Дэчинчойнхорлин хийд

Сүм хийдийн нэр : Дэчинчойнхорлин хийд
Их Амгалан номын хүрдэн

Байрлах аймаг :
Сүхбаатар

Сум :
Уулбаян сум

Товч түүх


Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Дэчинчойнхорлин хийд Уг хийд нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын төвд Содномцэрэн, Ласран, Жамбалсүрэн, Т.Галсан, Т.Чинзээ, Ш.Лувсандамдин нарын санаачлагаар хуучны Даяанчийн хийдийг сэргээн 1990 оны 6-р сарын 6-ны өдөр нээгджээ. 1990 оны 11-р сард Цогчэн дуган барьсан. 1995 оны 7-р сарын 2-нд Ганжуурын 108 боть, Улаан юмны 12 ботийг Утай, Гүмбэнгээс залсан. 2000 онд Дүнчүүр маанийн хүрд, Дэмид номын суваргыг Лхаст захиалан бүтээлгэж залсан. 2001 онд бүрээ шат, 2003 онд Чойр дацан, Нүгнээ дуган, Ганжуур, Данжуур, Санжид Молом, Доржзодов номын дөрвөн хүрд, 2004 онд Бурхан багш бодьсадын найман суваргыг цогцоор бүтээсэн. Хийдэд 9 лам хурдаг бөгөөд өдөр тутам цогчэн, жасаа, шинийн 8-нд Манла, 15-нд Их ерөөл, 29-нд Арван хангал, 30-нд Найдан чого хурдаг. Хаврын сард Маани, зуны тэргүүн сард Санжид Молом, зуны дунд сарын шинийн 4-нд Ганжуур хурж, зуны адаг сарын 11-нд Майдар эргэдэг. Намрын сард Түмт, өвлийн тэргүүн сарын 10-нд Жамбий янж, 25-нд Зулын хурал, Цагаан сарын битүүнд Цэдэрлхам хурдаг. Бурханы шашны гэлүгийн урсгалын хийд. Хийдийн барилга байгууламжийн хувьд хурлын дуган, дөрвөн хүрд, гурван суваргатай.

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Сүхбаатар аймгийн Уулбаян сумын төвд урд талдаа Далхавандад /тахилгат/баруун талдаа Батцагаан уул хойд талдаа овоо Дунд сайн гэдэг булагтай зүүн талдаа Тугас овоо байна.

Шинээр байгуулагдсан : Revived

Байгуулагдсан огноо: 1990 оны 6-р сарын 6-ны

Ринчений зураг дах дугаар :
594

Ринчений жагсаалт дах нэр :
Даяанчийн хийд

Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан эсхүл өөр газар сэргээн байгуулагдсан алин болох : Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан

Хэрэв хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан бол тухайн тухайн хуучин сүм хийдийн бүртгэлийн (түүхэн газрын бүртгэлийн) дугаарыг бичнэ үү : СБУБ 034

Аль урсгал болох : Гэлүг

Founders/Refounders :
Ласран
Чинзээ
Лувсандамдин
Галсан
Жамбалсүрэн
Содномцэрэн

Сүм хийдийн төрөл :

cүм

хуучин хийдийн лам нар :

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал: Цогчин хурал хурна.

Сар тутмын хурал: Шинийн 8 нд Манал.15 нд их ерөөл. 29-нд Арван хангал, 30-нд Найданчог

Жилийн хурал: Хаврын сард маань зуны тэргүүн сард Санжидмонлом зунй дунд сарын шинийн 4 нд Ганжуур зуны адааг сарын 11 нд Майдар эргэдэг намрын сард Түмэн

GPS хаяг :
North 46° 30’  East 112°  20’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
Хурлын цогчин дугана Нүгнээгийн дугана Сахиусын дугана

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Даваа Жигмиджамц / Сүхбаатар аймаг Уул-баян сум тус хийдийн ловон лам /

Хэдэн фото зураг авсан :
71

Зураг авсан огноо: он :
2007-09-02 00:00:00

Materials:

Temple ID No Authors name Title/ description Book/ Book extract/ leaflet/ other Date Published Where Published Publisher Collected by
СБУБ 032 0000-00-00

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-09-02

Тэмдэглэл :
1990 оны 6 сарын 6 нд сэргээсэн. 4д. 2000 онд Дүнчүүр маанийн хүрд, Дэмид номны суваргыг Лхамт захиалан бүтээлгэж залсан. 2001 онд бүрээний шат, 2003 онд Чойрын дацан, Нүгнээ хэмээх хоёр дугана мөн Ганжуур, Данжуур, Санжид, Монлом, Доржзодов номын дөрвөн хүрд, 2004 онд Бурхан багш бодьсатвийн найман суваргыг цогцоор нь бүтээсэн.

Хүснэгтийн дугаар :
СБУБ 032

судалгааны баг :
Team: Ж

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map