Пунцогжанчүвлин хийд
Сүм хийдийн нэр : Пунцогжанчүвлин хийд
Байрлах аймаг :
Завхан
Сум :
Сонгино сум
Товч түүх
Завхан аймаг Сонгино сум. Шинэ Пунцагжанчивлин хийд Сонгино сумын төв дахь Гэлүгбагийн урсгалын энэ хийдийг 1998 онд Дагвын Пунцаг гэдэг хувраг хүн үүсгэн байгуулжээ.1998 онд шинэ Цогчин дуган барьж хурал номын үйл эхэлсэн бөгөөд тэр жилдээ хийдийн гол шүтээн Майдар бурхныг залжээ.2003, 2006 онуудад тус бүр нэг нэг суваргыг босгосон байна.2007 онд шинээр гэр дуган босгож Бурхан багш залжээ.Тус хийд одоогоор 5 ламтай ба сарын шинийн 8, 15, 29, битүүн болон дүйцэн өдрүүдэд хурал хурдаг.Мөн хүмүүийн хүсэлтээр айлтгалын ном уншдаг байна.Гол дуган нь 8м:7м хэмжээтэй бөгөөд жижиг суваргын сумын хүн ард зоны сайн сайхны төлөө сүсэгтэн олон босгожээ.Харин 2 дахь том суваргыг Пунцаг лам өөрийн номын багш Пүрэв гэвшийн гэгээн дурсгалд зориулан 2006 онд босгосон байна.2007 онд тус хийд гэр модон дугантай болсон бөгөөд уг дуганыг Сонгино сумын 80 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотод амьдардаг энэ нутгин уугуул Тогтохбаяр эцэг эхийн дурсгалд зориулан өөрийн хүч хөрөнгөөр барьж өгчээ.Тус Пунцагжанчивлин хийд нь хувь хүний санаачилга хүч хөрөнгөөр байгуулагдан тухайн орон нутгийн нийт хүн ам сүсэгтэн олны сайн сайхны төлөө үйлчилж байгаа цомхон бөгөөд хурал номын үйл нь жигдэрсэн хийд ажээ. / Тус сумын Пунцагжанчивлин хийдийн лам Пунцаг гуайтай хийсэн ярицлагаас 2007.06.17/
Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Сонгино сумын төвд төвийнхөө дээд хэсэгт шинэ сүм байрлана. Сумын төвийн зүүн талд Өвгөн уул, баруун өмнөд хэсэгт Мангина уул бий. Хангайн нурууны нэгэн салбар уулсын дунд байгаа болно.
Шинээр байгуулагдсан : New Foundation
Байгуулагдсан огноо: 1998 он
Founders/Refounders :
Д.Пунцаг /одоогийн тэргүүн/
Сүм хийдийн төрөл :
cүмхуучин хийдийн лам нар :
6
Хийдийн хурал ном: алин болохыг зурах :
Зөвхөн онцгой өдрүүдэд хурал хурдаг
Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал:
Сар тутмын хурал:
Жилийн хурал: Шинийн 8, 15, 29, битүүний хурал, мөн хүмүүсийн хүсэлтээр шаардлага гарсан үед хурал хурна.
GPS хаяг :
North 49° 16’ East 096° 18’
Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
-Гол модон дуган урт нь 8м, өргөн нь 7м хэмжээтэй. Энэ дуганд бурхан шүтээнээ залсан хурал номын үйл ажиллагаа, шашны зан үйлийг зохион явуулна.
-Хоёр суварга босгосон. Жижиг суваргыг сумын хүн ардын төлөө, том суваргыг өөрийн багш гэвш Пүрэв ламын дурсгалд зориулсан хэмээн Пунцаг лам өгүүлэв.
-Гэр дуганаа 2007 онд босгожээ. Өнгөрсөн жил сумын 80 жилийн ой болох үеэр Тогтохбаяр гэдэг Улаанбаатар хотод амьдран суудаг нэгэн залуу эцэг, эхийнхээ дурсгалд зориулан босгож бүтээжээ.
-Гэр дуганад сүсэгтэн хүмүүсийн шаардлагаар хурал хурж байгаа.
Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Д.Пунцаг / Завхан аймаг, Сонгино сум, тус хийдийн тэргүүн лам албан тушаалтай/Утас: 50465828
Хэдэн фото зураг авсан :
10
Зураг авсан огноо: он :
2007-06-17 00:00:00
Materials:
| Temple ID | No | Authors name | Title/ description | Book/ Book extract/ leaflet/ other | Date Published | Where Published | Publisher | Collected by |
| ЗАСГ 027 | 0000-00-00 |
Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-06-17
Тэмдэглэл :
7. Д.Пунцаг Сонгино сумын уугуул, эр 51 настай 1997 онд Улаанбаатар хотоос ирж сууршин багш гэвш Пүрэвээр заалган шашны номыг сурч авсан.
4б. Тус хийдэд лам Пүрэвжав, Даваажав, Нармандах Шар Замя лам нар бий. Тэд бүгдээрээ бие дааж сурсан тус сумаас одоо шашны дунд сургуульд нэг, шашны дээд сургуульд хоёр хүүхэд сурч байна.
3. Отгонтэнгэрээс салбарласан Шар нуруу, Шар нуруунаас Мангины нуруу салбарласан. Шар нуруу бол энэ нутгийн томоохон тахилгатай газар юм. Өвгөн уулын оройд Өвгөний овоо, Мангины оройд Мангины овоо бий. Олон булагт олон овоо бий. Олон булагт нэгэн дугана барьсан буй. Тариатад дугана барьсан. Сонгино сумын нутагт хэд хэдэн дугана барьсан байна.
2. Завхан аймгийн Сонгино сумын иргэд эрт үедээ Галуутайн болон Тэшний хүрээний сүсэгтэн олны хүрээнд багтаж явсан байна. Хожим 1990-д оноос эхэлж сүм хийдүүд сэргэн эхлэх үеэс биеэ даасан сум болсны хувьд шинэ дугана байгуулжээ. Харин Сонгино сумын нутагт хэд хэдэн шашны дуган хурлын газрууд байсан байна. Эдгээр нь Нарангийн хурал, Олон булагийн хурал, Тариатын хурал зэрэг юм. Эдгээр жижиг хурлууд байсан газарт сүүлд нэг нэг жижиг модон дуган барьжээ. Харин сумын төвийн дуган бусдаасаа том дотор нь эмх цэгц тохижилт сайтай. Хийдийн лам Дагвын Пунцаг гуай идэвх санаачлага сайтай учир шашны холбогдох зан үйлийг нутагтай явуулах боломжтой болсон. Томоохон хурлын үед зэргэлдээ сумуудаас лам нар урин ирүүлдэг байна. Өнгөрсөн жил сумын 80 жилийн ойгоор нутгийн нэгэн бизнесмэн өөрийн аав ээжийн дурсгалд зориулан "Гэр дуган" бариулж, Ганжуурын ботиудыг залж тохижуулан өгчээ. Өвлийн цагт энэ гэр дуганд хурал ном хурахад дулаахан сайн талтай юм.
4д. -2006 онд нэгэн том суврага, 2003 онд жижиг суварга босгосон.
Хүснэгтийн дугаар :
ЗАСГ 027
судалгааны баг :
Team А
Disclaimer
Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.
The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.