Бүгдгээний хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Бүгдгээний хүрээ,

Ринчений зураг дах дугаар :
119

Ринчений жагсаалт дах нэр :
Бүгдэгээгийн хүрээ, Мэргэн гүнгийн хүрээ, Жамъяншадублин

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Хөвсгөл

Сум :
Төмөрбулаг сум

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Сумын хуучин нэр :
Далай гүний хошуу

Товч түүх :


Хөвсгөл аймаг Төмөр булаг сум Бүгдгээний хүрээ Хуучин Засагт хан аймгийн Мэргэн гүний хошуу одоогийн Хөвсгөл аймгийн Төмөр булаг сумын 3-р багийн нутаг сумын төвөөс баруун хойш 53 км газарт Бүгдгээний эх хэмээх газар уг хүрээ төвхнөж байжээ.Хүрээний туурийн хойд талд Хан уул өмнөд талд нь Индэрт уул баруун талд нь Бүгдгээний гол урсана.Тууриас гол дагуу дээш 3 км-т Чандмань уулын оройд тахилгат лусын овоо бий. Анх Тэнгэрийг тэтгэсний 22-р он буюу 1757 онд Цогчин хурлыг үүсгэн Сайшаалт ерөөлтийн 10-р он буюу 1805 онд Хайлан хурлыг тогтоожээ.Төр гэрэлтийн 3-р он буюу 1823 онд Майдар,Цам, Чоймпорло, Мамбын хурал бий болжээ.Түгээмэл Элбэгтийн 8-р он буюу 1858 онд Сандуйн чого Бүрэн засагчийн 5-р он буюу 1866 онд Гүнрэг хурал Бадаргуулт төрийн 11-р он буюу 1885 онд Ганжуур, Доодүдэв, олноо өргөгдсөний 8-р он буюу 1918 онд Цанид хурлыг тус тус тогтоожээ.Иймд дээрх хурал бүхний цаана 1 дуган байна гэж үзвэл 6-7 дуган дацан бүхий хүрээ байжээ гэж үзэж болно.Одоо уг хүрээний туурин дээр 5-6 сүм дуган байгууламжийн туурь байна.Бүгдгээний хүрээ нь Балданлхам сахиустай байсан ба нийт 200 гаруй ламтай 108 цам гарч Майдар, Ганжуур эргэдэг, ойролцоох Бүгсийн хүрээ, Жалханзын хүрээ, Мөрөнгийн хүрээнүүдтэй ном хаялцдаг эрдэм чадалтай лам нар олонтой байжээ.Тус хүрээ нь 1937 оны хаврын сүүл зуны эхээр хаагдаж томоохон лам нар нь баривчлагдан доод дунд лам нарыг нь хүчээр хар болгосноор хүрээ хийд эзгүйрэн хаагдаж улмаар 1940-өөд оны эхээр хоосорсон дуган сүмийг нураажээ. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч, Б.Сайнхүү. “Монголын хүрээ хийдийн түүх” УБ.2004 2.М.Нямаа. Хөвсгөл аймгийн лавлах толь.УБ.2001

Байршлын тайлбар :
Төмөрбулаг сумын 3-р багийн нутаг сумын төвөөс 53 км газар Бүгдэгээний эх гэдэг газар Бүгдэгээний голын зүүн дэнж дээр энэ туурь оршино. Хойд талд нь Хан уул, урд талд нь Индэрт уул, баруун талд Бүгдэгээний гол урсана. Ойт хээрийн бүсэд байх ба тууриас гол дагуу дээш 3 км-т нутгийн тахилгат Чандмань уулын оройд Лусын овоо хэмээх байдаг боловч одоо бол энэхүү овоог тахидаггүй юм байна.

GPS хаяг :
North 49° 06’  East 100°  03’

Нийт газрын хэмжээ :
Side1: У15 Side2: Ө12 Side3: У12 Side4: Ө12 Side5: У20 Side6: Ө20

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Хийдийн Цогчин дуганын туурийн суурь болох том чулуун далан бүхий ором тод мэдэгдэнэ. Түүнийг тойрч баларсан гэмээр таван жижиг сүм дуганы ул мөр арилж бараг мэдэгдэхгүй шахам байна.

Сүм хийд байгуулагдсан он :
1830-д он

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937 он - Ярилцлагын дугаар:001
Огноо нураагдсан:: 1940-д он - Ярилцлагын дугаар:001

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:

хуучин хийдийн лам нар
80-100 орчим лам

Тэмдэглэл :
Бүгдэгээн гэсэн үгийн утга: Тухайн үед анх энэхүү хүрээ байгуулагдахдаа хүрээнд шавилж байсан бүх лам хуваргууд бол "Бүгд гэгээн" байх ёстой гэсэн домог ярианы үүднээс Бүгд гэгээн гэдэг үг нь олон жилийн дараа Бүгдэгээн хэмээн өөрчлөгджээ.

Хүснэгтийн дугаар :
ХӨТБ 011

судалгааны баг :
Team: Г

Газрын зураг :

Байршилын зураг

Site plan drawn by surveyors