Пунцагцогчэнлин

Сүм хийдийн нэр : Пунцагцогчэнлин

Байрлах аймаг :
Увс

Сум :
Өлгий

Товч түүх


Увс аймаг Өлгий сум. Шинэ Пунцагцогчинлин хийд Уг хийд нь Өлгий сумын Хөдөлмөр багт байрладаг 1990 онд байгуулагдсан. Энэ хийдийг Ригмэдийн Жаргал, Баатарын Жамбал, Жамба гэсэн 3 хүн үүгэн санаачилж сүсэгтэн олны дэмжлэгээр байгуулагджээ. Уг хийд нь гэлүгбагийн урсгалын хийд бөгөөд хуучны ямар нэгэн хүрээ хийд хурал номын газрыг сэргээн байгуулаагүй, шинээр байгуулагдсан хийд ажээ. 143758 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй. Хийд байгуулагдсаны дараа буюу 1994 , 1996, 1998 онуудад нэлээд том хурлуудыг хийж байсан. Үүнд Улаанбаатар хотын Дашчоймбол дацангийн Ишжамц гавж ирж тахилга үйлдэж байв. Мөн 1992 онд Гаадан хамба морилж тэр үеийн шавь нарт анхны сахилыг хүртээж байжээ. Анх 40 ламтай хурж эхэлсэн энэ хурал Лхам сахиустай Гомбо, Очирваань, Намсрай, Майдар шүтээнтэй. Одоо сар жилийн дүйчэн өдрүүдэд хурна. Мөн өдөр бүр цогчин хуралтай байдаг. Хийдийн барилга нь дотроо 3 өрөө бүхий байшин байх ба энэ нь сахиусын өрөө, хурлын өрөө, цав манз барих өрөөнөөс бүрдэнэ. Сахиусын өрөөнд сахиус шүтээнүүд байрлах бөгөөд тэнд сар бүрийн 29-нд сахиус тахих хурал явагдана. Энэхүү Пунцагцогчинлин хийд нь Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг Хайлаастад 5-6 ламтай нэг салбар дуганыг 2005 онд байгуулжээ. Уг салбар дугантайгаа сургалтын чанарыг дээшлүүлэх, лам нарын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, номын хүртээмжийг дээшлүүлэх, янз бүрийн томоохон хурлуудыг зохион байгуулах зэрэг талаар бие биедээ дэмжлэг үзүүлж хамтран ажилладаг ажээ. Чингэлтэй дүүргийн 15-р хороо буюу Хайлаастад байх салбар дуган нь мөн Пунцагцогчинлин нэртэй. / Тус хийдийн тэргүүн лам Загаржавын Моломжамцтай хийсэн ярилцлагаас/

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Өлгий сумын хөдөлмөр багийн нутаг. Хар ус нуурын доод талд Сундуйлтийн голын адаг Өндөр Ховоот хэмээх тахилгатай уулын баруун хойт талд байрлаж байна.

Шинээр байгуулагдсан : New Foundation

Байгуулагдсан огноо: 1990 оны 6 сарын 25

Founders/Refounders :
Р.Жаргал
Б.Жамбал
Жамба

Сүм хийдийн төрөл :

cүм

хуучин хийдийн лам нар :
2

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :
Өдөр тутмын, сарын болон жилийн хурал хурдаг

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал: Өдөр тутам Цогчин хурна

Сар тутмын хурал: Сар бүр 8, 15, 30 ерөөл, Манал, гүрэм, 30нд ерөөл хурна.

Жилийн хурал: Майдарын хурал хаврын тэргүүн сард 10 хангал, зуны эхэн сарын 15, их дүйцсэн өдрүүдийн хурал хурна.

GPS хаяг :
North 49° 01’  East 092°  02’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
Хийдийн барилга 3 өрөөтэй. Сахиусын, хурлын , манзын гэсэн 3 өрөөтэй. Хийд дээр үеэсээ уламжлан ирсэн гол шүтээн Лхам сахиустай, догшид тахих, жасаа хурна. Манзын өрөөнд цай ундаа ууна. Гомбо, Жанрайсиг, Бурхан багш зэрэг бусад шүтээнтэй. Хийдэд 42 төрлийн жаазалсан бурхан, 10 гаруй алтадсан бурхан бий.

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
З.Моломжамц /Хийдийн ловон лам/ Увс аймгийн Өлгий сум

Хэдэн фото зураг авсан :
11

Зураг авсан огноо: он :
2007-06-01 00:00:00

Materials:

Temple ID No Authors name Title/ description Book/ Book extract/ leaflet/ other Date Published Where Published Publisher Collected by
УВӨЛ 001 0000-00-00

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-06-01

Тэмдэглэл :
Асуулт 1. Улсын бүртгэлийн дугаар: 143758 4д. 1992 онд УБ хотоос Гандантэгчинлэн хийдийн хамба Гаадан ирж лам нарт сахил хүртээсэн. Асуултын дугаар 3. Ховоот тахилгат уул нь Өлгий сумын хамгийн өндөрлөг цэгт оршино. Сум нь 1959 онд анх байгуулагдаад түүнээс хойш нутгийн иргэд тахиж ирсэн. 1990 оноос хойш зуны эхэн сарын 15-наас өмнө тахиж байна. УБ хотоос 1460 км зайд оршино. Асуулт 4. Тус хийдийн нэг лам АНУ-д шашны үйл ажиллагаа эрхлэн сууж байгаа. УБ хотын Хайлаастад тус хийдийн салбар Пунцагцогчинлэн хийд байдаг. Тэнд одоогоор Тогмэд, Бямбасамбуу, Галсаннамжил, Болдгэрэл, Ринчэнсамбуу гэсэн 5н лам ажиллаж байна. Тэргүүн лам нь Тогмэд бөгөөд байнгын холбоотой байдаг. Томоохон хурлыг хамтран зохион байгуулдаг. Хайлаастад салбар гаргасан нь одоогийн лам нараа сургах зорилготой. Одоо шинээр залуу лам нарыг явуулж сургах төлөвлөгөөтэй байгаа. Хайлаастын салбарыг 2005 онд нээсэн. 6. 01.06.07 02:29:46 1. Увс аймгийн Өлгий сумын төвд байгуулагдсан шинэ сүмийг Гаадан дацан хэмээн нэрлэх нь бий. 2. Увс аймгийн Өлгий сум нь Ховд аймгийн Мянгад, Дарлин, Увс аймгийн Өмнөговь, Завхан сумуудтай хил залган оршидог. Ховд, Увс аймгийн хилийн заагт оршино. 5б. Хийдийн лам нарын тоо 12 бөгөөд тэргүүн лам нь Моломжамц юм. Энэ хийдэд лам нар нь ном судраа үзэж зарим хуралдаа суудаг. 6. Хийдийн барилга нь төвийнхөө хэсэгт байрлана. Гадуураа хашаа барьж тусгаарласан нь хүн малын хөл, элсний нүүдэл зэргээс хамгаалах ач холбогдолтой.

Хүснэгтийн дугаар :
УВӨЛ 001

судалгааны баг :
Team А

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map