Гаданшадүвлин хийд
Сүм хийдийн нэр : Гаданшадүвлин хийд
Байрлах аймаг :
Увс
Сум :
Цагаанхайрхан сум
Товч түүх
Увс аймаг Цагаанхайрхан сум. Ганданшадавлин хийд Тус хийд нь 2005 онд байгуулагдсан. Хийдийн ловон лам Гантөмөр 2003 онд Улаанбаатар хотоос Өндөрхангай суманд Өндөрхангайн гандандаржаалин хийдийг сэргээхээр ирсэн. Улмаар тэнд 2 жил ажиллаад Цагаанхайрхан суманд энэхүү Ганданшадавлин хийдийн хурал номыг жигдлэх зорилгоор ирж мөн 2 жил ажиллаж байна. 2006 онд алтан ганжуур судрыг Гүмбэнгээс залж мөн оны 9-р сард ганжуур эргэн мянган зул өргөж маань хөгжөөх буяны үйл хийсэн ба энэ нь жи болгоны 8-р сард хийгддэг уламжлалт ажил болжээ. 2005 оны 8-р сарын 4-нд тус хийд шинэ цогчин дуган барьж эхэлсэн бөгөөд уг цогчин дуганыг 2008 оны 6 сард ашиглалтанд оруулахаар барилгын ажил явагдаж байна. Одоогоор 4 ламтай ба өдөр тутмын цогчин хурал, сар жилийн дүйчэн өдрүүдийн хуралтай. Тус хийд нь хуучин Ачит вангийн хүрээний дэг жаягтай ба одоо Өндөрхангай сумын Гандандаржаалин хийдтэй нягт холбоотой хамтран ажилладаг байна. Одоогийн хурал номын үйл ажиллагаа, цаашид хийхээр төлөвлөж буй ажлууд тэдгээрийн явцаас харахад уг хийд нь манай хөдөө орон нутаг дахь хурал номын үйл нь жигдэрсэн материаллаг баазын хувьд бэхжиж, тогтвор суурьшилтай ажиллах лам нараар хангагдсан хийд болох боломжтой ажээ. / Ганданшадавлин хийдийн ловон лам Гантөмөртэй хийсэн ярилцлагаас 2007.06.13/
Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Увс аймгийн Цагаанхайрхан сумын төвд байрлалтай. Сумын төвийн зүүн талаар Хангилцагийн гол урсана, баруун талаар Мөндөөхэйн гол урсана. Энэ голоос нутгийн иргэд ууж ундаална. Сумын төвийн чанх урд талд Мод толгой буюу хийдийн овоо бий. Энэ овоог эрт үеэс шашин шүтэх уламжлалтай нутгийн гол овоо юм. Одоо жил бүр 7 сарын 10 дотор наадмын хурдан морины сунгааг тааруулан тахилга хийнэ. Сумын төвийн нутгийн айлууд ойрхон бууна. Сумын төвийн зүүн талд Мөндөөхэй нуур бий. Энэ нууранд сумын уул ус төв дуган бүгд харагдана. Сумын төв Цагаанхайрхан уулын өвөрт байрлана. Иймээс сумаа Цагаанхайрхан гэж нэрлэжээ. Хүрээлэн буй орчинд 108 эхийн овоо босгосон. Шар Зусаг гэдэг газар шинээр ийм овоо босгон өгч жил бүрийн 6 сарын 1-д Овоогоо тахиж, 108 даага уралдуулна. Энэ нь шинээр бий болж байгаа зан үйл юм. Шинэ хүрээний зүгээс Эхийн ачийг хариулахын тулд зохион байгуулж байгаа шинэ ажил юм. Энэ өдөр овоогоо тахиж Цагаан дарь эхийг 108 удаа уншина. Цаашид тогтмол явуулах төлөвлөгөөтэй. Энэ жилийн хувьд 108 эхийн овоо тахихад Баруун туруун, Зүүнхангай, Өндөрхангай, Хяргас сумын төлөөлөгчид хүмүүс ирж оролцсон. Энэ нь хүрээ хийд үйл ажилгаагаа орчин үе цаг үетэйгээ хослуулан явах сүсэгтэн олныг өөртөө татах олон нийтийн бусад байгуулагуудтай хамран ажиллах нэг нь хэлбэр юм байна.
