Төгрөгийн хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Төгрөгийн хүрээ,Дашгонзэглин,

Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Дашгүнчинлин, Дашгонзэглин

Төвд нэр Уайли:
*bkra shis kun mkhyen gling?, *bkra shis dkon brtsegs gling?

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
31

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Төгрөгийн хүрээ / Дашгүнчинлин /

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Ховд

Сум :
Манхан сум

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Хуучин хошууны нэр :
Ховдын хязгаар Захчин хошуу

Товч түүх :


Ховд аймгийн Манхан сум. Төгрөгийн хүрээ / Дашгүнчинлин хийд / Дөрвөдийн баруун гарын Үнэн Зоригт ханы аймгийн Захчин хоёр хошууны нэг хүрээ болох Төгрөгийн хүрээ нь одоогийн Манхан сумын нутаг Төгрөгийн голд төвхнөж байжээ.Анх энэ хүрээг Аршаат булгийн эхэнд 1750-иад оны үед үүсгэсэн байна. Төгрөгийн хүрэг анх үүсэн байгуулагдсан тухай түүхийн эх сурвалж болох гар бичмэл баримтад “... Арвангуравдугаар жарны модон нохой жил Тэнгэрийн тэтгэсэний арванесдүгээр /1754/ онд Захчины тэргүүн бөх Мамуд шашинд оров. Түүнээс хойш есөн жил болоод усан морин жил Тэнгэрийн Тэтгэсэний хориндолоодугаар /1762/ онд Гурван Шар Жаргалант хэмээх газарт зуны эхэн сарын арван тавны сайн өдөр Зүүн Гарын Үндэсний Ханбо Чүлтэм, Эрэнчин Лам, Сайхан човомбо, Хар Хараза умзад, гэлэн Лтгрэв нарын долоон лам анхны Жанга / харанга/ цохиж хурал тогтоогоод таван жил болсны хойно гал гахай жил Тэнгэрийн Тэтгэсэний гучинхоёрдугаар /1767/ онд гэлэн Лигрэв, шар , хар олон нийтээр зөвшин явж Үй-Зангийн газар Далай лам, Банчин Эрдэнэ хоёрт айлтгаж машид сайшаагдав. Шороон нохой жил Тэнгэрийн Тэтгэсэний дөчингуравдугаар /1778/ онд Жанаваг Да ноёны үед Төгрөгийн “Содномдаржалин”, “Раашгонзоглин” дацан тогтоов...” гэж тэмдэглэсэн байна.Оросын баруун Сибирээс Ховд хотыг дайран өнгөрч Баруун Хойд Хятадын Цонж орох буцах Орос Хятадын худалдааны зам, Манж улсаас Захчины нутагт тавьсан 8 суурь өртөөний зун намрын буудал нь Төгрөгийн хүрээний ойролцоох Шар тохойд, хавар өвлийн буудал нь Төгрөгийн хүрээний хойтох Тахилтын голд байжээ. Энэ утгаараа Төгрөгийн хүрээ нь Захчины шашин номын төв байгаад зогсохгүй хязгаар нутгийн өртөө улааны гол зангилаа газар байжээ.1930-аад оны үед энэ хүрээнд 390 орчим лам хурдаг байв. Зуу шүтээн нь Үенчийн Улаан үзүүрийн цаньд дацангаас залж байрлуулсан Хутагтын гэгээн Намхайжамц, Жамбажүгдэн Майдар бурхан болно. Мөн Төгрөгийн хүрээнд Зая Бандида Намхайжамцын дүр суумал бурхан Богд Зонхов , Халхын бурханч лам Сүрэнгээр бүтээлгэсэн Зандан Логшир бурхан , Тод Монгол үсгээр бичсэн хутагтын гэгээн Намхайжамцын намтар зохиол байрлуулан залж тахидаг ”Хутагтын бор өргөө” гэж байжээ. Манхан сумын төвд 1990-ээд оны эхээр барьсан сүмээс зүүн урагш 30-аад метрийн зайд энэ өргөөний буурь бий бөгөөд одоо дээр нь айлууд хашаа барьсан байна. Энэ Хутагтын бор өргөөг анх үүсгэн байгуулсан тухай түүхийн баримтанд “...Захчины анх /1762/ онд байгуулсан дацанг анх дацан буюу Хутагтын дацан гэдэг. Гулза Хайнукэ сүмийн буурь хавиас Тэнгэрийн Тэтгэсэний гучинхоёрдугаар /1769/ онд олсон Зая Бандида хутагтын мөнгөн хөргийг олж бурхан болгон шүтсэнээр ийнхүү Хутагтын дацан хэмээжээ. Энэ хүрээ анх үүссэн Гурван Шар Жаргалантаас нүүж Үенчийн Улаан эрэг хэмээх газар суурьшихад Жамцан гүн өглөгийн эзэн болж анхны дуганыг бариулжээ. Бадаргуулт Төрийн дөрөвдүгээр /1877/ онд Захчины нэг хошуу хоёр хошуу болж салахад Хутагтын дацангаас Гөгрөгийн дацан тусгаар болж гарав. Урьд Баруун Зуугийн газраас залж ирсэн Ли-Замбу Сүндэн Майдарыг гол шүтээн болгож тахисанаар Соднолмдаржа Рашгонзоглин дацан хэмээжээ. Того эрэг хэмээх газар суурьшуулжээ...” хэмээн тэмдэглэсэн байна. Энэхүү Хутагтын бор өргөөний зүүн талд Төгрөгийн хүрээ Зэргийн хүрээний үндсэн шүтээн гол гол бурхад ном судрыг сүүлд нь хадгалж байсан жижиг шавар байшин саяхан болтол байж тэнд хөгшчүүд нууцаар очин мөргөдөг байжээ. Төгрөгийн хүрээ нь Захчины бусад хүрээ хийдээс илүү баялаг номын сантай байв. Эдгээр номууд нь ихэвчлэн тод монгол, худан монгол, бас Түвдээр бичсэн бичмэл барласан шашны ном бүтээлүүд байв.Үүнийг Сэнг ноёны номын сан гэдэг байжээ. Сэнг ноён гэдэг нь Эрдэнэбаатар хунтиайжийн тавдугаар хүү бөгөөд нэг хэсэг зүүн гар Ойрад улсын хаан байв. Тэрбээр Зая Бандида Намхайжамцыг амьд сэрүүн байхад нь таны бичсэн бөгөөд орчуулсан ном зохиолыг бүрнээр нь буулгаж авна гэж амлаад 1664 онд хэлмэрч Раднаабадраа гэлэн бусад хурдан бичээч 9 ламаар бичүүлж авсан баялаг номын санг бий болгожээ. Төгрөгийн хүрээнд майдар эргэх ёс их өвөрмөц болдог байсан бөгөөд хаврын эхэн сарын 15-нд эргэдэг, майдар бурхнаа цагаан эсвэл шарга зүсмийн жорооо морины эмээл дээр тавьж дүүрэн хийдээ гороолдог байжээ. Зуны улиралд Төгрөгийн хүрээ, Зэргийн хүрээний лам нар Манхан сумын Ангиртад сүсэгтэн олонтой хамт зусдаг байв. Зусланд гараад зуны эхэн сарын 15-наар Зэргийн хүрээ , Төгрөгийн хүрээ , Үенчийн хүрээ, Бодончийн хүрээний лам нар Давст нуурын овоог тахиад нуурын цагаан давсаар бурхан тахилаа ариусгах, ширгхэглэх ёс хийдэг байсан байна.1992 онд Төгрөгийн хүрээний хурал номыг дахин сэргээж Манхан сумын төвд хийд байгуулан хурал номын үйл ажиллагаа эрхэлж байна.Анх энэ хийдийг төгрөгийн хүрээнд сууж байсан лам Жигмэджамц , гэлэн Санжаа , Еэшээ, Цагаанбадам Донров нар сүсэгтэн олны хамтаар үүсгэн байгуулсан бөгөөд одоо тус хийдийг лам Ядамжав толгойлж байна. Холбогдох эх сурвалж: 1.Ч. Банзрагч, Б. Сайнхүү “ Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004 2.Ж.Цолоо, Б. Батжав “ Арвангурван сангийн орон “ УБ 2004 3. Жаргалант сумын өндөр настан 85 настай Дамдин гуайтай хийсэн

