Очирпүрэв Цогт Эрдэнэ

Сүм хийдийн нэр : Очирпүрэв Цогт Эрдэнэ

Байрлах аймаг :
Завхан

Сум :
Улиастай хот

Товч түүх


Завхан аймаг Улиастай сум. Шинэ Очирпүрэвцогтэрдэнэ хийд. Улиастай сумын төвд аймгийн Орон нутгийг судлах музейн баруун талд байрлах энэ хийд нь 1999 оны 04 сарын 11-ний өдөр албан ёсоор үүсч байгуулагджээ. Улааны урсгалын энэхүү хийдийг үүсгэн байгуулагчид нь зурхайч лам Г.Пүрэвсүрэн лам Лхагважаргал, А.Дашдондов нар ажээ. Одоо тус хийд нь 8 ламын данстайгаар түрээсийн 4 өрөө байранд үйл ажиллагаа явуулдаг. Өдөр тутмын цогчин хурлаас гадна сар бүрийн шинийн 15,25-нд Чого хурдаг, битүүн, шинийн 1-3-нд Лхам сахиус тахидаг. Тус хийд нь аймгйин хэмжээнд улааны урсгалын дагнасан ганц хийд бөгөөд энэ хийдэд үндсэндээ Улиастай сум болон ойр хавийн сумдын зоч лам нар цуглаж уншлага үйлдэн хурал хурдаг байна. Мөн тодорхой хэмжээний сүсэгтнүүд үйлчлүүлэгчидтэй болжээ. / Тус хийдийн тэргүүн А.Дашдондовтой хийсэн ярилцлагаас. 2007.07.01/

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Завхан аймгийн Улиастай хотын төв хэсэгт нь аймгийн ОНС музейн баруун талд байрлана.

Шинээр байгуулагдсан : New Foundation

Байгуулагдсан огноо: 1999 он 4 сарын 11

Founders/Refounders :
3. А.Дашдорж /хар хүн/
2 . Лхагважаргал (хамба)
1. Г.Пүрэвсүрэн (зурхайч)

Сүм хийдийн төрөл :

cүм

хуучин хийдийн лам нар :
6

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :
Өдөр тутмын, сарын болон жилийн хурал хурдаг

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал: Цогчин уншлага

Сар тутмын хурал: Шинийн 10, 25-нд Чог

Жилийн хурал: Битүүнд, Шинийн 1-3-нд Лхам хурна.

GPS хаяг :
North 47° 44’  East 096°  50’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
Хурлын үйл ажиллагаа явуулах байртай. Түрээсийн байрныхаа үүдэнд тод хаяг хадсан. Дотор нь ороход өргөн коридороор дамжин хурлын өрөөнд орно. Өрөө нь 6 х 6 метр хэмжээтэй. Том өрөөг урал номын газар болгон тохижуулсан. Том саруулхан, гэрэл гэгээтэй. Том өрөөний зүүн талд нэг жижигхэн өрөөнд бичиг баримт олгож цэгцлэх, хурал номонд ирсэн хүмүүст тасалбар бичиж дараалал өгөх зэргээр үйлчилдэг өрөө, нөгөө талд нь хурлын лам нарын өдөр тутмын хоол бэлдэх бололцоотой, данх, плитка тавьсан сав суулга бүхий бас нэг жижиг өрөө байна. Иймд коридорыг оролцуулвал энэ дацан дөрвөн өрөөг хамарна.

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
А.Дашдондов Завхан аймаг, Улиастай хот. Уг хийдийн хамба лам албан тушаалтай

Хэдэн фото зураг авсан :
22

Зураг авсан огноо: он :
2007-07-01 00:00:00

Materials:

Temple ID No Authors name Title/ description Book/ Book extract/ leaflet/ other Date Published Where Published Publisher Collected by
ЗАУХ 069 0000-00-00

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-07-01

Тэмдэглэл :
1.Урьд нь Базарпүрэвбалноровлин нэртэй байсан одоо нэрээ солисон буй. Нэр хаягаа солих бичиг баримтыг бүрдүүлэн Улаанбаатар хот руу явуулсан. Нэрээ солих болсон шалтгаан нь энэхүү дацангийн тэргүүн солигдсонтой холбоотой гэнэ. 6.Улаанбаатар хотод Авралын дээд сургуулийг 2003 онд төгссөн. Энэ сургууль Дэчимчойнхорлин хийдэд байсан. Энэ дацанд цөөн зураг авах боломжтой, дацан ОНС-х музейн дэргэд байсан тул бид музейд авсан зарим зургийг энд хадгалав. 4в Завхан аймгийн Улиастай хот төдийгүй аймгийн хэмжээний бусад сум хийдүүдээс ялгаатай нь энэхүү Очирпүрэв Цогт-Эрдэнэ дацан нь Бурхны шашин доторх Улааны урсгал баримталсан, улааны үзэл номлол, дэг жаягаар хурал номынхоо үйл ажилгааг явуулдаг юм байна. Улааны урсгалыг шүтэж биширсэн тодорхой тооны шүтлэгтнүүдтэй болжээ. Биднийг очиход лам нар нь хурал номоо хурж, шүтлэгтэн хүмүүс бас цөөнгүй байлаа. 4д. Энэхүү хийд нийт 8 ламтайгаар хурал номынхоо үйл ажиллагааг явуулдаг.

Хүснэгтийн дугаар :
ЗАУХ 069

судалгааны баг :
Team А

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map