
Шавруун гэгээний хийд
Read in English
Сүм хийдийн нэр :
Шавруун гэгээний хийд,
Ринчений зураг дах дугаар :
781
Ринчений жагсаалт дах нэр :
Ламын хүрээ / Шавруун ламын хүрээ /
Сүм хийдийн төрөл :
бусад
Байрлах аймаг :
Өмнөговь
Сум :
Баяндалай сум
Аймгийн хуучин нэр :
Сайн ноён
Сумын хуучин нэр :
Балдан засгийн хошуу
Товч түүх :
Өмнөговь аймаг Баян далай сум Ламын хүрээ /Шаврон ламын хүрээ, Зоорингийн хийд/ Баяндалай сумын нутагт Баянцагаан уулын зүүн бэлд Шаврон ламын хүрээ оршиж байжээ. Гурван дугантай Шаврон ламын шавь болох 30 орчим лам хувраг суудаг эннэ хийдийг Шаврон лам Сономваанчиг өөрөө Байшинтын хийдээс тусгаарлан байгуулжээ. Лхам шүтээнтэй, ихэвчлэн арван хангал хурдаг энэ хийд нь цам гардаггүй , майдар эргэж хайлан хурдаг сар бүрийн 29-нд сор залдаг хийд байжээ. 1937 оны эхээр хаагдсан энэ хийд нь 40 гаруй жил оршин тогтносон залуу хийд байжээ. Үүсгэн байгуулагч Шаврон ламын уугуул нэр нь Лувсансономваанчиг гэх бөгөөд Ёст бэйсийн хошуу, Балдан засгийн хошуу одоогийн Сэврээ, Хүрмэн, Баяндалай, Булган,Гурвантэс, Ноён сумдын нутгаар ихээхэн алдартай Шаврон багш гэж хүндлэгддэг долдугаар дүрийн хувилгаан байжээ. Цагаандэрсний хурлын орчимд Шаврон багшийн овоо хэмээх тусгай тахилгат овоотой байсан байна. Сономваанчиг Шавруунг тодруулсан нь.Ёст бэйсийн хошуу байгуулагдахаас хэдхэн жилийн урд тус хошууны нутгийн Бахаа хэмээх Банди гэдэг хүн санскрит хэлнээс Гисийнэ хааны 64 бүлэгтэй зохиол, Бигэрмижид хааны намтар, Шидэт хүүрийн үлгэр зэргийг орчуулсан гэдэг. Тэрээр Энэтхэг явж номонд нэвтэрхий гэгээрч Бандид цол хүртсэн Халх даяар ихээхэн нэр хүндтэй хүн байсан учир түүний хойд дүрийг Шаврон ламаар залгамжлуулан тодруулж иржээ. Түүнйи сүүлчин дүрийг тодруулах хугацаа болж Тамгын газраас учир мэдэх, нэр хүндтэй хэсэг хүмүүсийг зүг зүгт явуулжээ.Энэ ажилд Жамъян хүнд, Балжир гэлэнгийн хамт баруун зүгт явах болж одоогийн Сэврэй сумын нутаг Хоолтын хийд дээр очтол хурлынхан өглөөнийхөө цогчин хурахаар Чогчин дунгаа татаж байхад нь таарч ихэд билэгшээн хуралд орж мөргөчихөөд бидний ажил бүтэх болтой гэж билэгшээн тэр хоёр цааш явж Буурал туслагч гэгчийнд очжээ.Тэд Шаврон лам тодруулах ажлаар яваагаа танилцуулж тэднйи ачийг сонирхон, хэдэн настай, хэн гэдэг вэ? Гэсэнд Буурал туслагч нас , нэрийг нь хэлсэнгүйгээр барахгүй, Хутагт хувилгаадыг төрөхөд чинь гүгэл, башир ханхалж, гэрэл солонго татдаг юм гэсэн биздээ. Үүнийг төрөхөд тийм юм болоогүй гээд тодорхой ярьсангүй. Харин тэр ач нь Жамъян хүндэд эрхлээд танайх хана вэ? Би танайд очно гэсэнд тэр хоёр энэ хөөрхөн хүүгийн нас, төрсөн сар өдөр, нэрийг яаж мэдье дээ гэж бодож байтал хүүхдийн эх хонио туугаад усан дээр очиж байгааг харжээ.Ингээд тэд морио услах нэрээр усан дээр очиж хүүгийн эхтэй уулзан “ Бид танайд очлоо өөрийн чинь хүү гэж хөөхөн хүү байна, хэдэн настай, хэдэн сард төрсөн бэ? Гэх мэтээр лавласанд: Нэрийг нь Сономваанчиг гэдэг юм.Миний хүү таван настай гээд төрсөн сар өдрийг нь тодорхой хэлж өгчээ. Шавронгоо олов бололтой гэж тэр хоёр ч баяртайгаар Тамгын газраа иртэл бусад эрэлчид ч ирсэн байж ингээд бусад хүмүүсийн бүртгэж ирсэн хүүхдүүдийн нэр судалгаануудын хамт Богдод сунтаглуулахаар явуулжээ.