Өлзий бадруулагч суварга

Сүм хийдийн нэр : Өлзий бадруулагч суварга

Байрлах аймаг :
Төв

Сум :
Борнуур сум

Товч түүх


Төв аймаг Борнуур сумын төвийн Өлзийг бадруулагч суварга Борнуур сумын төвийн төв хэсэгт Монгол улсын гавьяат зүтгэлтэн бурханч лам Б.Пүрэвбат, иргэн Б.Ганхуяг Л.Лосол нарын санаачилгаар 2007 оны 2 сарын 18-нд энэхүү суваргыг босгожээ.Суварганы суурь доороо тэгш өнцөгт хэлбэрийн жижиг дуган байх бөгөөд суварганы нийт өндөр 17 метр үүнээс дуганы өндөр нь 3 метр өндөр ажээ.Дуганы өргөн 7 метр урт нь 8 метр юм.Одоогоор уг дуган байнгын хуралгүй бөгөөд 7 хоногийн Лхагва гараг бүрт сумын өндөр настнууд цуглаж Дүнчүүр маань хөгжөөдөг байна.Өлзийг бадруулагч суварга нь одоогоор манай улсад бүртгэгдсэн суваргуудаас хамгийн өндөр нь ажээ. /Борнуур сумын иргэн өндөр настан Л.Лосолтой хийсэн ярилцлагуудаас 2007.11.04/

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Сумын төвийн төв хэсэгт өмнөд талд Үхэр чулуут уул баруун талд нь Шандын гозгор зүүн талд нь Бичигт, хойт талд нь Эрээн хавирга зэрэг уул бий. Бороо гол суварганы урдуур урсдаг.

Шинээр байгуулагдсан : New Foundation

Байгуулагдсан огноо: 2007 оны 02 сарын 18 нд

Founders/Refounders :
Б.Пүрэвбат бурханч лам
Лосол
Б.Ганхуяг иргэн

Сүм хийдийн төрөл :

хуучин хийдийн лам нар :
15

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :
Зөвхөн онцгой өдрүүдэд хурал хурдаг

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал: 7 хоногийн Лхагва гариг бүрт сумын өндөр настнууд

Сар тутмын хурал:

Жилийн хурал:

GPS хаяг :
North 48° 27’  East 106°  15’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
Суваргын суурь буюу дуганын өргөн нь 7 метр урт нь 8 метр ,56 м² талбайтай дуганын өндөр 3 метр өндөр суваргын нийт өндөр 17 метр болно.

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Лувсандаш овогтой Лосол / Төв аймаг Бор нуур сумын Мандал багийн иргэн тус хийдийн аж ахуйч/

Хэдэн фото зураг авсан :
16

Зураг авсан огноо: он :
2007-11-08 00:00:00

No Material details available

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-11-08

Тэмдэглэл :
Уг суварга нь ойрын үед байгуулагдах Өлзий бадруулагч хийдийн эх суурь бөгөөд үүнийг тодруулан найман суварга хоёр хүрдийг 2008 онд бариж байгуулах, улмаар дугана уурын зуух зэрэг бусад байгууламж барих төлөвлөгөө зураг төсөлтэй. Төвөөс урд зүгт хоёр км орчимд Бор толгой хэмээх дээрээ овоо, суварга бүхий тахилгат толгой бий. Энэхүү суваргыг /Бор толгойн/ нутгийн уугуул иргэн бизнесмэн Ганхуяг санаачлан түүний дунд сургуулийн ангийн найз бурханч лам Г.Пүрэвбат дэмжин тэдний ангийнхан голлож 8 сая төгрөг гарган дороо жижиг сүм бүхий арван метр өндөртэй суваргыг босгожээ. Суурь буюу дуганыг тоосгоор бариж дэд хэсэгт нар сар бумба зэрэг цутгасал зүйл хийжээ. Энэ Өлзий бадруулагч суварга нь 17 метр. Өндрөөрөө Монголдоо нэгт ордог, зураг зохиомжийн хувьд сонирхолтой аж. Өмнө-говь аймгийн ханбогд сумын Дэмчигийн хийдэд нэг, Баянхонгор аймгийн төвд тус тус баригдан бүтээгдсэн байдаг ажээ. Уг суваргын зохиомж, зураг төсөл дотоод чимэглэл, бурхан шүтээн тахил зэрэг бүх зүйлийг Г.Пүрэвбат лам тэргүүлж Бурханы шашны их сургуулийн Урлахуй ухааны сургуулийн багш оюутнууд хамтран гүйцэтгэжээ.

Хүснэгтийн дугаар :
ТӨБН 007

судалгааны баг :
Team: Ж

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map