Дашигонзэглин

Сүм хийдийн нэр : Дашигонзэглин

Байрлах аймаг :
Ховд

Сум :
Манхан сум

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Монгол Алтайн нурууны нэгэн гол салбар Гурван Сэнхэрийн голын үргэлжлэл Төгрөгийн голын зүүн хөвөөнд Ховд аймгийн Манхан сум байрлана. Ойр хавьд одоогоор тахилгатай уул ус, толгод байхгүй. Энэхүү сумын төвийн баруун дээд талд хуучин Төгрөгийн хүрээний тууриаас зүүн хойш 300 м зайд шинэ сүмийг барьж байгуулжээ.

Шинээр байгуулагдсан : Revived

Байгуулагдсан огноо:

Ринчений зураг дах дугаар :
31

Ринчений жагсаалт дах нэр :
Төгрөгийн хүрээ / Дашгүнчинлин /

Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан эсхүл өөр газар сэргээн байгуулагдсан алин болох : Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан

Хэрэв хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан бол тухайн тухайн хуучин сүм хийдийн бүртгэлийн (түүхэн газрын бүртгэлийн) дугаарыг бичнэ үү : ХОМН 090

Аль урсгал болох : Гэлүг

Founders/Refounders :
Г.Бадам / лам агсан/
Ө.Жигмэд / Зэрэгийн хүрээ /
Ө.Еэжээ / лам агсан /

Сүм хийдийн төрөл :

cүм

хуучин хийдийн лам нар :

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал:

Сар тутмын хурал:

Жилийн хурал: Цагаан сараар 15-нд Майдар хурна. Зул сарын хурал хурна.

GPS хаяг :
North 47° 24’  East 092°  13’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
Сүмийн гадуур хашаа барьж, газрыг баталгаажуулсан байна. Хашааг шавар блокоор барьсан хэмжээ нь 100х150 метр байгаа. Хашааны дотор талд гол цогчин дуганатай. Хэмжээ нь сууриараа 10х14 метр, дотроо хоёр өрөөтөй, шашны зан үйл явуулах бололцоотой, засал чимэглэл сайн хийгдэж бурхан шүтээн залсан байна. Гол шүтээн нь захчин түмний уламжлалт шүтээн Майдар бурхан болно. Алтан Майдар бурхныг 1990 он хүртэл нутгийн иргэд харж байгаад шинэ сүмд очсон байна. Бусад хөрөг зурмал олон бурхныг хуучны үеийн зүйлийг эрж цуглуулах замаар олж авсан. Тохижилт сайн гэж болно. Барилгын нэг жижиг өрөөнд лам нар хурал номын болон бурхан тахилгын зан үйлийн бэлтгэл үйл ажиллагааг явуулдаг. Сүмийн хашаанд манаач буулгасан. Өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа хулгайч орж хуучин бурхан тахилын зүйлийг авч одсон учраас өнгөрсөн жилээс байнгын манаач ажиллаж буй. Сүмийн хашаан дотор шашны зан үйлийн өрөө болгохоор шав тависан байна. Үүнийг сүсэгтэн олны хандиваар ойрын жилүүдэд босгоно гэж өгүүлж байлаа.

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Б.Цэгмид / Ховд аймаг Манхан сум тус хийдийн уншлагын лам/
Г.Ядамжав / Ховд аймаг Манхан сум тус хийдийн лам албыг хашдаг/

Хэдэн фото зураг авсан :
18

Зураг авсан огноо: он :
2007-07-23 00:00:00

Materials:

Temple ID No Authors name Title/ description Book/ Book extract/ leaflet/ other Date Published Where Published Publisher Collected by
ХОМН 091 0000-00-00

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-07-23

Тэмдэглэл :
Хууль зүй дотоод хэргийн сайдын 2004 оны 5 сарын 12-ны 107 тушаалаар улсын бүртгэлд бүртгэсэн. Алтайн захчины Дашгонзэглин-равжамба Зая Бандида Хутагтын дацан гэсэн нэрийг шинэ сүмдээ өгсөн. Энэ сүмийг Ойрдын шашныг тэргүүлэх зүтгэлтэн тод бичгийг зохиогч Заяа Бандида Намхайжамц байгуулсан гэж үзээд 20-р зууны эхэн үе хүртэл түүний гадаад дүр байдлыг шүтэж байсан. Голын сүмийн хөвөөнд Ховд аймгийн Манхан сум байрлана. Ойр хавьд тахилгатай уул ус байхгүй. Энэхүү сумын төвийн баруун дээд талд хуучин Тариатын хүрээний тууринаас зүүн хойш 300 метр зайд шинэ сүмийг бариж байгуулсан. Б.Ринченгийн бүртгэлд Дашгүнчинлэн гэж тэмдэглэсэн байгаа. Шинэ сүмийг байгуулсан хүн нь Дашгонзэглин гэж нэрлэсэн. Тус сумын сурвалж бичигт ийнхүү тэмдэглэжээ. Энэ хийдийг үүсгэн байгуулагч нь Зэрэгний болонТарагийн хүрээнд шавилан сууж байгаад хар болсон 1990 оноос шашин номын үйл хэргээ дахин эхлүүлсэн хүн байлаа. Хийдийн тэргүүн Ө.Магсаржав Улаанбаатар хотноо шашны дээд сургуулийг төгсөн бусад лам нар нь шашны сургалтанд сууж лам болсон.

Хүснэгтийн дугаар :
ХОМН 091

судалгааны баг :
Team А

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map