
Үүрийн хурал
Read in English
Сүм хийдийн нэр :
Үүрийн хурал ,Цагааны хурал,
Ринчений зураг дах дугаар :
97
Ринчений жагсаалт дах нэр :
Үүрийн хурал /Цагааны хурал/
Сүм хийдийн төрөл :
цагийн хурал
Байрлах аймаг :
Хөвсгөл
Сум :
Цагаан үүр сумын 2-р баг
Аймгийн хуучин нэр :
Улаанбаатар
Сумын хуучин нэр :
Урианхайн хязгаар
Товч түүх :
Хөвсгөл аймаг Цагааны хурал. / Үүрийн хурал/ Цагааны хурал буюу Үүрийн хурал нь тухайн үеийн Урианхайн хязгаарын Уялга харуулын нутаг одоогийн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 2-р багийн нутаг сумын төвөөс зүүн хойш 70 орчим км газар Үүрийн гол , Цагааны гол хоёрын бэлчирт байжээ.Уг хурлыг Үүрийн гол , Цагааны гол хоёрын бэлчирт байдаг учир нутгийн олон Цагааны хурал , Үүрийн хурал гэсэн хоёр нэрээр нэрлэх болсон байна. Уг хурал нь ойролцоогоор урт нь 8м өргөн нь 6м хэмжээ бүхий 2 дугантай байжээ. Дуганын туурийн хойт талд Саамт уул хэмээа өндөр уул , баруун талд нь Гозгорын уул, зүүн талд нь Бумбат уул байх ба орчны газар нутаг нь бүхэлдээ тайгын өндөр уулын бүсэд багтдаг учир маших бартаа саадтай зуны үед машинаар очих боломжгүй зөвхөн ердийн хөсгөөр очно. Цагааны хурал нь зөвхөн цагийн хурал байсан бөгөөд хаврын тэргүүн сарын шинийн 3-наас 15-ныг хүртэл , зуны эхэн сарын шинийн 15-наас шинийн 25-ныг хүртэл, намрын дунд сарын 15-наас 20-ныг хүртэл, өвлийн эхэн сарын 15-наас 20-ныг хүртэл Даяндээрхийн хүрээнээс лам нар гарч ирж хурал хурдаг байсан байна. Бусад үед 3-4 лам / энэ нутагт нутагладаг / сууж бурхан тахил зул хүжийг нь өргөж нутгийн хүмүүсийн шаардлагатай номыг уншиж өгдөг байжээ. Энэ 3-4 ламын нэг нь зоч лам байсан ба хуралд төдийлөн оролцдоггүй байжээ. Цагааны хурлын сүүлчийн ловон нь Нямчин гэсгүй нь Шавш гэсгүй гэдэг хүмүүс байсан ба 1938 онд Даяндээрхийн хүрээг хаагдсаны дараа бүрэн хаагдаж бурхан тахил судар номыг нь Даяндээрхийн хүрээ рүү үхэр тэргээр ачиж явжээ. Улмаар эзгүйрсэн 2 дуган бүрэн бүтнээрээ 10- аад жил байсан ба 1948-1950 оны хооронд дээврээс нь эхлэн хагас дутуу нурааж, тус бүр 4 хана нь босоогоороо балгас болон байж байгаад 1970-аад онд бүрэн нураагдсан байна. Тус хурал нь Б.Ренчиний эрхлэн 1979 онд хэвлүүлсэн БНМАУ-ын угсаатны зүйн атласын сүм хийдийн жагсаалтын 97-рт Цагааны хүрээ гэсэн нэрээр бүртгэгджээ. Холбогдох эх сурвалж: 1. Л.Галбаабадраа. “Даяндээрхийн хүрээ ба Санагийн хүрээний товч танилцуулга.” Мөрөн . 2004 он 2. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 2-р багийн иргэн 80 настай Гомбосүрэн гуайтай хийсэн ярилцлагаас
Байршлын тайлбар :
Цагаан үүр сумын төвөөс зүүн хойш 70км зайд 2-р баг буюу Үүр багийн нутагт өндөр уулын бүсэд оршино. Үүрийн гол, Цагаан голын бэлчирийн зүүн талд, Бумбат уулын өвөр бэлд, Гозгорын уулын баруун талд, Саамт уулын ард оршино. Очиход маш хэцүү ялангуяа зун машин техникээр очих боломжгүй. /Намаг, шавар өндөр уулын ой хөвч усаар хүрээлэгдсэн/
Сүм хэвээрээ үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
6*8м харьцаатай дундаж хэмжээний 2 модон дуган байж байсны туурь 1970 он хүртэл мэдрэгдэж байгаад одоо орчны өвс ногоон доор орж мэдэгдэхгүй болсон.
Сүм хийд байгуулагдсан он :
Мэдэгдэхгүй
Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937-1938 - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: 1948-1950 - Ярилцлагын дугаар:
тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No
Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй - Ярилцлагын дугаар:
Date of Reviving:
хуучин хийдийн лам нар
8-10 лам
Тэмдэглэл :
14. 2007 оны 06 сарын 13-ны өдөр Үүр багийн өндөр настан урианхай өвгөн Лувсан гуайгаас Цагааны хурлын тухай ярилцлага авч буй зураг/№ 100-522 /
10. Даян дээрхийн хүрээ хийдийн газраас Цагаан гол, Үүрийн голоор нутагтай ард олонд бурхан шашны газар байгуулахаар төлөвлөж байгуулагдсан түр цагийн хурал.
Энэ 2 дуганд хавар, намар Даян дээрхийн хүрээнээс лам нар гарч ирж /1 ирэхдээ 8-10 лам /ээлжлэн ном хурдаг байсан.
Хүснэгтийн дугаар :
ХӨЦҮ 050
судалгааны баг :
Team: Г