Дашпэлжайдансаглин хийд

Сүм хийдийн нэр : Дашпэлжайдансаглин хийд

Байрлах аймаг :
Завхан

Сум :
Идэр сум

Товч түүх


Завхан аймаг Идэр сум. Шинэ Дашпэлжээданшиглин хийд. Идэр сумын төвийн баруун хойд хэсэгт байх тус хийдийг сумын ЗДТГ, ИТХТ хамтран үүсгэл санаачлагыг гаргаж сумын сүсэгтэн олны дэмжлэгээр 2000 онд байгуулжээ. 2004 онд цогчин хурлын шинэ модон дуган байгуулан ашиглалтанд оруулсан байна. Уг хийдийн дуганд тус сумын нутагт оршиж байсан Хамба гэгээний хүрээ, Ялгуусан гэгээний хүрээнд тахигдаж байсан зарим бурхан тахил эд өлгийн зүйлсийг залсан байна. Голын цогчин дуган нь 12: 12м бүхий хэмжээтэй дуганын гадна Дүнчүүр маанийн том хүрд дунгийн шат зэрэг байгууламжуудтай. Мөн дуганын баруун урьд том өөхөн цагаан чулуунуудаар тэнгэрийн долоон бурхан одыг төлөөлүүлэн долоон бурханы хэлбэрээр газарт шигтгэн суулгасан бөгөөд энд тахилгын зан үйл явагддаг ажээ. Дуган нь гадуураа 20м:30м хэмжээний ашаатай бөгөөд энэ нь хийдийн эдэлбэр газар юм. Тус хийд нь лам байхгүй учир хурал хурдаггүй сүүлийн хоёр жилд жил дараалан жилд нэг удаа аймгийн төв зэрэг хөрш зэргэлдээ сумуудаас лам нар ирж Майдар эргэх ёслол үйлджээ. Хийд цогчин дуганын гадаад дотоод тохижилт боломжийн хэдий ч тус суманд лам хүн байхгүй учир хийд ямар ч ажиллагаагүй байдаг бололтой. / Идэр сумын засаг дарга И.Баянтөртэй хийсэн ярилцлагаас. 2007.06.25/

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Завхан аймгийн Идэр сумын төвийн баруун хойт хэсэгт байрлана. Хангайн нурууны салбар уулсын дунд урсах Идэрийн голын хөвөөн дээр сумын төв бий. Сумын төвөөс дээд, доод хоёр талд нь Хамба болон Ялгуулсан хутагтын хүрээнүүд байсан учир тайлга тахилга ихтэй.

Шинээр байгуулагдсан : New Foundation

Байгуулагдсан огноо: 2000 он

Founders/Refounders :
Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг дарга тамгын газар

Сүм хийдийн төрөл :

cүм

хуучин хийдийн лам нар :

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал:

Сар тутмын хурал:

Жилийн хурал:

GPS хаяг :
North 48° 12’  East 097°  22’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
--Сүмийн гадуур эзэмшил модон хашаа татсан, хэмжээ нь 200 х 300 метр. --Цогчин дугана. 12.4 х 12.4 метр, цагаан өнгөтөй дээврийг нь шараар буджээ. Энэ сүм лам нар байхгүй тул ном хурахгүй_ харин энэ жил Майдар эргэж, зэргэлдээ сумд, аймгийн төвөөс лам нар иржээ. Манаач байнга хийдийн хашаан дотор амьдарна. Хийдийн дотоод тохжилт сайтай. Хурал хурах бололцоотой. Сүмийн дуганы баруун талд нь томоохон долоон цагаан чулуугаар долоон бурхан одыг байрлуулсан нь сонирхолтой байлаа. Бидэнд өөр ингэж сүмийнхээ хашаан дотор, цогчин дуганыхаа дэргэд цагаан чулуугаар долоон бурхан одыг байрлуулсан газар таараагүй. Хүмүүсийн яриагаар Майдар эргэх үедээ энэ долоон бурхан одыг дүрсэлж, төлөөлүүлж байрлуулаад, хүмүүс мөргөж залибардаг гэнэ. Ямар ч гэсэн энэ нутгийн долоон бурхан одыг шүтэх шүтлэгтэй зан үйл уламжлагдсан буй. Хийдийн өмнө талд нэг ширхэг мод бас хүрд босгосон. Мод нь Гандангийн хашаанд байдаг хүмүүс шүтэж залибардаг модтой адилхан зориулалттай бололтой. Бас хашааны гол хаалганы дотор талд зүүн биед нь бүрээний индэр босгосон. Лам нар олонтой болох үедээ тэднийг хурал номондоо дуудаж, сүсэгтэн олноо цуглуулан гэдэгт бид итгэж байна.

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
И.Баянтөр /Завхан аймгийн Идэр суын засаг дарга албан тушаалтай/

Хэдэн фото зураг авсан :
12

Зураг авсан огноо: он :
2007-06-25 00:00:00

Materials:

Temple ID No Authors name Title/ description Book/ Book extract/ leaflet/ other Date Published Where Published Publisher Collected by
ЗАИД 055 0000-00-00

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-06-25

Тэмдэглэл :
Хийдийн нэрийг анх гэр дугана байгуулагдахад сууж байсан өвгөн лам өгсөн гэхээс өөр мэдээлэл байхгүй. Биднийг очиход сүм хаалттай, лам байхгүй, албан тушаалтнууд Завхан аймгийн төвд Монголын Ардчилсан намын шинэ байрны нээлтэнд явсан байсан. Энгийн хүмүүст сүмийнхээ талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй.

Хүснэгтийн дугаар :
ЗАИД 055

судалгааны баг :
Team А

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map