Bugdgeenii khuree
Read in Mongolian
Name(s) of Temple :
Bugdgeenii khuree,
Tibetan name(s) Cyrillic (DOMM 2007):
Жамъяншадублин
Tibetan name Wylie:
*jam dbyangs gshad sgrub gling
Rinchen Number :
119
Rinchen Name :
Bugdegeegiin khuree, Mergen gungiin khuree, Jamiyanshadublin
Type of Monastery/Temple:
Monastic School
Aimag where the temple is located:
Khövsgöl
Sum where the temple is located:
Tumurbulag soum
Old Aimag Name :
Sain Noyon
Old Khoshuu Name :
Dalai günii khoshuu
Historical Summary (In Mongolian only):
Хөвсгөл аймаг Төмөр булаг сум Бүгдгээний хүрээ Хуучин Засагт хан аймгийн Мэргэн гүний хошуу одоогийн Хөвсгөл аймгийн Төмөр булаг сумын 3-р багийн нутаг сумын төвөөс баруун хойш 53 км газарт Бүгдгээний эх хэмээх газар уг хүрээ төвхнөж байжээ.Хүрээний туурийн хойд талд Хан уул өмнөд талд нь Индэрт уул баруун талд нь Бүгдгээний гол урсана.Тууриас гол дагуу дээш 3 км-т Чандмань уулын оройд тахилгат лусын овоо бий. Анх Тэнгэрийг тэтгэсний 22-р он буюу 1757 онд Цогчин хурлыг үүсгэн Сайшаалт ерөөлтийн 10-р он буюу 1805 онд Хайлан хурлыг тогтоожээ.Төр гэрэлтийн 3-р он буюу 1823 онд Майдар,Цам, Чоймпорло, Мамбын хурал бий болжээ.Түгээмэл Элбэгтийн 8-р он буюу 1858 онд Сандуйн чого Бүрэн засагчийн 5-р он буюу 1866 онд Гүнрэг хурал Бадаргуулт төрийн 11-р он буюу 1885 онд Ганжуур, Доодүдэв, олноо өргөгдсөний 8-р он буюу 1918 онд Цанид хурлыг тус тус тогтоожээ.Иймд дээрх хурал бүхний цаана 1 дуган байна гэж үзвэл 6-7 дуган дацан бүхий хүрээ байжээ гэж үзэж болно.Одоо уг хүрээний туурин дээр 5-6 сүм дуган байгууламжийн туурь байна.Бүгдгээний хүрээ нь Балданлхам сахиустай байсан ба нийт 200 гаруй ламтай 108 цам гарч Майдар, Ганжуур эргэдэг, ойролцоох Бүгсийн хүрээ, Жалханзын хүрээ, Мөрөнгийн хүрээнүүдтэй ном хаялцдаг эрдэм чадалтай лам нар олонтой байжээ.Тус хүрээ нь 1937 оны хаврын сүүл зуны эхээр хаагдаж томоохон лам нар нь баривчлагдан доод дунд лам нарыг нь хүчээр хар болгосноор хүрээ хийд эзгүйрэн хаагдаж улмаар 1940-өөд оны эхээр хоосорсон дуган сүмийг нураажээ. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч, Б.Сайнхүү. “Монголын хүрээ хийдийн түүх” УБ.2004 2.М.Нямаа. Хөвсгөл аймгийн лавлах толь.УБ.2001
Description of location :
The site is located in the place called Bugdgeenii ekh 53 km. from Tumurbulag sum center. North of the site is Khan Uul mountain, south is Indert uul mountain and west is Bugdgenii gol river.
GPS coordinates :
North 49° 06’ East 100° 03’
Total site area:
Side1: Side2: Side3: Side4: Side5: Side6:
Revived temple on site :
No
Site status at the time of survey :
The site of Tsogchen dugan (main assembly temple) is visible, but other ruins of 5 temples are not clearly visible.
Date of establishment of the monastery/temple :
1830
Date of closing and destroying the monastery :
Revival of the old monastery/temple:
No
Founder's name and title (if known):
Name and title : Unknown - Interview Number:
Date of Revival:
Monks in Old Temple :
80-100 monks
80-100 monks
Form Number :
ХӨТБ 011
Survey Team :
Team E