Шадүвлин хийд

Сүм хийдийн нэр : Шадүвлин хийд

Байрлах аймаг :
Завхан

Сум :
Тэс сум

Товч түүх


Завхан аймаг Тэс сум. Шинэ Шадавлин дуган Тэс сумын төвийн гэр хороололын айлуудын гудамж хашааны дунд байх энэ дуган нь 2006 оны 11 сарын 26-нд байгуулагдсан гэх бөгөөд үүсгэн байгуулагч нь Дашцэрэн хэмээх хүн ажээ.6х6 метр хэмжээтэй 1 дугантай, 40х20 метр хэмжээ бүхий хашаатай энэ хурал 1 ламтай ажээ.Байнгын хурал байхгүй зөвхөн сүсэгтэн олны хүсэлт айлтгалын дагуу ном уншдаг байна.Уг дуган нь өмчлөлийн хувьд сүсэгтэн олон болон хандивлагчдын өмч хөрөнгөөр босоогүй дан ганц үүсгэн байгуулагчийн өмч ажээ. /Дуганын манаач Ө.Батдэлгэртэй хийсэн ярицлагаас 2007.06.15/

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Завхан аймгийн Тэс сумын төвд байгаа сүм юм. Тэсийн гол байгалийн үзэмж төгс, ой мод ихтэй, хөрс нь элсэрхэг, харгана бутлаг ургамалтай. Тахилгатай уул ус байхгүй, мэдэгдээгүй.

Шинээр байгуулагдсан : New Foundation

Байгуулагдсан огноо: 2006 он 11-р сарын 26

Founders/Refounders :
Дашцэрэн

Сүм хийдийн төрөл :

cүм

хуучин хийдийн лам нар :
1

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :
Хэрэв хийд байгуулагдсан боловч хурал ном хурдаггүй бол учир шалтгааныг нь бичнэ

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал:

Сар тутмын хурал:

Жилийн хурал:

GPS хаяг :
North 49° 39’  East 095°  47’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
Шадүвлин хийд хурал номын үйл ажиллагаа явуулах зорилгоор модон дуган барьжээ. Дуганы хэмжээ нь 16*16м. Хийдийг сумын төвийн доод хэсэгт айлын хашаан дотор барьжээ. Өөр ямар нэгэн шашны зориулалттай байгууламж үгүй. Хийд одоогоор ажиллаагүй, дотоод засал хийгдээгүй байна.

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Ө.Батдэлгэр /Завхан аймаг, Тэс сум. Уг хийдийн манаач ажилтай/

Хэдэн фото зураг авсан :
6

Зураг авсан огноо: он :
2007-06-15 00:00:00

Materials:

Temple ID No Authors name Title/ description Book/ Book extract/ leaflet/ other Date Published Where Published Publisher Collected by
ЗАТС 021 0000-00-00

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-06-15

Тэмдэглэл :
1. Шадүвлин хийдийг Завхан аймгийн Тэс сумын төвд иргэн Дашцэрэн гэдэг хүн өөрийн хөрөнгөөр байгуулсан. Хувийн мэдлийн хийд. 4.в Хийд байгуулсан хүн Хөвсгөл аймагийн харъяат, ийм учраас тогтвортой суурьшиж хурал номын үйл ажиллагаа явуулж эхлээгүй. Хийдийн дотоод ажил чимэглэл хийгээгүй, бурхан шүтээн залаагүй байна. Зөвхөн том хэмжээний хашаан дотор модон дуган барьсан буй. Биднийг очиход Шадүвлин хийдийг санаачлан баригч лам Дашцэрэн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум явсан байсан тул тодорхой мэдээлэл авч чадаагүй. Нутгийн иргэдийн ярианаас үзвэл Төвд ном гайгүй сайн мэддэг, тодорхой хэмжээний уншлагатай, нэр хүндтэй хүн юм байна. Ийм учраас хөрөнгө зарж хувийн сүм дуган байгуулсан бололтой юм 4.б Хийдийг санаачлагч Дашцэрэнгээс өөр лам үгүй байна. Цаашид шавь бэлтгэх үгүйг мэдээгүй. Хийд лам нар үгүй, нөгөө талаар үйл ажиллагааг эхлээгүй, дотоод тохижолт засал чимэглэл нь дутуу учир одоогоор ажиллахгүй байгаа. Тэс сумын уугуул хүн ам Хотгойдууд юм. Иймээс Хотгойдын түүх ёс заншлыг сонирхож, сэргээхийг оролдож буй. Үүний нэг илрэл нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаас ирсэн Дашцэрэн гэдэг хүн Хотгойдын эртний шарын шашины зан үйлд түшиглэн шинэ хувийн сүм байгуулжээ. 4д. Хийдийн гадуур 200м урттай, 40м орчим модон хашаа барьсан. Энэ хашаанд хийдийн манаач айл байна. Хашаа хороог нь харж хамгаалах үүрэг гүйцэтгэнэ. Энэ хийд нь сумын төвийнхөө баруун дунд хэсэгт байрлана.

Хүснэгтийн дугаар :
ЗАТС 021

судалгааны баг :
Team А

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map