Шинээр байгуулагдсан : New Foundation
Байгуулагдсан огноо: 2003 оны 9 сарын 1
Founders/Refounders :
Хулганын Батчөдөр
Сүм хийдийн төрөл :
cүмхуучин хийдийн лам нар :
Хийдийн хурал ном: алин болохыг зурах :
Өдөр тутмын, сарын болон жилийн хурал хурдаг
Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал: Цогчэн уншлагатай, маань, 6 ерөөл, сахиус
Сар тутмын хурал: Шинийн 15-нд сар бүр Сандуйн жүд хурна.
Жилийн хурал: Шинийн 1-15 хүртэл засал хийдэг
GPS хаяг :
North 49° 39’ East 094° 24’
Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
Дуган бий, дугандаа шашин номын үйл ажиллагаа явуулдаг. Дуганы гадуур хааш хаашаа 100 м хэмжээтэй модон хашаа татсан. Хийдийн мэдэлд хүмүүсийн хандивласан нэг ЗИЛ-130 маркийн авто машин байдаг. Хийдийн манаач сар бүр 30 мянган төгрөгөөр цалинжиж хашаа дуганаа хариуцана. Хийдийн мэдэлд 150 орчим толгой малтай, малчин нь гэрээгээр малладаг байна.
Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Хулганын Баттөмөр / Увс аймаг Цагаанхайрхан сум тус хийдийн тэргүүн лам албыг хашдаг/
Хэдэн фото зураг авсан :
9
Зураг авсан огноо: он :
2007-06-13 00:00:00
Materials:
| Temple ID | No | Authors name | Title/ description | Book/ Book extract/ leaflet/ other | Date Published | Where Published | Publisher | Collected by |
| УВЦХ 015 | 0000-00-00 |
Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-06-13
Тэмдэглэл :
4д. Хийдийн дотор Бурхан багш, алтан Ганжуур залсан. Хийдийн гол сахиус нь Балданлхам.
1. Ганданшадүвлин хийд нь 2 жилийн өмнөөс үйл ажиллагаагаа эхэлсэн шашны зан үйл эрхлэх газар юм.
Асуултын №2 Сумын төвийн чанх урд талд Мод толгой буюу Хийдийн овоо байна. Энэхүү овоог нутгийн ард түмэн эртнээс тахидаг уламжлалтай. Жил бүр 7-р сарын 10нд наадмын хурдан морьдын сунгааг давхцуулан тахидаг. Энэ үеэр сумын айлууд ойрхон буудаг. Сумын төвийн зүүн талд Мөндөөхэй нуур байдаг мөн энэхүү сум Цагаанхайрхан уулын өвөрт байрласан учир сумын төвийг хайрханыхаа нэрээр нэрлэжээ.Цагаанхайрханаас 5 хүүхэд Улаангомын төвд суралцаж ЕБС-т давхар суралцаж байгаа. 12га газар шинээр авч хийдийн хашааг барьсан байгаа дуганаа УБ-с хүн авч бариулна.
Асуултын №7. Х. Батчөдөр Цагаан Хайрхан сумын уугуул 1979 онд төрсөн. 1992 онд УБ хотын Гандантэгчинлэн хийдэд цогчин, сахиус зэрэг уншлагад суралцсан. 2002 онд УБ-аас буцаж ирсэн. 1996 онд Жанрайсигийн магтаал, ном хурж байгаад 2000 онд Шашны дээд сургуульд суралцаж байсан.
Асуултын №3 Хүрээлэн буй орчинд 108 эхийн овоо босгосон. Жил бүр 6-р сарын 1-нд 108 эхийг цуглуулж, 108 даага уралдуулж Овоогоо тахидаг. Хийдийн зүгээс Эхийн ачийг хариулахын тулд зохион байгуулж буй ажил юм. Энэ өдөр овоогоо тахиж Цагаан дарь-эхийг 108 удаа уншдаг. Энэ жилийн хувьд 108 эхийн овоо тахилгад Баруун чулуун, зүүн хангай, өндөр хангай, хяргас сумын төлөөлөгчид зохион байгуулсан байна. Энэ хүрээ хийд үйл ажиллагаагаа тухайн цаг үетэйгээ тохируулан явуулах сүсэгтэн олныг өөртөө татах, олон нийтийн бусад байгууллагуудтай хамтран ажиллах арга хэлбэр юм.
Хүснэгтийн дугаар :
УВЦХ 015
судалгааны баг :
Team А
Disclaimer
Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.
The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.