Uuriin khural
Read in Mongolian
Name(s) of Temple :
Uuriin khural ,Tsagaany khural,
Rinchen Number :
97
Rinchen Name :
Uuriin khural, Tsagaany khural
Type of Monastery/Temple:
Temporary Assembly
Aimag where the temple is located:
Khövsgöl
Sum where the temple is located:
Tsagaan-Üür sum
Sub-district where the temple is located :
2nd bag
Old Aimag Name :
Zasagt Khan
Old Khoshuu Name :
Uriankhain khyazgaar
Historical Summary (In Mongolian only):
Хөвсгөл аймаг Цагааны хурал. / Үүрийн хурал/ Цагааны хурал буюу Үүрийн хурал нь тухайн үеийн Урианхайн хязгаарын Уялга харуулын нутаг одоогийн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 2-р багийн нутаг сумын төвөөс зүүн хойш 70 орчим км газар Үүрийн гол , Цагааны гол хоёрын бэлчирт байжээ.Уг хурлыг Үүрийн гол , Цагааны гол хоёрын бэлчирт байдаг учир нутгийн олон Цагааны хурал , Үүрийн хурал гэсэн хоёр нэрээр нэрлэх болсон байна. Уг хурал нь ойролцоогоор урт нь 8м өргөн нь 6м хэмжээ бүхий 2 дугантай байжээ. Дуганын туурийн хойт талд Саамт уул хэмээа өндөр уул , баруун талд нь Гозгорын уул, зүүн талд нь Бумбат уул байх ба орчны газар нутаг нь бүхэлдээ тайгын өндөр уулын бүсэд багтдаг учир маших бартаа саадтай зуны үед машинаар очих боломжгүй зөвхөн ердийн хөсгөөр очно. Цагааны хурал нь зөвхөн цагийн хурал байсан бөгөөд хаврын тэргүүн сарын шинийн 3-наас 15-ныг хүртэл , зуны эхэн сарын шинийн 15-наас шинийн 25-ныг хүртэл, намрын дунд сарын 15-наас 20-ныг хүртэл, өвлийн эхэн сарын 15-наас 20-ныг хүртэл Даяндээрхийн хүрээнээс лам нар гарч ирж хурал хурдаг байсан байна. Бусад үед 3-4 лам / энэ нутагт нутагладаг / сууж бурхан тахил зул хүжийг нь өргөж нутгийн хүмүүсийн шаардлагатай номыг уншиж өгдөг байжээ. Энэ 3-4 ламын нэг нь зоч лам байсан ба хуралд төдийлөн оролцдоггүй байжээ. Цагааны хурлын сүүлчийн ловон нь Нямчин гэсгүй нь Шавш гэсгүй гэдэг хүмүүс байсан ба 1938 онд Даяндээрхийн хүрээг хаагдсаны дараа бүрэн хаагдаж бурхан тахил судар номыг нь Даяндээрхийн хүрээ рүү үхэр тэргээр ачиж явжээ. Улмаар эзгүйрсэн 2 дуган бүрэн бүтнээрээ 10- аад жил байсан ба 1948-1950 оны хооронд дээврээс нь эхлэн хагас дутуу нурааж, тус бүр 4 хана нь босоогоороо балгас болон байж байгаад 1970-аад онд бүрэн нураагдсан байна. Тус хурал нь Б.Ренчиний эрхлэн 1979 онд хэвлүүлсэн БНМАУ-ын угсаатны зүйн атласын сүм хийдийн жагсаалтын 97-рт Цагааны хүрээ гэсэн нэрээр бүртгэгджээ. Холбогдох эх сурвалж: 1. Л.Галбаабадраа. “Даяндээрхийн хүрээ ба Санагийн хүрээний товч танилцуулга.” Мөрөн . 2004 он 2. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 2-р багийн иргэн 80 настай Гомбосүрэн гуайтай хийсэн ярилцлагаас
Description of location :
The site is located 70 km. east of Tsagaan uur sum center.
Total site area:
Side1: Side2: Side3: Side4: Side5: Side6:
Revived temple on site :
No
Site status at the time of survey :
The site is not visible.
Date of establishment of the monastery/temple :
Unknown
Date of closing and destroying the monastery :
Revival of the old monastery/temple:
No
Founder's name and title (if known):
Name and title : Unknown - Interview Number:
Date of Revival:
Monks in Old Temple :
8-10 monks
8-10 monks
Form Number :
ХӨЦҮ 050
Survey Team :
Team E
