Допанлин хийд

Сүм хийдийн нэр : Допанлин хийд

Байрлах аймаг :
Сүхбаатар

Сум :
Түвшинширээ сум

Товч түүх


Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Допанлин хийд Допанлин хийд нь Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын төвд Д.Ёндонжунай, Т.Чүлтэм, Д.Найдан, Х.Ёндон, Б.Шаравсамбуу, Д.Самбалхүндэв, Лувсанжамц, Ринчэнсамбуу, Данзанням, Шагдарсүрэн нарын санаачлагаар 1990 оны 8-р сард хуучин Эрх жанжингийн хошуу хийдийг сэргээн байгуулагджээ. 1991 онд Чойр дуган барьж ашиглалтанд оруулсан. Хийдэд 14 лам хурж, өдөр тутам цогчэн, Гомбо сахиус, сүсэгтнүүдийн айлтгал, шинийн 8-нд Манла, Манлын Донжид, 15-нд Намдаг сан, 29-нд Дамдин Чойжил, намрын дунд сарын 17-нд Гомбо, Гонгор, Жамсран сахиус тахидаг. Зуны эхэн сарын 29-нд нүгнээ хоёр хоног сахидаг. Өвлийн адаг сарын 29-нд Дүгжүү гаргаж, битүүнд Цэдэр хурна. 15 хоног Чойнпрүл жона хурна. Шарын шашны гэлүгийн урсгалын хийд. Хийдийн барилга байгууламжийн хувьд хурлын гол дуган,өвлийн хурлын гэр дуган, номоо залдаг жижиг дуган, жасын байшин, хүрд 12 , гурван суварга, бүрээ шаттай. Холбогдох эх сурвалж: Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Допанлин хийдийн түүхэн хуудас, 2005 он

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын төвд говь хээрийн бүсэд баруун хойноо Чойрон овоо Тасган овоо Хоыд талдаа Малгар уул зүүн талдаа Дэлгэрхаан уул зүүн урдаа Амгалант уул урдаа Өлзийт уул баруун талдаа хуран хаан уул Түвшинширээ сумаас хойд зүгт 35 км зайд байна.

Шинээр байгуулагдсан : Revived

Байгуулагдсан огноо: 1990 оны 8

Ринчений зураг дах дугаар :
586

Ринчений жагсаалт дах нэр :
Эрх жанжингийн хошуу хийд

Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан эсхүл өөр газар сэргээн байгуулагдсан алин болох : Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан

Хэрэв хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан бол тухайн тухайн хуучин сүм хийдийн бүртгэлийн (түүхэн газрын бүртгэлийн) дугаарыг бичнэ үү : СБТШ 031

Аль урсгал болох : Гэлүг

Founders/Refounders :
Данзанням
Д.Найдан
Лувсанжамц
Ренчинсамбуу
Шагдарсүрэн
Б.Шарвсамбуу
Т.Чүлтэм
Д.Санбалхүндэв
Х.Ёндон
Д.Ёндонжунай

Сүм хийдийн төрөл :

cүм

хуучин хийдийн лам нар :

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал: Цогчин хурал хурна.

Сар тутмын хурал: Дүйчин уншлага, 29 нд Дамдин Чойжил.Шинийн 8 нд Манал 15 нд Намдаг

Жилийн хурал: Намрын дунд сар 17 нд Гомбо ,Гонгор, Жамсран сахиус тахина. Зуны эхэн сарын 29-нд битүүнд Нүгнээ тахина- 2хоног, Битүүнд Цэдэр Лхам хурна.

GPS хаяг :
North 46° 12’  East 111°  48’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
Хурлын дугана Суварга гурван ширхэг Хүрд 12 ширхэг Жасын барилга Бүрээ шат Жижиг гэр дугана нь өвөл ном хурах зориулалттай.

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Оргодол Манлайбааатар / Сүхбаатар аймаг Түвшинширээ сум 4-р багийн иргэн лам /

Хэдэн фото зураг авсан :
15

Зураг авсан огноо: он :
2007-09-01 00:00:00

Materials:

Temple ID No Authors name Title/ description Book/ Book extract/ leaflet/ other Date Published Where Published Publisher Collected by
СБТШ 032 B025 Ц. Оргодол Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын "Допанлин" хийдийн түүхэн хуудас Эвхмэл 0000-00-00 Алтанбулаг Ж

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-09-01

Тэмдэглэл :
Сүхбаатар аймаг Түвшинширээ сумын Допанлин хийдийн түүхэн музей, 2005 он

Хүснэгтийн дугаар :
СБТШ 032

судалгааны баг :
Team: Ж

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map