Пунцагдаржай Чойнхорлон хийд

Сүм хийдийн нэр : Пунцагдаржай Чойнхорлон хийд

Байрлах аймаг :
Дорнод

Сум :
Чойбалсан хот ( Хэрлэн сум)

Товч түүх


Дорнод аймгийн Чойбалсан хот, Хэрлэн сумын Пунцагдаржай Чойнхорлин хийд Уг хийд нь Дорнод аймгийн төв Чойбалсан хот, Хэрлэн сумд оршдог бөгөөд хуучин Сан бэйсийн хошууны Дашдаржайлин хийдийг сэргээн үйл ажиллагаа явуулж байна. Санбэйсийн хошууны захирагч Бэйс Жанчивдоржийн ( 1706-1757) үед Санбэйсийн хошуу хийдийг Мэргэн Бандид ламын 1-р дүр 1733 оны харагчин үхэр жил Дашдаржайлин нэртэй байгуулж Цогчэн аймгийн их дуган Чойр, Дүйнхор, Жүд зэрэг дацангуудтай, Гэсэр сүм, Суваргачин сангийн 2 их дугантай 5000 гаруй ламьай бурхны шашны гол төв болон ард олныг соён гэгээрүүлж шашин номын үйл ажиллагааг явуулж байгаад Улс төрийн нөхцөл байдалаас 1937-1938 оны их баривчлагаар сүм хийдүүд хоосрон бүр мөсөн устсан байна. 1990 оны Цагаан морин жил Монгол оронд Ардчилсан нийгмийн тогтолцоо бий болон шинэ үндсэн хууль батлагдан ард олон түмэн шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй болж “Төр шашнаа хүндэтгэн Шашин төрөө дээдлэнэ” гэсэн үндсэн хуулийн заалтыг үндэслэн Төр шашны хууль батлагдаж олон арван сүм хийд шинээр сэргээн байгуулагдсанаар Санбэйсийн хошууны Дашдаржайлин хийдийг 1937 онд хаагдсанаас хойш 63-н жилийн дараа 267 жилийн ой дээр 2000 оны 11-р сарын 18-нд буюу билгийн тооллын “Тийн дарагч” хэмээх төмөр луу жилийн намрын адаг сарын 22-нд Бурхан багшийн Замбуулин тивд морилон бууж дээдсийн номын хүрдийг эргүүлэн их дүйцэн Бурханы 16 Найдан жүдүгийн ( архад ) тэнгэрийн жимс хэмээгдэх Вагула хувилгааны 19-р дүр их багш Бакула Ренбүүчийн зарлиг, таалал номлол, сургаалын өлмийн лянхуад сөгдөн Пунцаг Даржай Чойнхорлин хэмээх нэртэйгээр Бурханы шашны өчүүхэн шавь Дорнод аймгийн хатиган овогт гэлэн Дамбийн Лувсанбалдан санаачлан 10 нөхдийн хамтаар сэргээн байгуулсан. Үүнд: Хийдийн тэргүүн ловон лам Д.Лувсанбалдан-Данриг Данжаалан хийдийг үүсгэн байгуулагч 10-н ламын нэг бөгөөд анхны шавь. Хийдийн Дэд ловон Сугаржавын Дагва-Баргын зүүн хошууны хийдэд шавилан сууж байсан. Данриг Данжаалин хийдийг үүсгэн байгуулагч 10 ламын нэг. Шаравжамцын Лодойдамба-Сүхбаатар аймгийн Эрдэнэ-Мандал хийдэд шавилан сууж байсан. Дариг Даржаалан хийдийг үүсгэн байгуулагч 10 ламын нэг. Бүрнээгийн Чанрав-Сэргээн байгуулж байгаа Дашдаржайлан хийдэд шавилан сууж байсан. Мянгатын Осоржамц-Шилийн голын зүүн үзэмчний хийдэд шавилан сууж байсан. Дашийн Дамдинсүрэн-Дээд хийдийн ганжуур сүмд шавилан сууж байсан. Лувсанбалдангийн Отгонбаяр( Их унзад)-Данриг Данжаалан хийдийн анхны 10 шавийн нэг,Бэтүб хийдэд шавилан сууж байсан. Ганболдын Одхүү ( Бага унзад) шавь Дугарын Ганзориг( Гэсгүй ) шавь Мягмарын Балдан-Халхын голын хийдэд шавилан сууж байсан. Анхны шавь нар нь: Лайдавын Цэеэрэгзэн, Бямбаагийн Баяндэлгэр, Урамчимэгийн Мөнгөнжигүүр, Оюунцэцэгийн Энхбат 4-н шавь юм. Чүлтэмийн Гэндэнжамц нягтлан бодогч, Гомбосүрэнгийн Мөнгөнсувд касс бичээч, Дагвын Бадарч манаач, сахиул, Барамзайн Наранчимэг тогооч, цэвэрлэгч нарын бүрэлдэхүүнтэй Пунцог Даржай Чойнхорлин хийдийн шашин номын үйл ажиллагааг түрээсийн байранд эхлэн Цогчэн хурлыг тасралтгүй хурсан. 