Санчэнбалбарлин хийд

Сүм хийдийн нэр : Санчэнбалбарлин хийд

Байрлах аймаг :
Дорнод

Сум :
Баян-Уул сум

Товч түүх


Дорнод аймгийн Баян-Уул сумын Санчинбалбарлин хийд Санчинбалбарлин хийд нь Дорнод аймгийн Баян-Уул сумын төвд оршдог. Уг хийд 1990 оны 8-р сарын 15-ны өдөр Хужиртын хурал буюу Өнөрчийн дуганыг Цэрэн, Жамъян, Одонжаргал, Баянцагаан нарын зэрэг хүмүүсийн санаачлан сэргээснээр хурал номын үйл ажиллагаа нь эхэлжээ. Хийд үүсгэн байгуулагдсанаас хойш 1997 онд 108 Цэнд-Аюуш залсан, 2006 онд суварга бүтээж, Майдар бурхан залсан зэрэг онцлог үйл явдал болжээ. Хийд өдөр тутмын цогчэн уншлагатай, сар бүрийн 8-нд Манла, 15-нд Магтаал, 29-нд Сахиусны Ганшиг хурдаг. Шинийн 1-15-нд Ерөөл, зуны эхэн сарын 15-нд Оройн ерөөл, намар Дамдиндорлиг тахилга, Зулын 25-нд 1000 зул өргөж, Дарь-эх, Цонриг хурдаг. Одоогийн байдлаар хийдэд 3 лам тогтмол хурж байгаа бөгөөд Лхамын Түвшинжаргал хамба ламаар ажиллаж байна. Хийд хурлын модон дуган, сахиусны байшин, гал тогооны байр зэрэг барилга байгууламжтай.

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Дорнод аймгийн Баян-Уул сумын төвд оршино.

Шинээр байгуулагдсан : Revived

Байгуулагдсан огноо:

Ринчений зураг дах дугаар :
539

Ринчений жагсаалт дах нэр :
Хужиртын хурал (Өнөрч дуган)

Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан эсхүл өөр газар сэргээн байгуулагдсан алин болох : Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан

Хэрэв хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан бол тухайн тухайн хуучин сүм хийдийн бүртгэлийн (түүхэн газрын бүртгэлийн) дугаарыг бичнэ үү : ДОБУ 027

Аль урсгал болох : Гэлүг

Founders/Refounders :
Баянцагаан
Цэрэн, Жамъян
Одонжаргал

Сүм хийдийн төрөл :

cүм

хуучин хийдийн лам нар :
2

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал: Цогчин хурдаг

Сар тутмын хурал: Шинийн 8-нд Манал, Шинийн 15-нд Магтаал, Шинийн 29-нд Сахиусны Ганшиг

Жилийн хурал: Шинийн 1-15нд Ерөөл, Зуны эхэн сарын 15-нд Оройн ерөөл, намар Дамдин дорлиг тахилга, Зулын 25-нд 1000 зул бадрааж Дарь-Эх Цонриг

GPS хаяг :
North 48° 24’  East 113°  26’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
Хурлын дуган (модон), Сахиусны байшин, гал тогоо, хүрд, суварга байна.

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Л.Түвшинжаргал / Дорнод аймаг Баян-уул сум тус хийдийн хамба лам / утас:: 99855536

Хэдэн фото зураг авсан :
16

Зураг авсан огноо: он :
2007-08-04 00:00:00

Materials:

Temple ID No Authors name Title/ description Book/ Book extract/ leaflet/ other Date Published Where Published Publisher Collected by
ДОБУ 026 0000-00-00

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-08-04

Тэмдэглэл :
Уг хийд 1990.08.15-нд ардын хурлын депутат Баянцагаан гэдэг хүний санаачлагаар 4-н ламтайгаар үйл ажтллагаагаа явуулж эхэлжээ. Тэд нар нь: 1. Далайн Наваанжамба 2. Лувсанжамба 3. Мэлтийн хийдийн унзад Лувсандорж 4. Зундуй Тахилч ламаар Баатарцогт. Ар талын бүх ажлыг Шарав гэдэг хүн хариуцаж байсан. Анх хурлаа 2 эсгий гэр байгуулж хурж байжээ. Жасын хөрөнгө: 4 морь, 10 гаруй хонь, 5 үхэртэй. Өндөр настны газар, сургуулийн машин ГАЗ 53 байсан. Жасын нярав Ц.Дашням. Уг хийд Жамсран,Таван хаан, Лхам сахиустай. 100-0107 Түвшинжаргал

Хүснэгтийн дугаар :
ДОБУ 026

судалгааны баг :
Team: Ж

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map