Дашравжайлин хийд
Сүм хийдийн нэр : Дашравжайлин хийд
Байрлах аймаг :
Завхан
Сум :
Их-Уул
Товч түүх
Завхан аймаг Их уул сум. Шинэ Дашравжаалин хийд Монгол оронд бурхны шашин дахин дэлгэрсэн 1990-ээд оны эхээр Их уул сумын нутагт байсан бурхны шашны шарын урсгалын хоёр хүрээ 3-4 цагийн хурлын хурал номын үйл ажиллагааг нэгтгэн сэргээх зорилгоор уг хийдийг байгуулан 1990 оны 09-р сард 10 гаруй өвгөн ламтай шавь бандитай анхын хурал номоо эхэлжээ. Гэлүгбагийн урсгалын уг хийдийг тус нутгийн уугуул Улаанбаатар хотын харъяат Гүрбазарын Дагийрагчаа санаачлан нутгийн сүсэгтэн олон төр захиргааны байгууллагын дэмжлэгээр босгосон байна. 1990 онд анх гэр дуганд хурж эхэлсэн бол 1992 онд шинэ цогчин дуганаа барьжээ. Уг хийдийн гол шүтээн нь Дамдинчойжоо бурхан юм. Одоогоор 12 ламын данстай бөгөөд 2 шавь нь өмнөд Энэтхэгийн Гомон дацан , Дарамаслад суралцаж байна. Өдөр тутмын цогчин хурал сарын шинийн 8, 15, 25, 29- битүүнд хурдаг бөгөөд жилд бурхан багшийн их дүйчэн өдрүүдээр ерөөл магтаал , цагаан сарын дараа хаврын тэргүүн сард алтан ганжуур 10 хоног хурдаг. Мөн энэ хийдийн лам нар хойч үеэ бэлтгэх зорилгоор ЕБС-ийн зуны амралтын үеэр өөрсдийн сонирхол хүсэлтийн дагуу зун бүр Түвд номын сургалт явуулдаг бөгөөд одоогоор 30 орчим хүүхдэд Түвд цагаан толгойн мэдлэг боловсрол олгоод байна. Хийдийн цогчин дуаган нь хоёр давхар , 24 м:12 м хэмжээтэй, дорно дахины уламжлалт Буддын уран барилгын сонгодог хэв загварыг орчин үеийн арга технологиор хослуулан барьсан өнгө үзэмж сайтай дуган ажээ. Дуганы доод давхарт өвлийн үед хурах дээд давхарт нь зуны үед хурал хурах зориулалттай ажээ.Дуганы гадна талд дүнчүүр маанийн 3 том хүрд , эргэн тойронд нь 30 жижиг хүрд бий. Мөн дуганы баруун зүүн хоёр талд Жанчивчодон , Жанлавчодон нэртэй 2 суварга босгожээ. Мөн манаачийн байр, захиргаа аж ахуйн байр, дутуу бариад орхисон лам нарын сууцны барилга бий. Тус хийд нь шашны эдгээр байгууламжуудаа тойруулан өөрийн эдэлбэр газартаа 100 м: 50 м талбай хэмжээ бүхий хашаатай. 1990-ээд оны дундуур тус хийдэд Бакула Ринбүүчий багш 3 удаа заларч байжээ. Дашравжаалин хийд нь сүм дуган бурхан тахил, судар ном зэрэг материаллаг бааз, лам боловсон хүчний тоо чанарын хувьд бэхжсэн хурал номын үйл ажиллагаа нь тогтмолжсон манай хөдөө орон нутгийн идэвхитэй үлй ажиллагаагаа явуулдаг хийдүүдийн нэг ажээ. /Тус хийдийн тэргүүн лам Г. Отгонжаргалтай хийсэн ярилцлагаас 2007.06.23/
Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Дашравжайлин хийд Их-Уул сумын төвд, зүүн хойд хэсэгт байрлаж байна. Сумын төвийн урдуур Идэрийн гол урсана. Булнайн нурууны салбар уулсаар хүрээлэгдсэн нутаг юм.