2001-02-05-аас хийдийн дуганы барилгыг лам, ажилчдын дотоод нөөц бололцоогоор барьж байгуулан 2001-10-05-нд ашиглалтанд оруулснаар шашин номыг сүсэгтэнд хүргэж, үйлчлэх үйлчилгээ жигдрэн ажилласан. 2002 онд Богд ламын мэндэлсэн ариун Бурханы орон Гүмбэн Жамбаалин хийдийн номын ордноос Ганжуур 103 боть, Данжуур 212 боть Богд ламын сүмбэн 43 боть, Туган гэгээний сүмбэн 3 боть судруудыг болон бишгүүр, ганлин, цан, сэлнэн гэх мэт хурлын хөгжмийн зэмсэгүүд болон ганжир, хорол, бодь гөрөөс, жанцан зэргийг залж ирсэн. 2003-06-24-нээс 28-ны хүртэл хугацаанд номын их багш Жадо Түлкү Ренбүчи залран Их багш Бакула Ренбүчи багшийн зарлиг тааллын сургаал номлолыг үргэлжлүүлэн дэлгэрүүлэхийг дурдан биширч тус хийдэд 6 гэлэн санваар, 8 гэцэл санваар хайрлаж Пунцаг Даржай Чойнхорлин хийдэд сожин хурахыг таалал болгоож шинийн 15, 30-нд тогтмол сожин хурал хурж эхэлсэн. Сүсэгтэн олонд Цэвээний ван, Доржнамжимийн жанан айлдуулан сүсэгтэн олны хүсэлтээр Халх гол, Буйр нуурын газар орныг ариутган их бурхан Жигважаджав бурханд сэм сэржим өргөн энэхүү бурхан Монгол орныг дайны аюулаас хамгаалсан нь илт байна. Одоо цагт Монголын ард түмэнд их ач тустай байгааг айлдсан болой. Багш Ренбүчийг Данриг Данжайлин хийдэд морилуулан лам хуврагуудад сургаал номлол айлдуулсан. Тус хийдийг үлгэр жишээ шашин дэлгэрүүлэхийн тухайд таалан болгоож Энэтхэг улс дахь Сэра жай дацанд 8 хүүхэд суралцуулж гүн ухааны мэдлэг боловсролтой лам нартай болж бурханы шашныг дэлгэрүүлэхийг айлдсанаар Ганболдын Одхүү, Лувсанбалдангийн Отгонбаяр нар тус сургуульд суралцахаар явсан. 2004 онд их багш Бакула Ренбүчи багшийнхаа зарлиг, таалал, лагшинг дурдан өргөл хүндэтгэлийн тахилд зориулан 16 Найдан жүдэг бурхан, Бурхан багш 2 шавьтай, Гэнэндарма, Хашин, 4 Махаранз нийт 25 бурханыг Гүмбэн Жамбаалин хийдийн Бурхан урлалын газар бүтээлгэн залсан. Их багш Бакула Ренбүчийн ариун чандар, үда дэшин шагвын пилдэнг Бакула Ренбүчийн төрөлх нутаг Ладакын БЭТҮБ ГОМБО хийдээс хайрласныг тусгайлан залсан ба Лэн Ренбүчийн чандарыг Жанзай Цоржэ Резон ренбүчигээс залсан. 2004-07-26-наас 28-ны 16 цаг хүртэл хугацаанд Жанзай Цоржэ Резон Ренбүчи багшийг Бэтүб Данжай Чойнхорлин хийдээс залж лам хуврагуудад гэцэл санваар хүртээлгэн орон нутагт гантай хуурайшилт их байсан тул Юлтий өргөж бороо хур оруулан сүсэгтэн олонд Цагаан дарь эхийн жанан айлдуулсан. Данриг Данжаалин хийдээр зочлуулан шинээр баригдаж буй дуганын газарт равнай өргүүлэн Жанзай цоржэ Резон ренбүчигээс 1.000.000 төгрөгийг хийдийн шинэ дуганыг барихад хандивлан өргөсөн болой. 