Цээ гүний хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Цээ гүний хүрээ,Гаданшаддүвлин,Ахай бэйлийн хүрээ,Ахай бэйсийн хүрээ,

Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Гаданшаддүвлин

Төвд нэр Уайли:
*dga' ldan gshad sgrub gling

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
838

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Цээ гүнгийн хүрээ /Ахай гүнгийн хүрээ /

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Өвөрхангай

Сум :
Зүүн Баян-Улаан сум

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Хуучин хошууны нэр :
Үйзэн засгийн хошуу

Товч түүх :


Өвөрхангай аймагЗүүнбаян Улаан сум Цээ гүний хүрээ /Ахай Бэйлийн хүрээ/ Сайн Ноён хан аймгийн Ахай Бэйл Цэрэндоржийн хошууны гол хүрээ хийд болох Ганданшадавлин хэмээх энэ хүрээ нь одоогийн Өвөрхангай аймгийн Зүүнбаян Улаан сумын нутагт сумын төвөөс зүүн тийш 40 орчим км-т Асгат уулын эх Хунхуйн мухар гэдэг газарт байжээ. Ганданшадавлин хүрээ нь тус хошуу нутгийн хурал номын төв нь байсан бөгөөд нилээд эртний түүхтэй хүрээ ажээ.Анх 1697 онд Засаг ноён Соднойн үед Цогчин Агва хоёр хурал цүглэж, Сайшаалтай Ерөөлтийн хорьдугаар /1815/ онд засаг Гончигжавын үед Хөнхүй хэмээх газар хүрээ байгуулж, мөн хоринхоёрдугаар /1817/ онд Хайлан хурал цүглэж, Төр Гэрэлтийн зургаадугаар /1826/ онд Жамбалхор цүглэж, наймдугаар /1828/ онд Дүйнхор цүглэж, арвандөрөвдүгээр /1834/ онд Сэрчэчумийн чойр цүглэж, Бүрэн Засагчийн наймдугаар /1869/ онд засаг Цэвээнпэлжээгийн үед Рабжамбын мяндаг цүглэжээ.Мөн Бадаргуулт Төрийн тавдугаар /1879/ онд Чойнноролжуан дором байгуулав.Мөн арванзургаадугаар /1890/ онд Радид дацанд Ламын чодов, Найданчогчид, Гомбын Ганшиг, Зоддүй сандогчид цүглэв.Арвандолоодугаар /1891/ онд Жанрайсэгийн нүгнээ цүглэв.Түгээмэл Элбэгтийн тэргүүн /1851/ онд засаг Цэвээнпэлжээгийн тахиулсанлам багш нарыг урин залах тухайд лаврин сүм байгуулсанд олон зүйл хурал цүглэв.Бүрэнт засагчийн тэргүүн /1862/ онд харьяат засаг Цэвээнпилжээ нэгэн дуган байгуулж Мандлын чого цүглэв.Бадаргуулт Төрийн гуравдугаар /1877/ онд Чойжилийн цам цүглэж бүжиглүүлэв.Энэ хүрээнд Чогчин Агва, Дүйнхор, Цаннид дацангийн хурлууд хуруулж тус бүр дуган бариулж цаг үргэлжид ном уншуулан буй…гэсэн мэдээ баримт түүхийн эх сурвалжуудад үлджээ.Цээ гүний хүрээ нь 15 -18 дугантай 200 гаруй лам хурдаг, зуны эхэн сард Майдар эргэж намрын дунд сард Хайлан хурдаг, өвлийн адаг сард сор залдаг байжээ. Мөн тус хүрээ нь 75 цамтай байсан ба Майдар эргэсний дараа Цам гардаг, намрын эхэн сард хошуу нутгийнхаа хилийн дээсийг тойрч ганжуур эргэж байв.Энд дугануудын баруун хойно 8 суварга байсан байна.Тус хүрээнд Зоч Лүүжинч лам нар байсан тухай мэдээ алга байна.Бэйлийн хутагт лам гэж эрдэм чадалтай лам байсан ба 1937 оны хавар баригдаж яваад эргэж ирээгүй байна.Одоогоор тус хүрээний хурал номыг сэргээсэн, туурин дээр нь сүм сувраг босгосон зүйл үгүй бөгөөд хуучин сүм дуганы туурь нь Асгат уулын их Хунхуйн мухар хэмээх газар хадгалагдаж байна. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ, 2004. 2.Өвөрхангай аймгийн Зүүнбаян Улаан сумын иргэн 82 настай Нацаг гуайтай хийсэн ярилцлагаас /2007.06.04/

Байршлын тайлбар :
Асгат уул, Хадны мухар, /Хошууны хүрээ/ Хунгуй мухар, Хунхуйн мухар гэдэг газарт сумын төвөөс зүүн тийшээ 40 км зайд том хэмжээтэй түүхэн газар байна.

GPS хаяг :
North 46° 41’  East 102°  45’

Нийт талбайн хэмжээ:
Side1: У200 Side2: Ө200 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
There are ruins of 5 large temple buildings, some smaller buildings, ruins of 5 stupas in the background and baayuus in the north. Many foundations, ruins, bricks, stones, building decorations made of stone were found. In the baayuu many Buddhas, burnt (fired) from mud were found as well as a burial place on the southwest.

Сүм хийд байгуулагдсан он :
1846 он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
200
5-600

Хүснэгтийн дугаар :
ӨХЗУ 035

судалгааны баг :
Team: Д

Газрын зураг :

Байршилын зураг :

Site plan drawn by surveyors