Ганданрашдаржаалин хийд

Сүм хийдийн нэр : Ганданрашдаржаалин хийд

Байрлах аймаг :
Увс

Сум :
Малчин сум

Товч түүх


Увс аймаг Малчин сум. Шинэ Гандандаржаалин хийд Арван баядын хошууны бурхны шашны нэг төв байсан 150, 160-аад жилийн түүхтэй Цалгарын хүрээг сэргээн 1990 онд энэхүү Шинэ Гандандаржаалин хийдийг Малчин сумын төвд байгуулжээ. Хийдийг үүсгэн байгуулагч гол санаачлагчид нь Цалгарын хүрээг хаагдахын өмнө 1937 онд хүрээнд үлдсэн сүүлчийн 3 ламын хоёр ламын нь хүүхдүүд болох Бандийсанж, Ёндон гэдэг хоёр хүн бөгөөд нутгийн сүсэгтэн олны идэвхтэй дэмжлэгээр байгуулагджээ. Анх 1990 онд хурал номоо эхлэхэд хөрш зэргэлдээ Тэс, Наранбулаг, Зүүнговь сумдаас дээр үед Цалгарын хүрээнд шавилж байсан 20 гаруй лам хөгшчүүл ирж хурж байв. Одоо тус хийд нь 6 ламтай, өдөр тутмын цогчин хурал хурах ба шинийн 8-нд их манал, 15-нд дарь эхийн мандал шива, 25-нд сандуйн жүд, сахиус тахина, битүүнд хангал хурдаг. Тус хийд нь хуучин Төгс буянтын хүрээний дэг жаягийг авсан ба зуны эхэн сард майдар эргэх намрын эхэн сард ганжуур эргэх зан үйлийг хийдэг. Гандандаржаалин хийд нь 10х8 метр бүхий талбайтай цогчин дуган, дүнчүүр маанийн 2 хүрд, бурхан багшийн бодь суварга 2, аж ахуйн скалад зэрэг тохижилт материаллаг баазын хувьд бэхжсэн хийд юм. / Гандандаржаалин хийдийн тэргүүн лам Цэвээний Цэцэнхүүтэй хийсэн ярилцлагаас 2007.06.10/

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Шинэ сүм Увс амйгийн Малчин сумын төвд Цалгар багийн нутагт байрлана. Хан хөхийн нурууны Тогтохын шилийн сав уулархаг нутаг юм. Сумын төвийн баруун хойт талаар Гэдэргийн гол урсана. Цалгарын хийдийн баруун талд 15 км орчим газар нутгийн иргэдийн тахилгатай Баянхайрхан уул оршино. Жил бүрийн зуны эхэн сард Баянхайрханыг тахидаг. Нутгийн уугуул хүн ам нь дандаа Баядууд. Сүм сумын төвийн гол дунд шахам байрлалтай ажээ.

Шинээр байгуулагдсан : Revived

Байгуулагдсан огноо: 1990 оны 10 сарын 4

Ринчений зураг дах дугаар :
24

Ринчений жагсаалт дах нэр :
Цалгарын хүрээ

Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан эсхүл өөр газар сэргээн байгуулагдсан алин болох : Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан

Хэрэв хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан бол тухайн тухайн хуучин сүм хийдийн бүртгэлийн (түүхэн газрын бүртгэлийн) дугаарыг бичнэ үү : УВМЛ 011

Аль урсгал болох : Гэлүг

Founders/Refounders :
Б.Санж гэлэн
Тавх гэлэн

Сүм хийдийн төрөл :

cүм

хуучин хийдийн лам нар :
4

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал: Цогчэн

Сар тутмын хурал: Сар бүрийн 29-нд Лхам сахиус тахиж, Шинийн 8-нд Дарь-Эхийн Мандал, 15-нд Сандуйн жүд уншина

Жилийн хурал: Майдар эргэнэ. Бурхан багшийн дүйцэн өдөр хурна. Намрын дунд сарын 15, Зул сарын 25-нд хурна

GPS хаяг :
North 49° 43’  East 093°  16’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
Сүмийн шинэ барилгын дээд талд хуучин Цалгарын хүрээнээс үлдсэн модыг ашиглан нэгэн барилга барисан. Түүнийг 1990 онд ашиглаж байсан боловч одоо тэнд хурал номын үйл ажиллагаа эрхлэхээ больж бусдад түрээсийн байдлаар ашиглуулж байгаа. Хийдийн хашаан дотор баригдсан гол цогчин дугананд хурал хурна, бусад үйл ажиллагаа явуулна. Түүний зүүн талд 1938 оны хэлмэгдүүлэлтэнд өртөж амь насаа алдсан Цалгарын хүрээний лам хуврагуудад зориулсан дурсгалын жижиг 204 м өндөртөй суврага босгожээ. Хийдийн захиргаа аж ахуйн хоёр өрөөтөй тусгай байр бий, түүнд өвлийн цагт галлан халааж хурал ном хурна. Ийнхүү шинэ сүм ажиллах нөхцөл боломжоор харьцангуй хангагдсан байдаг.

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Ц.Цэдэнхүү Увс аймаг Малчин Цалгар баг хийдийн тэргүүн лам утас: 50456924

Хэдэн фото зураг авсан :
20

Зураг авсан огноо: он :
2007-06-10 00:00:00

Materials:

Temple ID No Authors name Title/ description Book/ Book extract/ leaflet/ other Date Published Where Published Publisher Collected by
УВМЛ 012 0000-00-00

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-06-10

Тэмдэглэл :
4д. Хэлмэгсдэд зориулсан дурсгалын самбарыг 2004 онд, гол шүтээн сахиус лхам сахиусыг залсан, УБ хотод шашны дээд сургуульд 2 хүүхэд сургаж байгаа, 2003 онд тус хийдийн 10 жилийн ой болж засварласан. Хийдийн гадна болон дотор тохижилтийн байдал үйл ажиллагаа явуулах боломжтой. 7. Ц.Цэндхүү 1989 онд Улаанбаатар хотод гэрийн сургалтаар шашны боловсрол эзэмшисэн ба зүүн хүрээнд хурлын ламаар шавилан сууж байсан. 1991 оноос хийдийг сэргээхэд оролцсон.1975 онд төрсөн 33 настай баяд үндэстэн юм. 4б. Хийдийн лам нарын тоо 6. Тэдний ихэнх нь хөдөө мал малладаг. Чухал өдрүүдээр хурал суудаг. Заримдаа цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч ирэхгүй байх тохиолдол байдаг. Тус хийдэд 1000 малтай лам хүртэл байдаг. 4Г. Цалгарын хийдэд залуудаа сууж байсан өвгөн лам нар Б. Санж /гэлэн/, Тавх /гэлэн/ Ганданрашдаржаалин хийдийг сэргээн босгосон бөгөөд одоо гэр бүл, үр ач нар нь харилцаа холбоотой байдаг. Хийдийн тэргүүн идэвхи санаачлагатай.

Хүснэгтийн дугаар :
УВМЛ 012

судалгааны баг :
Team А

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map