Дарви Ригэмбэл

Сүм хийдийн нэр : Дарви Ригэмбэл

Байрлах аймаг :
Ховд

Сум :
Дарви сум

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Монгол Алтайн нурууны нэгэн том оргил болох мөнх цастай Сутай уулын зүүн хойт талд Дарвийн нурууны өвөрт Ховд аймгийн Дарви сумын төвд байгуулагдсан шинэ хийд болно. Сумын төвөөс баруун урагш 20 орчим км газар эртний тахилгат Ригэмбэл Богд уул бий.

Шинээр байгуулагдсан : New Foundation

Байгуулагдсан огноо: 1990 он

Founders/Refounders :
Гончигжамц
Я.Жамц /Лам байсан/
С.Даваа / лам/

Сүм хийдийн төрөл :

cүм

хуучин хийдийн лам нар :
1

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :
Өдөр тутмын, сарын болон жилийн хурал хурдаг

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал:

Сар тутмын хурал: Цогчин уншина.

Жилийн хурал: Зуны дунд сарын шинийн гуравнаас “Мэгзэм шингэлнэ” энэ үед 4 шөнө, 5 шөнө дуу таслахгүй хурна.

GPS хаяг :
North 46° 55’  East 093°  37’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
Ригэмбэл хийд 60 жилийн хугацаагаар газар авч хашаа татаж тохижилт хийсэн. Хашааны дотор талд улаан тоосгоор барисан 10 х 10 метр хэмжээтэй гол цогчин дуганатай. 1990 оноос Дарви сумын төвд байрлаж байсан Орос цэргийн анги татан буугдаж буцах үеэр тэдний амьдарч байсан барилгыг нураан улаан тоосгыг нь авч хийдийн барилгад ашиглажээ. Хийд төвийн баруун урд талд байрлалтай. Дуганын барилга өнгө үзэмжээр чанар байдлаар баруун 4 аймагтай тэргүүн эгнээнд бичигдэнэ. Гол дуганы өмнө талд хоёр суврага, суврага тус бүрийн өмнө хүрд босгосон, хашааны баруун өмнө “Бүрээний индэр”-тэй байгаа. Дотоод тохижилт сайн бурхан тахил ихээр бүтээн залсан тул хурал номын үйл ажиллагаа явуулах бүрэн бололцоотой. Хийдийн хашааны дотор контор, аж ахуйн зориулалттай барилга барьсан. Энэ бүр засварт байгууламжид нийт 20 илүү сая төгрөг зарцуулсан гэж байгаа. Үүнээс гадна хийдийн мэдэлд хандиваар цугларсан 200 орчим толгой мал бий гэнэ. Өвлийн цагт бага оврын зуух галлан халаадаг, сар бүр 100 орчим мянган төгрөгийн орлоготой. Лам хоёр, малчин нэг, сахиул нэг гэсэн бүгд дөрвөн орон тоотой. Үйл ажиллагаа нь тогтмолжсон хийд юм.

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Д.Амгаланбаатар / Ховд аймаг Дарви сум/
Б.Мягмарсүрэн / Ховд аймаг Дарви сум тус хийдийн хамба лам /

Хэдэн фото зураг авсан :
24

Зураг авсан огноо: он :
2007-08-02 00:00:00

Materials:

Temple ID No Authors name Title/ description Book/ Book extract/ leaflet/ other Date Published Where Published Publisher Collected by
ХОДР 106 0000-00-00

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-08-02

Тэмдэглэл :
Дэлгэрийн хүрээ нь Рэмбэ богд уулын өвөрт байна. Уулын нэрийг Төвдөөр Ригэмпэл гэнэ.Ийм учраас Дарви сумын төвд байгуулагдсан хүрээгээ Ригэмпэл хэмээн нэрлэсэн. Энэхүү уулыг нжтгийн иргэд одоо ч шүтдэг байна. Шинэ сүмээ Дэлгэрийн хүрээг залгамжлан явж байгаа гэж үзэхгзй байна. Анх үйл ажиллагаа нь 1990-д оны үед шинийн гурванд гэр барин эхэлж байсан түүхтэй. Хийдийн хамба лам Б.Мягмарсүрэн 40 орчим настай. 1990 онд энэ хийдийн анх нээхэд өвгөн ламд шавь орж байсан. Тийнхүү Төвд ном үзэж лам болсон. Одоо тэрээр хийдийнхээ түүхийн талаар ном бичиж байгаа юм байна. 4д. 2005 онд засвар хийн сайтар тохижуулсан үзэмж сайтай, 2005 оноос Улаанбаатарт ажилладаг нийслэлийн авто замын газрын дарга Пүрэвдорж, мөн Энхзул зэрэг нутгийн хүмүүсийн дэмжлэг туслалцаагаар сүмийн дотоод тохижилтийн ажлыг хийж Алтадмал Майдар залсан байна. 1990 оноос хойш шавилан суусан долоон лам өнөөг хүртэл хийддээ байна. Мөн 30 орчим банди нар шавилж байсан байна.

Хүснэгтийн дугаар :
ХОДР 106

судалгааны баг :
Team А

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map

Scans

Site plan drawn by surveyors