Рашлин хийд

Сүм хийдийн нэр : Рашлин хийд

Байрлах аймаг :
Завхан

Сум :
Цагаанхайрхан сум

Товч түүх


Завхан аймаг Цагаанхайрхан сум. Шинэ Рашлин хийд 1990 оны 9-р сард Агьтын хүрээний хурал номыг сэргээн уг хурлын газар байсан туурин дээр энэхүү Рашлин хийдийг босгожээ.Анх 1937 оноос өмнө Агьтын хүрээнд шавилж байсан Чойжин хамба, Дамдинсүрэн лам нар үүсгэн санаачилж нутгийн сүсэгтэн олны дэмжлэгээр босгосон байна.9м:9м хэмжээний модон Цогчин дугантай уг хийд нь Очирваань сахиустай ажээ.Хэдийгээр Улааны урсгалын Агьтын хийдийн хурал номыг сэргээсэн боловч Шарын чиглэлээр сэргээн хурал номоо үүсгэсэн байна.Дуганы өмнө талд анхны хамба агсан Чойжин хамбын дурсгалд зориулан босгосон Бурхан багшийн бодь суварга байх ба дуганы гадуур хашаатай байна.Дуганы дотор бурхан шүтээн тахил ном судар нь байх бөгөөд дотоод тохижилт ерөнхийдөө гайгүй тохжижээ.Анх үүсгэн байгуулагч настай лам нар таалал болцгоож шавь лам нар нь хот хүрээ рүү шилжин явсан тул хийд ламгүй болж хурал ном бүрэн зогсжээ.Одоо энд дуганы сахиул л хийдийн бүрэн бүтэн байдлыг хариуцдаг ба тэрбээр сүүлийн 13 жил энэ дуганыг сахиж сууж байгаа ажээ.Хийдийн сүм дуган хашаа хүрд суварга олон жил засвар үйлчилгээ хийгдээгүй учир нилээд муудаж өнгө үзэмжээ алдсан байна.Энэхүү хийд нь анх сүсэгтэн олны хандиваар цугласан 100 орчим толгой малтай бөгөөд түүнийг нутгийн иргэдэд гэрээгээр маллуудаг.Тэдгээр малын гэрээ түрээс данс тооцоог сумын ЗДТГ-ын ня –бо хариуцдаг байна.Тус хийдийн одоогийн байдлыг ажиглахад нэгэнт нутаг хошууныхаа 160-аад шахам жилийн түүхтэй хүрээ хийдийн хурал номыг сэргээж тухай үедээ сүсэгтэн олны хөрөнгө, амьд сэрүүн байсан настай лам нарын эрдэм оюунаар босгож шашин номдоо үнэнч эгэл жирийн сүсэгтэн сахиулын хүч хөдөлмөрөөр бүрэн бүтнээрээ өнөөдрийг хүрсэн байна. Энд зөвхөн нутаг орны сүсэгтэн олон , эрдэмтэй лам нарынхаа хойч үеийг бодож хариуцаж эзэн суух лам хувраг л дутуу бололтой. / Рашлин хийдийн сахиул Шугар гуайтай хийсэн ярилцлагаас. 2007.06.30/

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Хангайн нурууны нэгэн салбар Агьтын давааны аманд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын төвийн зүүн дээд талд байрлана. ЗАЦХ-064/туурийн газрын бүртгэлийн маягтаас/ үзнэ үү?. Тэнд тодорхойлон бичиж байгаа.

Шинээр байгуулагдсан : Revived

Байгуулагдсан огноо: 1990 оны 9-р 

Ринчений зураг дах дугаар :
86

Ринчений жагсаалт дах нэр :
Агьтын хүрээ

Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан эсхүл өөр газар сэргээн байгуулагдсан алин болох : Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан

Хэрэв хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан бол тухайн тухайн хуучин сүм хийдийн бүртгэлийн (түүхэн газрын бүртгэлийн) дугаарыг бичнэ үү : ЗАЦХ 064

Аль урсгал болох : Гэлүг

Founders/Refounders :
Дамдинсүрэн лам агсан
Чойжин хамба агсан

Сүм хийдийн төрөл :

cүм

хуучин хийдийн лам нар :
6

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал:

Сар тутмын хурал:

Жилийн хурал:

GPS хаяг :
North 47° 29’  East 096°  49’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
Хийдийн мэдлийн хоёр хашаа бий нэгэнд нь манаач гэрээ барьж амьдардаг, нөгөө нь дуганын гадуур татсан. Модон дугана дотор бурхан тахил, ном судар олонтой гайгүй сайн тохижсон байна. Хийдийн баруун хойт талдаа анхны хамба ламын дурсгалд зориулсан суварга босгожээ. Сумын төвд өөр нэгэн суварга бий боловч энэ нь дуганатай хамаагүй бололтой. Хийдийн 100 орчим малыг нутгийн малчид гэрээгээр малладаг. Хийдийн хшаа дугана, суварга зэрэг нилээд муудсан байгаа. Одоо зөвхөн сүсэгтэн олон болон манаачийн хүчээр л байж байгаа. Түүний данс тооцоог сумын ЗДТГ-ын нябо хийнэ. Тэр малаас манаачийн хөлсөнд жилд 2 төлөг, 1 шүдлэн өгдөг, бусад ашиг шимийг хэрхэн зарцуулдаг нь тодорхойгүй.

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Б.Дорж /Завхан аймаг Цагаанхайрхан сум засаг дарга/
Л.Шугар /Завхан аймаг Цагаанхайрхан сум тус хийдийн сахиул/

Хэдэн фото зураг авсан :
16

Зураг авсан огноо: он :
2007-06-30 00:00:00

Materials:

Temple ID No Authors name Title/ description Book/ Book extract/ leaflet/ other Date Published Where Published Publisher Collected by
ЗАЦХ 066 0000-00-00

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-06-30

Тэмдэглэл :
1.Агьтын хүрээний туурин дээр Рашлин хийдийг 1990 онд сэргээсэн. Хуучин Агьтын хүрээ нь буддын шашны улааны урсгалыг баримталсан дэг жаягтай байсан боловч дахин жижиг дугана байгуулан ажиллахдаа шарын шашны урсгалыг сэргээсэн ажээ. 4в. Агьтын хүрээний туурин дээр Рашлин хийдийг сэргээж байгуулсан өвгөн лам Чойжил хамба лам Даваасүрэн нар бага залуудаа хүрээнд шавилан сууж явжээ. Гэхдээ тэд нар Дуутын хүрээнд байсан гэж ахмадууд өгүүлж байна. 1.Одоо Рашлин хийдэд ажилладаг, бүртгэлтэй нэг ч лам байхгүй. Хийд эзгүйрсэн байна. 7.Шугар гуай Рашлин хийдийн сахиулаар 13 жил ажиллаж байна. Анх түүнийг сүмийн хамба лам нь дуудаад “Чи л энэ сүмийг харж яв. Чамайс өөр эзэн олдохгүй болно. Сүмийн байдал нэг л биш” хэмээн өгүүлж байжээ. 6.Хийдийн 100 орчим малыг нутгийн малчинд гэрээгээр маллуулдаг. 4д. Жижиг дугана бариж үйл ажиллагаагаа явуулж байсан боловч настай лам нар эрчимтэй үйл ажиллагаа явуулаагүй. 2-3 лам нь хот явсан.

Хүснэгтийн дугаар :
ЗАЦХ 066

судалгааны баг :
Team А

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map