Нилээд хэд хоносны дараа Жамъян хүнд, Балжир гэлэн нарын тодруулсан Сономваанчиг хүүг “ шаврон лам” хэмээн ширээнд залах зөвшөөрөл нь иржээ. Ийнхүү Бахаа нэрт Бандидын нэгэн дүр Сономваанчиг шаврон ламд тодорсон түүхтэй бөгөөд түүнйи сууж байсан Шаврон ламын хийд буюу нутгийнхны нэрэлдгээр Зойронгийн хийд Баяндалай сумаас хойш Баянцагааны зүүн хажуу энгэрт бий. Шаврон лам нь маш гоё зурж сийлбэрлэдэг,гарын их ур дүйтэй бас хувьдаа нилээд /бараг 1000 шахам/адуутай их малч хүн байжээ. Түүний урлаж сийлбэрлэсэн том жижиг шатрууд,жаргалын 8 морь,цацал,мөн өөрийнх нь Очирдарь хувилгаантай авахуулсан фото зураг зэрэг эд өлгийн дурсгалууд одоо Өмнөговь аймгийн Булган сумын иргэн Жамаагийн Бямбаа болон түүний хүргэнийд хадгалагдаж байна.Мөн хуучин Балдан засгийн хошуу буюу одоогийн Баяндалай,Булган,Ноён,Сэврэй сумдын нутгийн ардуудын дунд Шаврон шамын ид шид,эрдэм чадлын тухай ам дамжсан домог мэт яриа одоо ч яригдаж байдаг.Энд өгүүлж буй Бямбаагийн эцэг Жамаа нь Шаврон ламын төрсөн дүү нь байсан бөгөөд одоогоос 2-3 жилийн өмнө насан өөд болжээ. Холбогдох эх сурвалж: 1. Л.Мажаа. Өмнөговь аймгийн бага толь-2 УБ, 2007 2. Булган сумын өндөр настан Жамаагийн Бямбаатай хийсэн ярилцлага . /2007.05.29/
Байршлын тайлбар :
Баяндалай сумын төвөөс хойшоо 30-д км газарт ард талд нь тахидаг Баянзүрх уул, зүүн талд нь Дунд сайхан уул, баруун талд нь Баруун сайхан уул, баруун урд талд нь Баянбор нуруу, Баянцагаан зэрэг газар уулсын дунд байна. Зүүн урд талдаа худагтай хоёр талаар нь Үерийн сайр байна.
GPS хаяг :
North 43° 39’ East 103° 24’
Нийт газрын хэмжээ :
Side1: 300 Side2: 300 Side3: 300 Side4: 300 Side5: Side6:
Сүм хэвээрээ үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Туурин дээр одоо хорь орчим лам нарын байшин хашааны буурь байна. Байшин хашаа нь дан шавар чулуугаар барьсан. Дугана сүмийн буурь их бүдэг нэг суварга байна. Төв дунд нь нэг том дуганы ором байна. Энэ бодвол Хөх дугана гэж байсных нь буурь болов уу?
тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Date of Reviving:
Тэмдэглэл :
Жинхэнэ нэрийг нь Содномваанчиг.Шавруун лам долоон дүртэй бөгөөд 7-р дүр нь манай аавын ах юм гэлээ. Гэндэндармаа гэж гандангийн лам байсан. 106 нас насласан. Лам болохын өмнө маш сайн морь уядаг хүн байсан. Тэрээр их мах иддэг хүн байжээ. Олон адуутай хүн байсан. /Ж.Бямбаа гуайн ярилцлага/
Ц.Сугар гуайн ярилцлага: энэ хийдийг Зоорингийн хийд ч гэж нэрлэдэг. Би өөрөө байшинтийн хийдэд шавилан суудаг байсан. Тэр Шавруун хийдийн хонь малын хүн нь энд хошууг сахидаг байсан. Хошуу хурал нь зүүн сайхны өвөрт. Үлдсэн хөгшин нь Намжил гэсэн ганц бие хүн байсан. Хийдээс сайн хүнийг нь сонгон Байшинтийн хийдийн хуралд суулгадаг. намжил гуай хоёр удаагийн их хуралд очиж сууж байсан. Хожим энэ дуганы хажууд амьдарч өөд болсон. Энд хөх дугана гэж байсан. Хөх дугана нь их бага гэж хоёр байна. Харин энэ хийд нь шатсан. Их олон өдөр шатсан байна. Дугана тойроод баруун зүүн хйогуур нь лам нарын хашаа байсан байна. Лам гарын ихэнх нь үгүй болж 1956 оноос хойш энд лам нарын нэгдэл байгуулагдсан.
Хүснэгтийн дугаар :
ӨГБД 016
судалгааны баг :
Team: Е
Бямбаа

Аман түүх
Жамаагийн Бямбаа

Аман түүх