Шинээр байгуулагдсан : New Foundation
Байгуулагдсан огноо: 1990 оны 09-р сард 10
Founders/Refounders :
Дашрагчаа (Улаанбаатар хотод байгаа)
Сүм хийдийн төрөл :
cүмхуучин хийдийн лам нар :
2
Хийдийн хурал ном: алин болохыг зурах :
Өдөр тутмын, сарын болон жилийн хурал хурдаг
Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал: Цогчин хурлууд
Сар тутмын хурал: Цогчин хурлууд
Жилийн хурал: Ганжуур, Чог, цагаан сарын дараа хотын лам нар Алтанганжуур, 10 хангал хурна, сахиус тахина
GPS хаяг :
North 48° 43’ East 098° 47’
Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
-Гадуур хашаа нь 100х50м хэмжээтэй, 12х24м хэмжээний 2 давхар гол цогчин дугантай, дуганы гадна Жанчивчодин, Жанлавчодон гэсэн хоёр суварга, хүрд дүнчүүр, маанийн гурван том, 30 жижигхэн хүрд байна. Хийдийн сахиулын зуны байр, дутуу орхисон лам нарын орон сууц, захиргааны барилга бий. Энэ шинэ сүм нь бидний үзсэн шинэ сүмийн газруудаас хамгийн сайн тохижсон газар. Сүмийн хашаа том, гол цогчин дугана нь 12х24 м хэмжээтэй 2 давхар гоёмсог маш цэмцгэр баригдсан. Улаанбаатар хотын томоохон цогчин дугнуудаас дутхааргүй, илүү сайн гэхэд болно. Дуганын доод давхарт бурхан шүтээн сайнтай, өдөр нь хурал хурдаг, дээд давхарт нь зуны цагт хурал хурах зориулалтай. Гаднах суврага хүрд зэрэг нь харахад хүндэтгэл бишрэл төрмөөр сайхан сүрлэг. Бас үйл ажилагаа нь тогтмолжсон. Буддын шашны том төлөөлөгчид Бакула Ринбүчи багш энэ сүмд 3-5 удаа морилж ирж байсан гэх юм. Нутгийн иргэд хийдийн үйл ажиллагаанд сайн үнэлэлт өгч байна. Сайны хажуугаар саар гэгчээр энэ сүмд хоёр удаа хулгайч орж бурхан тахилгын зүйлийг нь хулгайлан авч байжээ. Иймээс хийдийн хашаа дотор манаачийн байшин барьж, нохой уях болжээ.
Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Г.Отгонжаргал /Завхан аймгийн Их-Уул сум, уг хийдийн хамба лам / утас:50460249
Хэдэн фото зураг авсан :
22
Зураг авсан огноо: он :
2007-06-23 00:00:00
Materials:
| Temple ID | No | Authors name | Title/ description | Book/ Book extract/ leaflet/ other | Date Published | Where Published | Publisher | Collected by |
| ЗАИУ 046 | 0000-00-00 |
Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-06-23
Тэмдэглэл :
1.Их уул сумын нутагт байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа энэ хийд нь тус сумын нутагт байсан шашин номын газруудыг бүгдийг нь төлөөлөн сэргээсэн гэж үзэж байсан.
4Б. Энэ лам нарын тоонд шашины ном үзэж гэрээр заалгаж буй шавь нар орж байгаа. Эдгээр лам нар боломжийн хэрээр өөр төрлийн болон өдөр тутмын хурлуудыг хурна. Зуны цагт сурагчдын хичээл хаах шашны ном үзэж байгаа шавь нар нь чөлөөтэй байж Улаанбаатар хотод шавилан сууж бас суралцаж байгаа шавь лам нар нь ийм үед өдөр тутмын хурал хурж хэвшсэн. Биднийг очиход тэд өдөр тутмын хурал хурж байлаа. Хөдөөнөөс 76 настай На Долгор гуай ирж хурал даган баясаж байлаа.
7. Хийдийн тэргүүн Отгонжаргал 1997 оноос хойш тэргүүнээр ажиллаж байгаа. Дэнзэнзэвэг багшаар гэрээр ном заалгаж сурсан. Санжрагчаа гэдэг хамба ламаар заалгасан. Биеэ даан боловсрол эзэмшиж, нийт 30 орчим хүүхдэд шашны ном заасан. Хийдийн тэргүүн лам Отгонжаргал нь шашны номд үнэнч хичээнгүй нэгэн бололтой. Үйл ажиллагаа нь тогтмолжсон, үг яриа нь цэгцтэй. Энэ жил 6 хүүхэд гэр барин ном зааж, овоо тахихад дагуулан явах зэргээр сургасан буй. Ийм хүнийг дэмжвэл шарын шашин сэргэж сүсэгтэн олныг татах буй заа.
4Д. Энэтхэг улсын Дармасала, Гомон дацанд хоёр хүүхэд суралцаж байна.
Хүснэгтийн дугаар :
ЗАИУ 046
судалгааны баг :
Team А
Disclaimer
Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.
The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.