Дашпэлжайлин хийд

Сүм хийдийн нэр : Дашпэлжайлин хийд

Байрлах аймаг :
Завхан

Сум :
Тэлмэн сум

Товч түүх


Завхан аймаг Тэлмэн сум. шинэ Дашпэлжэйлин хийд Тэлмэн сумын төвийн баруун хойд хэсэгт байрлах тус хийдийг 1992 оны 6-р сарын 15-нд үүсгэн байгуулж хурл номын үйл ажиллагааг нь эхлүүлжээ.Дашпэлжэйлин хийдийг 1937 оноос өмнө тус хошуу нутгийн Шургахын хүрээнд шавилж байсан настай өвгөн лам нар болох Чойсүрэнжав, У.Шаравдомий, Батхуяг нар санаачилан нутгийн сүсэгтэн олны дэмжлэгээр байгуулагджээ.1992 онд шинэ модон Цогчин дпуган барьсан ба хийдийн сахиус болох Майдар бурхнаа залжээ.Цогчин дуган нь 10м:9м хэмжээтэй гадаад дотоод тохижилт сайтай дуган байна.Уг дугандаа Ганжуурыг 108 ботийг залсан ба дуганы гадуур 50м:40м хэмжээ бүхий модон хашаатай.Мөн дуганаас гадна шавь сургалт явуулах анги танхим бий болгох зорилгоор 7м:4м хэмжээ бүхий дүнз модон барилга барьж байна.Одоо 8 ламын данстай бөгөөд өдөр тутмын Цогчин уншлага сарын дүйцэн өдрүүд болон жилийн томоохон дүйцэн өдрүүдийн хурлыг тогтмол хурдаг.Сүүлчийн 2 жил дараалан сумандаа жилд 1 удаа Майдар эргэх ёслол зан үйлийг хийж гүйцэтгэжээ.Тус хийдэд хуучин Шургахын хүрээний брухан тахилаас хэд хэдэн бурхан залагдаж байдхг ажээ.Учир нь дээр өгүүлсэн өвгөн лам нар болох Чойсүрэнжав Шаравдомий гуай нар 1932 онд хүрээ хийд хаагдах үеэр Шургахын хүрээний бурхан тахилыг нууж булсан газрыг сайтар мэдэж байсан учир 1992 оны зун тухайн газартаа трактор хүмүүсээр ухуулж малтлага хийлгэн тэндээс Майдар, Жанрайсэг, Дамдинчойжоо, Манал, Цэнд аюуш зэрэг бурхныг гарган авч одоогийн энэ хийддээ залсан байна.Тус хийд нь гадаад дотоод тохижилт сайн лам боловсон хүчнээр хангагдсан хурал номын үйл нь жигдэрсэнманай хөдөө сумдуудын хийдийн нэг ажээ. /Тус хийдийн аж ахуйн нярав Н.Оюунчимэгтэй хийсэн ярилцлагаас 2007.06.23/

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Тэлмэн сумын төв буюу Өгөөмөр багийн нутагт сумын төвийн баруун хойт хэсэгт байрлана.Сумын төвийн урдуур Идэрийн гол урсана.Сүмийн зүүн талд буй өндөрлөг толгойг Догшин газар гэж үзэж гэж үзээд 8-р сарын 12-нд суварга босгосон. Амар-Амгалангийн суврага гэж нэрлэнэ.

Шинээр байгуулагдсан : New Foundation

Байгуулагдсан огноо: 1992 он 6 сарын 15

Founders/Refounders :
3. Батхуяг (лам)
2. У Шаравдомой (лам)
1. Чойсүрэнжав (лам)

Сүм хийдийн төрөл :

cүм

хуучин хийдийн лам нар :

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :
Өдөр тутмын, сарын болон жилийн хурал хурдаг

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал: Өдөр тутам хурал хурна

Сар тутмын хурал: Дүйчин өдрүүдэд хурал хурна.

Жилийн хурал: Майдар эргэнэ. Сүүлийн хоёр жилд тогтмолжсон.

