Цагаан бургасны хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Цагаан бургасны хүрээ,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
105

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Цагаан бургасны хүрээ

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Хөвсгөл

Сум :
Алаг-Эрдэнэ

Баг :
1-р баг Цагаан бургас гэдэг газарт

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Хуучин хошууны нэр :
Ахай бэйсийн хошуу /Наран отог/

Товч түүх :


Хөвсгөл аймаг Алаг эрдэнэ сум.Цагаан Бургасны хүрээ Хуучнаар Хөвсгөл нуурын Урианхайн хязгаарын нутаг одоогийн Хөвсгөл аймгийн Алаг Эрдэнэ сумын Цагаан бургасны ам гэдэг газар Чин улсын тэнгэрийн тэтгэсний 44-р он буюу 1779 онд хүрээ байгуулан Чин улсын хаанаас “Пунцагдаржаалин”, монгол улсын Богд эзэн хаанаас “Дашпунцаглин нэр тус тус хүртжээ.1779 онд ийнхүү анх үүсэхдээ гэр дуганд хурж байсан бол 1805 онд анхны модон дуганаа байгуулжээ.Уг хүрээ хөгжилийн оргил үедээ 19-р зууны сүүлч 20-р зууны эхээр 300-гаад ламтай Чой, Жүд, Мамба, Дуйнхар,Зурхай зэрэг 6-7 дуган сахиусын сүмтэй, бисрэгхэн хүрээ байжээ.Зуны эхэн сард Майдар эргэдэг намрын дунд сард Ганжуур эрэгдэг 108 баг бүхий цам гардаг байжээ. Энэ хүрээний хамба Ёндон, дэд лам Вандан гэлэн, унзад нь Дашдаваа гэлэн , гэсгүй нь Сандаг гэлэн, зайсан лам нь Гажил, дэмч лам нь Пунсан зэрэг лам хуврагууд байжээ.1937 оны эхнээс лам нарыг нь хомроголон баримчилж доод лам нарыг хүчээр хар болгож дээд лам нараас 100 гаруй ламыг хилмэгдүүлэн нилээд тооны лам нарыг Хатгалын арын улаан мод хэмээх газар буудан хороож үлдсэн лам нарт 5-10 жилийн хорих ял оноожээ.Ийнхүү 1937 оны дунд үе гэхэд Цагаан Бургасны хүрээ бүрэн эзгүйрч мөхсөн байна.Энэ хүү хүрээнээс цаг бусаар хэлмэгдсэн лам нарын гэгээн дурсгалд зориулж 2005 онд хүрээний туурин дээр бус сумын төвийн зүүн хойд талд Бурхан багшийн Бодь суваргыг босгожээ.Энэ суваргыг нутгийн унаган иргэн, эцэг нь энэ хүрээнд сууж байгаад хэлмэгдсэн Монгол улсын гавьяат жүжигчин Цэрэндарьзав санаачлан нутгийн сүсэгтэн олонтой хамтран босгожээ.Мөн тус хүрээний сүм дуганы байгууламжын байршилын макет Алаг Эрдэнэ сумын орон нутгийг судлах музейд бий. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч, Б.Сайнхүү. “Монголын хүрээ хийдийн түүх” УБ.2004, 2.Д.Сэнгэбазар “Уулын эх Алаг Эрдэнэ” УБ.2005, 3.Арбулаг сумын ЗДТГ-ын дарга Сэнгэбазартай хийсэн ярилцлагаас /2007.06.10/

Байршлын тайлбар :
Алаг-Эрдэнэ сумын төвөөс 28 км газарт 1-р багийн нутаг Цагаан бургас гэдэг газар байна. Өндөр уулын бүсэд орших ба Алаг уулын өвөрт, зүүн талд Модот толгой, баруун талд Зөөхийн, өмнө талд нь Нарийний булаг урсана.

GPS хаяг :
North 49° 27’  East 100°  54’

Нийт талбайн хэмжээ:
Side1: У8 Side2: Ө8 Side3: У8 Side4: Ө7 Side5: У6 Side6: Ө6

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Есөн дугана дацангийн туурь ажиглагдах ба зөвхөн шороон далан бүхий ул мөр ажиглагдана. Туурийн орчим шарилж, цахилдаг ургасан ба энэ орчим хуучин нэгдлийн үед сүүний ферм ажиллаж байсан тул ихэд баларчээ.

Сүм хийд байгуулагдсан он :
1805 он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
223 лам

Хүснэгтийн дугаар :
ХӨАЭ 043

судалгааны баг :
Team: Г

Сэнгэбазар


Аман түүх

Гомбосүрэн


Аман түүх

Газрын зураг :

Байршилын зураг :

Site plan drawn by surveyors