Дашчойпэл

Сүм хийдийн нэр : Дашчойпэл

Байрлах аймаг :
Завхан

Сум :
Яруу сум

Товч түүх


Завхан аймаг Яруу сум. Шинэ Дашчойпэл хийд Яруу сумын төвийн Дашчойпэл хэмээх энэхүү шинэ хийдийг 1990 оны 11-р сард хуучин хүрээ хийдэд шавилж сууж байсан настай лам хуврагууд болох Мөнгөлөө гэлэн,Цэрэнбат лам, Дүгэржав нарын хүмүүс санаачилан нутгийн сүсэгтэн олны дэмжлэгээр үүсгэн байгуулжээ.2004 онд шинэ Цогчин дуган барьж ашиглалтанд орсон байна.Гэлүгбагийн урсгалын энэ хийд нь Балданлхам шүтээнтэй.Одоогоор тус хийд 5 ламтай бөгөөд сар бүрийн дүйцэн өдрүүдэд хурал хурна.Үүнд шинийн 8-нд Манал, 15-нд Сандуйнжүд, 25-нд Дарь эхийн Мандал шиваа, 29-нд Хангал хурж битүүнд сахиусаа тахидаг.Мөн сүсэгтэн олны айлтаглын омыг хурна.Жил бүр Бурхан багшийн дүйцэн өдрүүд, Богд ламын дүйцэн өдрүүд, цагаан сарын эхний 15 хоногт Магтаал, Ерөөл хурдаг.Жилд нэг удаа зуны эхэн сард багтаан Майдар эргэнэ.Майдар эргэхдээ сумын төвөө тойрон гороолж суварга толгойгоор дамжин хийддээ ирдэг байна.Хийдийн хойд талын Бор хайрхан уулын өврийн нэг толгойд Бурхан багшийн бодь суварга босгосон ба энэ толгойг Суварга толгой хэмээх болжээ.2004 онд ашиглалтанд орсон шинэ Цогчин дуган нь 10м:9м хэмжээтэй бөгөөд гадуураа 30м:20м хэмжээний банзан хашаатай.Дуганы баруун талд тус хийдийг үүсгэн байгуулагч Мөнгөлөө ламын гэгээн дурсгалд зориулсан бас нэг бодь суварга байдаг.Тус хийд сүм хийд хурал хурах орчин, лам нарын тоо чанарын хувьд зохих түвшинд бэхжсэн гадаад дотоод тохижилт сайтай хийд ажээ. /Тус хийдийн хурлын лам Н.Жамцтай хийсэн ярилцлагаас 2007.06.26/

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Яруу сумын төвд төвийнхөө баруун талд хийд байрлана. Хангайн нурууны салбар уулсын дунд оршино. Ойр зэргэлдээ тахилгатай газар үгүй. Завхан аймгийн Яруу сумын өмнүүр Тэмээн сүүлийн гол /Тэмээн сүүл/ гэж жижигхэн гол урсана, Шинэ хийдээс 3 орчим км зайтай. Ойр хавьд тахилгатай уул ус байхгүй гэх боловч нутгийн хүмүүс Тэмээн сүүлийн голын өмнө байх хангайн нурууны нэгэн салбар “Цамц уул”-ыг ихэд шүтэж мөргөдөг мод чулуунаас нь ховхолох тайрахыг цээрэлдэг байна. Цамц уулнаас мод тайрч өвс ургамал хад чулууг нь хөндвөл амь насанд цөвтэй гэдэг.

Шинээр байгуулагдсан : New Foundation

Байгуулагдсан огноо: 1990 оны 11 сар

Founders/Refounders :
3. Өвгөн лам Дүгэржав
2. Өвгөн лам Цэрэнбат
1. Гэлэн лам Мөнгөлөө

Сүм хийдийн төрөл :

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :
Зөвхөн онцгой өдрүүдэд хурал хурдаг

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал:

Сар тутмын хурал: : Сар бүрийн Мацаг өдрүүдэд хурал хурж, 7 ерөөл уншина.

Жилийн хурал: Жилд нэг удаа 6 сарын эхээр Майдар эргэнэ.

GPS хаяг :
North 48° 07’  East 096°  46’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
Хийдийн эзэмшил газар 200 х 300 метр хэмжээтэй гадуураа модон хашаа татсан байна. Гол цогчин дугана нь 9 х 10 метр талбайтай, хурал хурж шашны бусад зан үйлийг явуулна. Хийдийн арын Бор хайрхан уулан дээр цагаан суврага босгожээ. Дацангийн дотор тус хийдийг анхлан санаачлан сэргээн байгуулсан лам Мөнгөлөөгийн дурсгалд зориулсан өөр нэгэн суврага бий. Дотоод засал бурхан тахил сантай.

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
: Н.Жамц /Завхан аймаг Яруу сум тус хийдийн уншлагын лам /

Хэдэн фото зураг авсан :
13

Зураг авсан огноо: он :
2007-06-26 00:00:00

No Material details available

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-06-26

Тэмдэглэл :
Үүсгэн байгуулсан хүмүүсийг /нэрсэд буй/ хүмүүсийн талаар лам явсан гэхээс өөр тодорхой мэдээллэл байхгүй. Хамба лам Доржнямба 63 настай, Мөнгөлөө багшаар ном заалгасан, гэрийн боловсролтой, аав нь бас лам байсан юм. -Л.Шовой ламтан, 63 настай, -Шовойн Зундуй 22 настай, ааваараа заалгасан -Аварзад, гэрээр заалгасан /Мөнгөлөөгийн шавь/ 48 настай Жамц, 79 настай гэрээрээ ном заалгасан. Анх байгуулагдахад нь нярав байсан, тэгээд дамжин сураад, лам болж хуралд суусан, тэгээд дамжин сураад, лам болж хуралд суусан. Сартуулын Банданлхам бурхан чөдрийн морь шиг номхон сайн бурхан гэнэ.Дашчойпил хийдийг санаачлан байгуулагчид нь хуучин сүм хийдийг сэргээгээгүй харин шинээр байгуулсан гэж үзэж байна. Сар бүрийн хурлыг таслахгүйгээр хурахыг хийдийн лам нар хичээж буй гэнэ. Харин энэ жилээс эхэлж анх удаа Майдар эргэнэ. Ингэхдээ аймгийн төвөөс лам нарыг залан ирсэн байв. Майдар эргэхдээ сумын төвөө гороолж эргэж, суврагтай толгойгоор дамжин явсан гэнэ. 4д. --Анх сумандаа ном үзэж эхэлсэн залуу Энэтхэгт сурч байна. Шинэ сүм 2004 онд ашиглалтанд орсны дараа лам нар нь тогтвортой сууж үйл ажиллагаа нь жигдэрч байгаа. Зун, намрын цагт хийдийн данстай лам нар хөдөө гарч мал малладаг. Зарим настай лам нар зусланд гардаг ингэхдээ хийдээ цоожлоод явчихдаг учир үйл ажиллагаа нь таслалдах үе байна. Шинэ сүмийн гадуур модон хашаа байгаа. Одоогоор манаач байхгүй.

Хүснэгтийн дугаар :
ЗАЯР 058

судалгааны баг :
Team А

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map