад 1940-д онд Баян-Өлгий аймаг байгуулагдах үед тийшээ нүүсэн.

Хүснэгтийн дугаар :
ХОМХ 090

судалгааны баг :
Team А

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map