2004-н онд Дамбийн Лувсанбалдан, Хадхүүгийн Батсүх, Лувсанбалдангийн Отгонбаяр нарын 3 лам МБШИС төгссөн. Жодовын Эрдэнэ-Учрал, Оюунчимэгийн Мөнхбаатар нарыг Энэтхэгт Сэра жэй дацанд суралцуулахаар явуулсан. 2005 онд Пунцог Даржай Чойнхорлин хийдийн барилга байгууламжуудыг төвийн дулааны шугамд холбож, шинээр 300м Сантехникийн шугам татсан, граж, орон сууцны барилгуудыг дулааны системд холбосон, Дуганд засвар хийсэн. Энэтхэг улсад Сэра жэй дацанд Зоригтбаатарын Ангар, Дугарын Ганзориг, Ганхуягийн Өсөхбаяр нарыг 5 жилийн хугацаатай суралцуулахаар явуулсан. 2006 онд Их номын багш Жадо Түлкү Ренбүчийг залж лам хуврагуудад сургаал номлол айлдуулж, Сүсэгтэн олонд цаг бусын 8 аюулаас аврагч Жанрайсиг бурханы жанан, Найдан жүдүгийн жанан, Ямандагын жинсрэг зутгуулж, Хан-Ууланд Доржнамжомын Юлтий өргүүлсэн. 2007 оны 6-р сарын 18-нд Эх болсон 6 зүйлийн хамаг амьтны мусад болон Монголын нийт сүсэгтэн олонд зориулан Дорнод аймгийн сүсэгтэн олны дэмжлэгтэйгээр Их шүтээний 8 аюулаас аврагч Жанрайсиг бурханыг 2м өндөр 1м 30 см өргөн шар дарь эхийн хамт зэсээр хөөлгөн алт өргөн Гүнбүм хийдийн бурхан урлалын газар бүтээж Пунцог Даржай Чойнхорлин хийдэд залсан бөгөөд 7-р сарын 14-өөс 16-ны хүотэл далай ламын намжил дацангын ансүр аграмба Жадо Түлкү ренбүчийг залан Их шүтээний 8 аюулаас аврагч Жанрайсиг бурханы шүншиг аравнайг өргүүлэн сүсэгтэн олонд номын авшиг хайрлаж номын их хур буулгалаа. Пунцаг Даржай Чойнхорлин хийд нь өдөр бүр тасралтгүй цогчэн хуралтай шинийн 15,30-нд Сожин хурж, Найдан чого хурдаг. Шинийн 8-нд Манал, 29, 30-нд Арван хангал хурж эхэн, дунд, адаг саруудад Цогчид, Түмэн данриг, Дүгжүүмаа зэргийг хурдаг ба Чойнпрүл дүйчэнд ерөөл хурдаг. Сүсэгтэн олонд Ямандагийн Лхого, Найдан чого, Цэвэгмэдийн чого, Маанийн чого, Оройн ерөөл, Ганжуур, Данжуур, Дарь эхийн Мандал шиваа, Ширнэн дүдог зэрэг номыг хурлаар хурах ба сүсэгтэн олны эрэлт хэрэгцээнд зориулагдсан гүрмийн номуудыг өдөр бүр уншиж байна. Тус хийд лам нарын сахил санваарт голлон анхаарч цаашид боловсрол мэдлэгийг олгох шавь нарын чадварлаг нөөцийг гол болгоход чармайн ажиллаж байгаа бөгөөд Энэтхэг улсад Сэра жэй дацанд 8 шавь сургаж байгаа ба МБШИС-д 1 ,УУДС-д 1 шавийг тус тус суралцуулж байна. Цаашдын зорилго бол Монголын бурхан шашинд 274жилийн түүхтэй Сан бэйсийн хошууны энэхүү хийдийг буддын үлгэр жишээ хийд болгон өргөжүүлэн хөгжүүлж, бурхан шашныг дэлгэрүүлэх номын их үйлст нэгэн үзүүрт сэтгэлээр Пунцаг Даржай Чойнхорлин хийдийн лам хуврагууд номын нөхөд хичээнгүйлэн зүтгэж байна. Санбэйсийн хошууны уламжлалт соёл иргэншил, түүхийг хадгалсан сүм дуганыг барьж байгуулан Монголын соёлын өвийг хадгалан хамгаалж Буддын шашны уламжлалт соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Дорнод аймгийн төв Чойбалсан хотод.

