Дэчэншадүвпилжайлин хийд

Сүм хийдийн нэр : Дэчэншадүвпилжайлин хийд

Байрлах аймаг :
Увс

Сум :
Зүүн хангай сум

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Шинэ сүм хийд Увс аймгийн Зүүнхангай сумын төвд, албан газар, хорооллын дээд хэсэгт байрлана. Газрын нэр нь Жаргалант, урдуур нь их гол урсана. Сумын төвийн хойт, баруун, зүүн хэсэгт Хан хөхийн нурууны өмнөд хэсгийн намхавтар нүцгэн уулс үргэлжилнэ. Өмнөд хэсэгт нь Тэсийн гол руу үргэлжилэн түрэн орсон нам дор газар сунайн тогтсон байрлалтай. Сумын төвийн өмнөд хэсэгт Жаргалантын овоог шинээр босгосон одоо 3 жил болж байгаа.

Шинээр байгуулагдсан : Revived

Байгуулагдсан огноо: 1990.05 сар

Ринчений зураг дах дугаар :
21

Ринчений жагсаалт дах нэр :
Зүүн хангайн хүрээ

Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан эсхүл өөр газар сэргээн байгуулагдсан алин болох : Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан

Хэрэв хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан бол тухайн тухайн хуучин сүм хийдийн бүртгэлийн (түүхэн газрын бүртгэлийн) дугаарыг бичнэ үү : УВЗХ 019

Аль урсгал болох : Гэлүг

Founders/Refounders :
Рэгзэн лам агсан
Адъяабазар лам агсан
Цогт-Очир (УБ)
Ишдорж лам агсан

Сүм хийдийн төрөл :

cүм

хуучин хийдийн лам нар :
23

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал:

Сар тутмын хурал:

Жилийн хурал: Оточ манал, Ерөөлийн хан болон хаврын тэргүүн сард сүсэгтэн олны хүсэлтээр хурал хурна. Битүүнд Лхам хурна.

GPS хаяг :
North 49° 18’  East 095°  26’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
-Модон гэр бий. Социализмын үед Зүүнхангай сумын “Давшилт” нэгдлийн зочид буудлын зориулалттай ажиллаж байсан Модон гэрийг 1990 оны сүүлчээр хийдийн мэдэлд өгсөн. Үүнийг хурал ном унших, шашны бусад зан үйлийн зүриулалтаар ашиглаж байгаа. Өөр байгууламж үгүй. Цаашид гэрийг өөрчлөн, шинэ дуган барих зорилготой байгаа. Модон сүмийн хойт талд хуучин сумын клуб байгаад шатсан барилгын туурийг ашиглан цементэн талбай засаад хойт хэсэгт нь 1937-1938 оны хэлмэгдэгч нарт зориулан хүндэтгэлийн чулуун самбар босгосон. Чулуун самбар цементен суурьтай, сууринд нь бензины төмөр сав тайран зул асааж, сан тавих зориулалттай бололттой суулгаж бэхэлсэн. Чулуун самбарын дээр “1937-1938 оны хэлмэгдэгчдэд зориулав” гэсэн бичээстэй. Бичгийн зарим хэсэг арилсан. Самбарын дээрээс дарсан мод бүхий, ард нь 5 өндөр 2 намхан шон босгосон, түүн дээр 1937,1938 он гэж бичиж бөхлөөд дунд нь “Дурсаад, дурсаад нөхөшгүй гүн харуусал, дуулиант жилүүдэд нэрвэгдсэн хүн заяа…” гэсэн бичигтэй. Энэ оны 7 сард төвийн хойно ил газарт 8 тонн жинтэй их том бурхан багш залах төлөвлөгөөтэй. Энэ ажлыг УБ хот дахь нутгийн зөвлөл санаачилж буй. Тэгш буянт гэдэг газар шинээр босгох энэ суврагийг “бишрэлт ламд зориулан босгохоор төлөвлөсөн буй. Биднийг 8 сард очиход бүтээж залсан байсан тул бид зургийг нь авч хавсаргав.

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Чулуунхүүгийн Аюуш /Увс аймаг Зүүнхангай сум тус хийдийн тэргүүн лам алба хашдаг

Хэдэн фото зураг авсан :
7

Зураг авсан огноо: он :
2007-06-14 00:00:00

Materials:

Temple ID No Authors name Title/ description Book/ Book extract/ leaflet/ other Date Published Where Published Publisher Collected by
УВЗХ 018 0000-00-00

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-06-14

Тэмдэглэл :
1. Хийдийн нэр нь хуучин Зүүн хүрээний хийдийн нэр учраас шинээр сэргээхдээ авсан байгаа. 4.2 сүмийг шинээр сэргээн босгогчидийн нэг болох Ишдорж нь Ханхөхийн хүрээнд бага залуудаа сууж байсан. Адъяабазар нь 3-6 насны хооронд ном заалгаж байгаад 1937 онд энгийн болсон зүүн хангай нутгийн хүн юм. Цогт-Очир нь Зүүнхангайн хүн бөгөөд бие дааж төвд ном үзсэн. Рэгзэн нь зүүн хүрээнд шавилан сууж байсан. 7. Хийдийн тэргүүн лам Чулуунхүүгийн Аюуш нь Зүүнхангай сумын уугуул 1956 онд төрсөн. 1993 онд хуучин сүм хийдэд шавилан сууж өвгөн лам нараас уншлага шашны зан үйлийг заалгаж даган сурсан. Багшийн зааж өгсөнөөр эдүгээ шашны зан үйлийг эрхэлж байна. Адъяабазар, Цогт-Очир, Ядамжав зэрэг багш нар шашны номыг зааж өгсөн. 6. Модон сүмийн хойд талд хуучин сумын клубын туурийг ашиглан цементээр хучиж 1937-1938 оны хэлмэгсдийн дурсгалыг хүндэтгэн чулуун самбар босгосон.

Хүснэгтийн дугаар :
УВЗХ 018

судалгааны баг :
Team А

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map