Мандалын хүрээ

Сүм хийдийн нэр : Мандалын хүрээ
Эрдэнэмандал хийд
Пунцогчойнхорлин хийд

Байрлах аймаг :
Сүхбаатар

Сум :
Мандалын хүрээ-Баруун Урт хот

Товч түүх


Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Эрдэнэмандал хийд Эрдэнэмандал Пунцаг Чойнхорлин Хотол чуулгант номын хүрдэн хийд нь 53 жилийн дараа сүсэгтэн олон лам хувраг, Дагвын Даваажавын санаачлага зүтгэлээр 1991 оны 4 дүгээр сарын 28-ны хаврын дунд сарын 15-ны өлзий хутаг оршсон Шар луу өдөр хурлаа хурж эхэлсэн юм. Хийдийн гол шүтээн амилсан алтан Гомбо сахиусаа яг урьдын хэвээр нь Их хүрээнд гурван үе дамжуулан хадгалж байсан Бумуу хэмээх Шарав, хүргэн Загдсамбар, ач хүү Нүрзэдээс тэр үеийн байдлаар хадгалж байсныг хийддээ залж, аймгийн төвд Чойрын гол шүтээн Сэндэм сахиусыг тэр байдлаар нь хоёр үе дамжуулан хадгалж байсан Ходой хэмээх Борын Намжил, хүү нисэгч Жамсран нараас авчирч залсан юм. Гавьж Шарав дүг жанцан, харанга, гавьж Дагвын хадгалж байсан ховор нандин нилээд олон ном судрыг хүү Д.Даваажав, Ш.Товуу, лам Түвдэн, Т.Цэндсүрэн нарын хүмүүс өргөсөн юм. Энэ хийдийн анхны хурлыг МБШ-ны төв Гандандэгчинлэн хийдийн тэргүүн хамба номч мэргэн, гавж Дагвадорж нээн, хурлыг хурж эхэлжээ. Хамба лам Лувсансамдан, ловон лам Д.Даваажав, их унзад лам Жамба, унзад лам З.Жамба, их гэсгүй лам Б.Шарав, багш лам Цээстбалжир, лам Чойжамц, Тарвий, Шаравжамц Лувсанбалжир, Лувсандамдин, Цэвээнжав, Лодойдамба, Ү.Жунай, Дашдондог, Гүрдорж, Цэрэн, Дондов, Чойвсүрэн, анхны банди лам У.Энхбаатар, Э.Энхжаргал, Д.Чойжилсүрэн, Д.Жавзандорж, Ш.Гантөмөр, Д.Алтанхуяг, У.Соронзонболд, Г.Янсанжав, жасын даамал Ш.Товуу, ня-бо А.Цэгмид, аж ахуй Ц.Халтарбаатар, Ц.Баттулга, кассчин Буд, С.Батхуяг, жолооч Л.Батсүх, мужаан Сүхбаатар, замчин Цэрэндаш, Алтанцэцэг, Дэнсмаа, Ганмэргэн, манаач, галч Эрдэнэсүх, Мандах, Чадраа, Батсайхан нар нь хийдийг дахин сэргэхэд тулгын чулууг тавилцсан юм. Эрдэнэмандал хийд нь буяны ариун үйлс, сүсэгтэн олны туслалцаатайгаар 5,10 жилийн ойн баяраа өргөн тэмдэглэсэн. Мөнхийн Цогчин, арван хангал, дүйцэн өдрийн хурал, сүсэгтэн олны айлтгалын номыг бүрэн хурдаг. Энэтхэгийн Дарамсалаад эрдэмтэн оюутан Д.Жавзандорж зэрэг шавь нар амжилттай сайн суралцаж байна. Дээд, дунд сургууль, курс дамжаагаар бэлтгэгдсэн 60 гаруй ламтай, Тэргүүн хамба лам Д.Даваажав, ловон лам Д.Цээстбалжир, У.Энхбаатар, унзад лам Н.Цамбанүрдэв, Э.Энхжаргал, Г.Гэрэлт-Од, М.Мөнхсүх, А.Дуламрагчаа, Д.Сугардорж, Г.Ган-Очир, Д.Чойжилсүрэн, Ж.Энхбаатар, Д.Готовдорж, Ж.Дорж, А.Энхбат, Б.Ганзориг, гэсгүй их лам Ж.Шарав, Д.Энхбаяр, Т.Самдансамбуу, Б.Баттулга, тахилч лам Ү.Чойнзон, зурхайч лам Бадарчинбаатар, лам Х.Осор, Лувсаншарав, Г.Батсайхан, Д.Даваадэмчиг, Наранхүү, А.Даваадалай, А.Наранхүү, С.Даваамөнх, Даваа-Ууган, Л.Даваамөнх, У.Гантулга, Ш.Амгаланбаатар, Ц.Гомбожав, Б.Бүрэнбаатар, Баатаржав, Баатархүү, Б.Сүхбаатар нарын оюуны өндөр чадавхи, мэдлэг мэргэжил эзэмшсэн лам хувраг олонтой хийд юм. Бурханы шашны гэлүгийн урсгалын хийд. Хийдийн барилга байгууламжийн хувьд хурлын дуган, есөн хүрд, хийдээ тойруулан барьсан 108 суваргатай. Холбогдох эх сурвалж: Дарханхан уулын домог түүх, Д.Даваажав, Р.Буд -Даваажавын ярилцлага (Сүхбаатар аймгийн Баруун-Урт хот Эрдэнэмандал хийд хийдийн хамба лам)

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Сүхбаатар аймгийн Баруун урт хотын төвд оршино.

Шинээр байгуулагдсан : Revived

Байгуулагдсан огноо: 1991 04 28

Ринчений зураг дах дугаар :
610

Ринчений жагсаалт дах нэр :
Мандалын хүрээ

Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан эсхүл өөр газар сэргээн байгуулагдсан алин болох : Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан

Хэрэв хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан бол тухайн тухайн хуучин сүм хийдийн бүртгэлийн (түүхэн газрын бүртгэлийн) дугаарыг бичнэ үү : СБХЛ 041

Аль урсгал болох : Гэлүг

Founders/Refounders :
Цээстбалжир
Т.Лувсансамдан
Б.Шарав
Д.Дамба
З.Жамба
Д.Даваажав

Сүм хийдийн төрөл :

cүм

хуучин хийдийн лам нар :
5

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал:

Сар тутмын хурал:

Жилийн хурал:

GPS хаяг :
North 46° 19’  East 113°  35’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
Хурлын дугана,хүрд есөн ширхэг,суварга 108 ширхэг барьж байгаа.

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Д.Даваажав / Сүхбаатар аймаг Баруун урт хот тус хийдийн тэргүүн хамба лам/утас:99519135

Хэдэн фото зураг авсан :
45

Зураг авсан огноо: он :
2007-09-05 00:00:00

Materials:

Temple ID No Authors name Title/ description Book/ Book extract/ leaflet/ other Date Published Where Published Publisher Collected by
СББХ 040 B044 Эрдэнэ мандал Пунцагчойнхорлин хотол чуулгант номы Эрдэнэ мандал Пунцагчойнхорлин хотол чуулгант номын хүрдэн хийд Зурагт хуудас 0000-00-00 Сүхбаатар аймаг Ж

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-09-05

Хүснэгтийн дугаар :
СББХ 040

судалгааны баг :
Team: Ж

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map