Шинээр байгуулагдсан : Revived

Байгуулагдсан огноо: 2000 оны 11-р сарын 18-нд

Ринчений зураг дах дугаар :
547

Ринчений жагсаалт дах нэр :
Дашдаржаалин хийд

Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан эсхүл өөр газар сэргээн байгуулагдсан алин болох : Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан

Хэрэв хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан бол тухайн тухайн хуучин сүм хийдийн бүртгэлийн (түүхэн газрын бүртгэлийн) дугаарыг бичнэ үү : ДОЧХ 009

Аль урсгал болох : Гэлүг

Founders/Refounders :
Ш. Лодойдамба Б. Чанарав М. Осоржамц _Д. Дамдинсүрэн Л.Отгонбаяр (Их унзад) Г. Одхүү Д. Ганзориг (гэсгүй) М.Балдан
Тэргүүн Ловон лам Лувсанбалдан С. Давга (дэд Ловон)

Сүм хийдийн төрөл :

cүм

хуучин хийдийн лам нар :
5

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал: Цогчин хурал, гүрэм.

Сар тутмын хурал: Шинийн 15,30-нд Сожин, Найдан Чого хурна, Шинийн 8-нд Манал, 29-нд Арван хангал, эхэн дунд адаг саруудад: Цогчод, Түмэн данриг, Дүгжүүмаа зэргийг х

Жилийн хурал: Чойнпрүл, Дүйчин ерөөл хурдаг.

GPS хаяг :
North 48° 04’  East 114°  31’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
Хурлын том дуган бүрээ байна.

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Д.Лувсанбалдан/ Дорнод аймаг Чойбалсан хот Хэрлэн сум тус хийдийн ловон лам / утас 88585858

Хэдэн фото зураг авсан :
10

Зураг авсан огноо: он :
2007-07-25 00:00:00

Materials:

Temple ID No Authors name Title/ description Book/ Book extract/ leaflet/ other Date Published Where Published Publisher Collected by
ДОЧХ 008 0000-00-00

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-07-25

Тэмдэглэл :
4D-ийн үргэлжлэл. Туган гэгээний сүмбум 3 боть судар болон хурлын зэмсгүүд, алтан ганжир, бодь гөрөөс, жанцан зэргийг залж ирсэн. 2003.6.24-28-ны хооронд Жадо Түлкү ринбүчи, 2004.7.26-28-нд Жанзай Цорж Рэзон ринбүчийг залсан. Энэтхэгийн Сэражэй дацанд Эрдэнэ-Учрал Мөнхбаатар нарыг явуулсан.

Хүснэгтийн дугаар :
ДОЧХ 008

судалгааны баг :
Team: Ж

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map