Гандандэчинравжаа дашчойнпиллин
Сүм хийдийн нэр : Гандандэчинравжаа дашчойнпиллин
Байрлах аймаг :
Завхан
Сум :
Баянтэс сум
Товч түүх
Завхан аймаг Баянтэс сум. Шинэ Гандандэчинравжаадашчоймпилин хийд 1990-ээд оны эхээр Баянтэс сумын хэсэг иргэд сүсэгтний холбоо байгуулж тэр үеийн ХБА-ийн дарга Ж.Баточирыг даргаар сонгож Найдан, Дүгэржав нарын санаачилгаар шашны хурал сургууль байгуулжээ.1991 онд үүссэн энэ хурал сургуулийн дуганыг барих бэхжүүлэх үүлсэд Баянбулаг нутгийн уугуул Мөнхбаяр, тухай үеийн сумын ИТХТ-ийн дарга Мөнхбаатар, Пүүжиндорж нар онцгой идэвхи зүтгэл гаргажээ.Ийнхүү хийдээ тус сумын нутагт байсан Хачиг харуул, Зайгал харуул, Баянбулаг харуулын 3 хурлын дуганы нэрийг оролцуулан Гандандэчинравжаадашчоймпилин хэмээн нэрлэсэн байна.Уг нэрийг монголчилбол “Төгс баясгалант их амгалан машид арвижуулагч өлзий хутгийн номын хийд” гэсэн утгатай ажээ.Хийдийн анхны хамбаар Найдан, дараа нь Дүгэржав нар томилогдож лам Д.Мөнхбаяр, Н.Цэдэнсодном, Д.Урваан, Г.Халзанбанди Алтангэрэл нар хурал номд сууж байжээ.Тухай үеийн хийдийн анхны шавь банди нар 10-аад хүүхэд байснаас Б.Тодгэрэл, Л.Батцэнгэл, Ч.Нямдаш, М.Хүрэлцэнд нар шашны дээд сургууль дүүргэн ажиллаж байна.Одоо тус хийд нь 7 ламтай 2002-2004 онд 11х11 метр хэмжээ бүхий шинэ Цогчин дуган барьж ашиглалтанд оруулсан, Цогчин дуганы өмнө талд 3 бодь суварга 3 том маанийн хүрд бий.Өдөр тутмын Цогчин уншлагаас гадна шинийн 8-нд Манал, шинийн 15-нд Сандуйнжүд, 20-нд Дарь-эхийн мандал шиваа, 29-нд Лхам сахиусаа тахина.Мөн бэлгийн улирлын хаврын тэргүүн сарын шинийн 1-нээс 15 хүртэл Ерөөл, Магтаал уншина.Одоо лам нарын байр гал тогооны барилга барьж буй бөгөөд 2008 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна.Уг хийд 2000 онд Ганжуурын 108 ботийг залжээ.1999 онд хууль зүйн яамнаас шашин номын үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөлийг авсан байна.Тус хийд нь сүм дуган хурал номын материаллаг бааз лам нар боловсон хүчний тоо чанар, хурал номын үйл нь жигдэрсэн манай хөдөө орон нутгуудын хурлын газруудын нэг болжээ. /Сумын ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Ч.Чинбаттай хийсэн ярицлцлагаас 2007.06.16/
Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Завхан аймгийн Баянтэс сум нь Тэсийн голын савд байрлана. Энэ бүс нутаг нь хангайн нурууны савд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумтай хил залгадаг байна.
Шинээр байгуулагдсан : New Foundation
Байгуулагдсан огноо: 1996 он
Founders/Refounders :
3. Мөнхбаатар /сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга асан/
2.Пүүжиндорж
1.Мөнхбаяр /анхны хамба лам/
Сүм хийдийн төрөл :
cүмхуучин хийдийн лам нар :
8
Хийдийн хурал ном: алин болохыг зурах :
Өдөр тутмын, сарын болон жилийн хурал хурдаг
Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал:
Сар тутмын хурал:
Жилийн хурал:
GPS хаяг :
North 49° 41’ East 096° 21’
Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
-Гол дуган 11,30811,30м хэмжээтэй, хурал хурах зан үйлийн зориулалтаар ашиглана.
