Гандан Дамбадаржаалин
Сүм хийдийн нэр : Гандан Дамбадаржаалин
Байрлах аймаг :
Сүхбаатар
Сум :
Баяндэлгэр сум
Товч түүх
Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Гандандамбадаржаалин хийд Уг хийд нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын төвд А.Дамба, Цэдэнлхаан нарын санаачлагаар хуучин Ширээтийн хийдийг сэргээн 1990 оны 9-р сарын 18-ны өдөр байгуулагджээ. Хийдэд 13 лам хурдаг бөгөөд өдөр тутам цогчэн, сарын болон жил бүр Ширээтийн Баян овоог тахидаг. Бурханы шашны гэлүгийн урсгалын хийд. Хийдийн барилга байгууламжийн хувьд хурлын дуган, жасын байшин, гурван суварга, зургаан хүрдтэй. Холбогдох эх сурвалж: Хийдэд одоо хурж буй лам нарын судалгаа, 2007 он
Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Говь хээрийн бүсэд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын төвд оршино.
Шинээр байгуулагдсан : Revived
Байгуулагдсан огноо: 1999 оны 4 сарын 19-нд
Ринчений зураг дах дугаар :
588
Ринчений жагсаалт дах нэр :
Ширээтийн хийд
Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан эсхүл өөр газар сэргээн байгуулагдсан алин болох : Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан
Хэрэв хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан бол тухайн тухайн хуучин сүм хийдийн бүртгэлийн (түүхэн газрын бүртгэлийн) дугаарыг бичнэ үү : СББД 023
Аль урсгал болох : Гэлүг
Founders/Refounders :
Цэдэнлхаан
А.Дамба
Сүм хийдийн төрөл :
cүмхуучин хийдийн лам нар :
1
Хийдийн хурал ном: алин болохыг зурах :
Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал: Цогчин хурдаг.
Сар тутмын хурал:
Жилийн хурал: Ширээтийн баян овоог жил бүр тахидаг
GPS хаяг :
North 45° 43’ East 112° 21’
Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
Хурлын дугана
Хүрд зургаан ширхэг
Суварга гурван ширхэг байна.
Гал тогоо, дэлгүүрийн барилга байна.
Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Я.Амарсайхан / Сүхбаатар аймаг Баяндэлгэр сум тус хийдийн хамба лам /
Хэдэн фото зураг авсан :
13
Зураг авсан огноо: он :
2007-08-30 00:00:00
Materials:
| Temple ID | No | Authors name | Title/ description | Book/ Book extract/ leaflet/ other | Date Published | Where Published | Publisher | Collected by |
| СББД 029 | B056 | Я. Амарсайхан | Баяндэлгэр сумын нутагт Буян номын үйл ажиллагаа явуулж байсан сүм хийд, дацангууд | гар бичмэл | 0000-00-00 | Сүхбаатар аймаг | гар бичмэл | Ж |
Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-08-30
Тэмдэглэл :
1999 оны 4 сарын 19-нд Улсын бүртгэлийн гэрчилгээ авсан.
Хийдийн танилцуулга
Гандан Дамба Даржаалин хийд нь 1990,9,18-нд буюу цагаан морин жилийн тахиа сарын 18-нд багш А.Дамба сүсэгтэн Н.Сүхбаатар нарын санаачилгаар хэсэг хүмүүс хуралдау Гандан Дамба Даржаалин нэртэй хурлын газар байгуулсан.
Хийдийн тэргүүнээр А.Дамба, Унзад ламаар Ж.Чулуун, Гэсгүй Н.Сүхбаатар, нарыг сонгон хурлын үйл ажиллагаагаа 8-15 насны 28 хүүхдийг гэрээр болон Энэтхэг, Улаанбаатар руу шашны сургуульд илгээсэн. Одоогоор 17 лам өдөр тутмын хурлын үйл ажиллагааг явуулж байна.
Сүсэгтнүүдийн хандиваар хийдийн хурлын байр, өөрсдийн хүчээр хурлын жас барьж хийдээ өргөтгөжээ. Мөн хуучин байшинтийн хийдийг сэргээн тохижуулж Дашчойлон болон Дүйнхор дацанг байгуулж ном судрыг хуран чуулж сүсэгтэн олонтойгоо харилцан холбоотой ажиллау байна.
Хийдийн анхны нягтлан бодогч Д.Мажигсүрэн, аж ахуйнД.хүдэрчулуун, У.Жамбалдорж, нар юм. Одоо хийдийн тэргүүн нь Я.Амарсайхан.
Хүснэгтийн дугаар :
СББД 029
судалгааны баг :
Team: Ж
Disclaimer
Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.
The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.