Далайн хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Далайн хүрээ,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
116

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Далайн хүрээ

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Хөвсгөл

Сум :
Цагаан-уул

Баг :
Шарга багийн нутагт Сангийн далайн ард

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Хуучин хошууны нэр :
Эрдэнэ дүүрэгч вангийн хошуу

Товч түүх :


Хөвсгөл аймаг Далайн хүрээ. Засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч вангийн хошуу одоогийн Хөвсгөл аймгийн Цагаан уул сумын нутаг Сангийн далай нуурын баруун хойд бие Гандан нуурын зүүн этгээдэд оршиж байжээ.Тус хүрээ нь нилээд дээр үед ойролцоогоор 1750-аад оны үед байгуулагдсан гэж үздэг байжээ.Бүр тус хошууны гол хүрээ хийд болох тэсийн хүрээнээс ч өмнө байгуулагдсан тул нутгийн хүмүүс өвгөн хүрээ хэмээн нэрлэсээр иржээ.Үүсгэн байгуулагч нь тодорхойгүй байнгын 80-100 лам оршин сууж хурал хурдаг, 150-аад ламын данстай,5-7 дугантай, цамаас бусад шашин номын гол гол зан үйл болох майдар гарч ганжуур эргэдэг байжээ.Гол шүтээн нь Гомбо шүтээн байсан ба олон баян жастай Гомпил ранжамба тэргүүтэй хоёр ч ранжамбатай байжээ. Түүхийн зарим эх сурвалжууд болон хүмүүсийн ярианд уг хүрээг гандан хүрээ гэж зарим үед нэрлэж байсан нь дэргэдэх Гандан нуур хэмээх жижиг нуурын нэртэй холбоотой ажээ.Хүрээний туурь үндсэндээ баларсан ба 1938 онд хаагдаад тэр жилдээ дугануудыг нураасан байна. 2002 онд Цагаан-Уул сумын сүсэгтэн олны санаачилга дэмжилгээр хүрээний туурийн орчимд 2 метр 80 см бүхий суварга босгосон нь одоо нилээд нурсан байдалтай байна.Тус хүрээ нь Б.Ренчиний хянан тохиолдуулж 1979 онд хэвлүүлсэн “БНМАУ-ын угсаатны зүүн атлас”-ын сүм хийдийн жагсаалтын 116-дугаарт бүртгэгдсэн байна.Хийдийн туурь хойд өргрөгийн 49 36 076 зүүн уртрагын 098 49 2 70 солбиуолд байна. Холбогдох эх сурвалж: 1. С. Лхагва. Хотгойдын Дүүрэгч вангийн хошууны түүх. УБ, 1997 2. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Равданчойнхорлин хийдийн тэргүүн Эрдэнэбат гуайтай хийсэн ярилцлага 2007.06.08

Байршлын тайлбар :
Цагаан-уул сумын төвөөс баруун урагш 40 км-т ойт хээрийн бүсэд байна. Өмнө талд Сангийн далай нуур, баруун талд Булнайн нуруу, хойд талд нь Урт Тэгш уул байна. Хойд талд нь 3 км зайд Хүүхдийн овоо,өмнөд талд нь 6 км орчим зайд Далайн овоо бий. Одоо уг овоо нь далайн захын усаар хүрээлэгдсэн.

GPS хаяг :
North 49° 36’  East 098°  49’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Туурийн ул мөр маш их бүдгэрч ,бараг газрын хөрстэй тэгширсэн. 2002 онд сүсэгтэн олны хандиваар нэгэн суварга босгосон нь одоо оройноосоо нурж эхэлсэн.

Сүм хийд байгуулагдсан он :
1750-иад он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
50-иад лам

Хүснэгтийн дугаар :
ХӨЦУ 034

судалгааны баг :
Team: Г

Эрдэнэбат


Аман түүх

Газрын зураг :