Байршлын тайлбар :
Монгол алтайн нурууны салбар Гурван Цэнхэрийн голын нэгэн салаа Төгрөгийн голын зүүн эргийн хавьд Ховд аймгийн Манхан сумын төвийн дээд хэсэгт Төгрөгийн хүрээ байсан туурь бий. Сумын төвийн эргэн тойрон ой мод, тахилгатай уул, ус үгүй. Сумын төвийн доод талд 2-3 км газарт хөдөлмөрийн баатар Лувсангийн ургуулсан ойн төгөл бий.

GPS хаяг :
North 47° 24’  East 092°  13’

Нийт талбайн хэмжээ:
Side1: 8 Side2: 16 Side3: 20 Side4: 15 Side5: Side6:

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Ховд аймгийн Манхан сумын төв дотор дээд хэсэгт нь Төгрөгийн хүрээний туурь бий. Энэ талаар нутгийн иргэд сайн мэднэ. Сурвалж бичиг, түүхийн ном зохиолуудад тэмдэглэсэн. Харин одоогоор түүхэн газрын хэмжээ, туурийг оновчтой тогтооход бэрхшээлтэй болжээ. Түүхэн газрын туурийн ихэнх хэсэг нь айлуудын хашаа, гэр, байшингийн суурьт орж хүн малын хөлөөр арилж эдгэрэн мэдэгдэхгүй болжээ. Харин айлуудын хашааны дунд зарим газраараа газраас 70-80 см өргөгдсөн, зарим газраар 30-40 см өндөртэй, дунджаар 50-60 см өндөртөй хоёр байгууламжийн туурь бий. Тэдгээр туурийг нутгийн иргэд Төгрөгийн хүрээний гол дуганууд болох Дүйнхэрийн дуган, Номын өргөөний суурь байсан учир айлууд дээр нь хашаа гэр барилгүй хадгалж хамгаалан өдий хүрсэн гэнэ. Эдгээр туурийн зарим хэсгээс хүмүүс малтаж элс шороо зэргийг авч гэр сууцныхаа буйр бууцанд ашигладаг болжээ. Энэхүү туурийн өмнө, баруун, зүүн талаар нь айлууд хашаа барин шахсан харин хойт талаараа задгай дэргэдүүр нь машин зам өнгөрдөг. Тууринаас зүүн хойт талд 300-400 метр орчим газарт шинэ сүмийн барилга барьсан байгаа.

Сүм хийд байгуулагдсан он :
1778 он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
Yes

Шинээр бүртгэгдсэн сүм хийдийн дугаар:
ХОМН 091

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Зая Бандида Намхайжамц | Ярилцлагын дугаар: 001
Нэр, цол хэргэм : Гончигжамц | Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Я.Жамц /Лам байсан | Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : С.Даваа / лам | Ярилцлагын дугаар:

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
228 лам

Хүснэгтийн дугаар :
ХОМН 090

судалгааны баг :
Team А

Газрын зураг :