GPS хаяг :
North 48° 38’  East 097°  36’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
-Гол цогчин дуган 9х10м хэмжээтэй. Хурал хурж, шашны зан үйлийг явуулна. Дотоод засал, бурхан тахил сайтай. Ганжуурын 108 ботийг залсан. -Хийдийн гадуур 40х50м хэмжээний сайн модон хашаатай. -Шавь сургалт явуулахаар бэлтгэж, нэг том өрөөтөй 4.20х7.50м хэмжээтэй дүнзэн барилга барьж байгаа. -Хийдийн зүүн талд Амар Амгалангийн суврага босгожээ. Энэ суврагыг 2003 оны 8 сарын 12-нд бүтээсэн байна. Энэ сүмийн нэг онцлог нь гол шүтээн болон бусад олон бурхдыг Шургахын хүрээний тууринаас малтан олж аваад эргэж залсан явдал юм. Шургахын буюу проф Б.Ринченгийн тэмдэглэснээр Шургахын хүрээ нь Тэлмэн сумын төвөөс 60 орчим км-н зайд Тэлмэн, Идэр хоёр сумын зааг нутагт байжээ. Шургахын гол гэх боловч эдүгээ хатаж үгүй болсон өргөн сайр бий. Энэ сайр хүрээ хийд тараагүй үед Тэлмэн сумын нутаг байжээ. Хожим хүрээ хийд тарж, сумууд байгуулагдах үед Шургахын сайрын баруун талыг Идэр суманд зүүн талыг нь Тэлмэн суманд хувиарлан олгожээ. Түүхэн уламжлалаар энэ хүрээнд Тэлмэн сумын харъяат ардууд захирагдаж явсан учир тэд өөрийн хүрээ гэдэг. Нутаг нь Идэр сумын хилийн дээсэн дотор орсон учир Ринчен гуай Идэрийн хэмээн тодорхойлсон байна. Харин Идэрийхэн өөрийн хүрээ гэж үзэхгүй. Тэдэнд Хамба, Ялгуусан хэмээн хоёр том гэгээний хүрээ байснаас тэр юм. 1990 онд ардчилсан хувьсгал ялсны дараагаар Шургахын хүрээнд сууж байсан өвгөн лам /Чойсүрэн Шаравдорж нар/ туурийн зүүн талд булсан бурханы эд зүйлийг зааж өгөн, тароктороор ухуулж байдаг бүхнийг нь бүрэн бүтэн байхад нь олж авчээ. Ингээд олсон бурхадыг сумын төвд хийд байгуулан залж Дашпэлжээлин гэж нэрлэж өөрсдөө лам болон суусан байна. Бидэнд одоогоор ийм түүхтэй шашны газар олдоогүй.

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Н.Оюунчимэг /Завхан аймаг, Тэлмэн сум, тус хийдийн аж ахуйч алба хашдаг. Утас: 50460507/

Хэдэн фото зураг авсан :
18

Зураг авсан огноо: он :
2007-06-24 00:00:00

Materials:

Temple ID No Authors name Title/ description Book/ Book extract/ leaflet/ other Date Published Where Published Publisher Collected by
ЗАТЛ 051 0000-00-00

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-06-24

Тэмдэглэл :
Хийд 8 ламтай, тэргүүн лам О.Батсайхан 38 настай, багаасаа гэрийн боловсролоор Төвд ном сурч шашны үйл хэргийг эрхлэж байгаа. Бусад долоон лам нь түүний шавь нар, дөрвөн хүүхэд нь 11-р анги төгсөөд хийдэд лам болон шавилан сууж байгаа. Бусад гурван хүүхэд нь ерөнхий боловсролын сургуульд суралцаж дэргэд нь шашны ном үзэж байлаа. 4Д. 1992 онд Дашпэлжэйлин буюу өлзий хутаг бүрдсэн сүм дуганыг сумын иргэдийн хандиваар босгосон.

Хүснэгтийн дугаар :
ЗАТЛ 051

судалгааны баг :
Team А

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map