-Гурван ширхэг суврага босгосон. Эдгээрийг нутгийн лам нар хэлмэгдэгсэдэд зориулсан.
-Гурван ширхэг хүрдтэй. Мөн бүрээнд гардаг индэр, хийдийн гадуур хашаа татсан зэргээр тохижуулж байгаа. Хашааны урт нь 45 метр, өргөн нь 35 метр байна. Хийдийн дэргэд гал тогоо, лам нарын амьдрах байр барьж байгаа 2008 онд ашиглалтанд оруулна.
Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Ч.Чинбат / Завхан аймаг, Баянтэс сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга/
Хэдэн фото зураг авсан :
15
Зураг авсан огноо: он :
2007-06-16 00:00:00
Materials:
| Temple ID | No | Authors name | Title/ description | Book/ Book extract/ leaflet/ other | Date Published | Where Published | Publisher | Collected by |
| ЗАБТ 025 | 0000-00-00 |
Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-06-16
Тэмдэглэл :
1. Хийдийн төвд нэр нь их урт юм. Үүний учрыг мэдэх хүн үгүй 1990-д онд байсан өвгөн лам нар ийм нэр өгсөн байх гэхээс өөр хариулт олдохгүй. Харин бидний бодлоор хэд хэдэн хийдийн нэрийг хамтатгасан мэт санагдаад хуучин Баянтэс сумын нутагт байсан Баянбулаг, Хачиг, Зайгалын хийдийн нэртэй харьцуулсан боловч төсөө бас алга байв. Баянтэс сумын шинэ хийд нь Гандандэчинравжаа Дашчоймпилэн гэсэн нэртэй бол Баянбулагийн хүрээ нь Б.Ринченгийн тэмдэглэснээр Дондовдаржаагийн Зомголын хийд нь Шаравийн нэртэй байлаа. Хийдийн лам нартай уулзаж амжаагүй учир нэрийг хэрхэн өгснийг мэдэхгүй.
3. Баянтэс сумын төв нь Тэс голын баруун өмнөд эрэгт Гансран уулын өвөрт байрлана. Булнайн нурууы нэгэн салбар юм. Сум нь Гансран уулынхаа яг өвөрт сумын төвийнхөө дээд хэсэгт Тэс голын хөвөө рүү зэрэгцсэн байдалтай оршино. Сумын төвд байрлаж буй газрыг Алтай гэж нэрлэдэг байв.
4г. Биднийг очиход Баянхайрхан сумын лам нар бүгд Зуслангийн газар, Улаанбаатар хот, аймгийн төв зэрэг явж одоцгоосон учраас хийдийн тухай тодорхой мэдээлэл авч чадахгүйн зэрэгцээ, хийдийн дотор талын зургийг авах бололцоо олдсонгүй. Ийм учраас хийдийн тухай ИТХ-ын нарийн бичгийн даргаас зарим мэдээллийг авав. Сумын төвд хүмүүсээс асуусан боловч ямар бурхан шүтэж залсан, ямар цагийн хурал хурдаг зэргээр тодорхой мэдээлэлгүй байлаа.
4. Баянтэс сумын нутаг Могойн хүрээ, Хачигийн хийд , Зайгалийн хийд гэсэн гурван түүхэн газар байсан боловч сумын төвд байгуулагдсан Гандандэнчинравжаа Дашчойнпиллин хэмээх урт нэртэй хийдийг санаачлагчид нь тэдгээрийн аль нэгийг залгамжлаагүй шинээр байгуулсан хэмээн үзэж байв.
4б. Шинэ сүм 7 ламтай гэх боловч /ИТХ-ын мэдээ/ биднийг очиход нэг ч лам байгаагүй болно.
Хүснэгтийн дугаар :
ЗАБТ 025
судалгааны баг :
Team А
Disclaimer
Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.
The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.