Ганданшадавпэлжээлин

Read in English

Сүм хийдийн нэр :
Ганданшадавпэлжээлин,

Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Ганданшадавпэлжээлин, Дэжээлин, Рэшиндарав Бизъялин

Төвд нэр Уайли:
*dga' ldan bshad sgrub 'phel rgyas gling, *bde rgyas gling, *bde chen dar ba bi ja ya gling

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
13

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Дэжээлин хүрээ (Рэшиндарав Бизъялин)

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Увс

Сум :
Хяргас сум

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Хуучин хошууны нэр :
Дөрвөд далай хааны хошуу 10 баядын хошуу

Товч түүх :


Увс аймаг Хяргас сум. Дэжээлэнгийн хүрээ Хуучин Дүрвэд далай ханы аймгийн Баядын дайчин вангийн хошуу буюу Баатар засгийн хошууны нутаг одоогийн Хяргас суманд Дэжээлэн уулын өвөрт Цалгарын хийдээс тасран салж 1814 онд ван Самданжамцын үүсгэл санаачлагаар байгуулагдсан энэ хүрээ нь 1920-иод оны үед 9 дацан, 11 дуган, 10 жастай, 880 орчим ламтай хүрээ байжээ. Байгуулагдсан он цагийн тухайд 1810,1875,1814, 1910 гэсэн дөрвөн янзын он байна. Дэжээлэн хүрээний үүсэл хөгжлийн тухайд “..Энэ хүрээ эргэн тойрон 2000 метр газарт орших бөгөөд нийт дуган арав.Энэ хийд Жонон вангийн хошуу хүрээ болно.Цалгарын хийдээс тасран салж аргын 1910 оны төмөр нохой жил зуны дунд сарын гучны өдөр Дэжээлэн уулын өвөр болох газар анх Да лам улаан Дарам, Дагалт Годой Дамба Шар тойн Жамба нар ван Самданжамцай, түшмэл Пунцаг нарын тус дэм удирдлагын дор мөн ван Самданжамцай ноёны хутагт байгуулсанаас хойш 28 жил болжээ.Энэ учир нутаг газрын бэлэг болгож ван Самданжамцайд морь нэг, тэмээ нэгийг өгч зөвшөөрөл авч ёс төр гүйцээж байсан ажээ.Дуганууд гадна талаас харахад онц гоёмсог бус боловч дотроо мөн ч үзэсгэлэн бүхийн дээр Цогчин дуганы дээвэр цөм төмөр болой.Хийдийн лам 727 байв.Цогчин, Чойр, Жүд, Сахиус, Майдар, Зоогой, Зонхуба, Данжуур, Ядам, Мэгзэмийн гэх нэртэй 10 дуган буй.Хаврын эхэн сарын арванзургааны өдөр Майдар эргэнэ.Зуны эхэн сарын 29-ний өдрөөс зуны дунд сарын шинийн нэгэнд цам гарна.Лам нар гавжийн мяндаг хүлээнэ.Цогчин дуган 31 алд Чойр дуган 20 алд Жүд дуган 18 алд, Сахиус дуган 12 алд, Зонхубагийн дуган 8 алд, Данжуурын дуган 8 алд, Ядамын дуган 6 алд, Мэгзэмийн дуган 16 алд хааш хааш хэмжээтэй байжээ.Дэжээлин хүрээний хурах хурал нь: Хаврын эхэн сарын шинийн нэгнээс эхлэн арвантаван хүртэл 15 хоногийн Чойнпорол молом хэмээх хурал хурна.Зуны адаг сарын шинийн гуравнаас мөн шинийн долоон хүртэл Маань хэмээх хурал хурна.Мөн сарын арванзургаанаас эхлэн намрын эхэн сарын гучин хүртэл 45 хоног Яр хайлан хэмээх хурал хурна.Өвлийн эхэн сарын хориннэгнээс эхлэн хоринтаван хүртэл 4 хоног Хамчид хэмээх хурал хурна.Өвлийн адаг сарын хоринхоёрноос эхлэн хоринесөн хүртэл 7 хоног Гудор хэмээх хурал хурна.Зуны адаг сарын шинийн нэгнээс долоо хүртэл 7 хоног Сандуй хэмээх хурал хурна.Зуны эхэн сарын хоринесний өдөр олон лам нар цам бүжиг бүжиглэн хоёр өдөр үргэлжлэн 114 тооны цам гарна.Хаврын эхэн сарын арванзургааны өдөр Майдар эргэнэ...” гэсэн гар бичмэл эх баримт Тагнуулын ерөнхий газрын архивт хадгалагдаж байна. Одоо тус хийдийн хурал номыг сэргээж Хрягас сумын төвд шинэ “Ганданшадивпэлжээлин” хийд байгуулагдан хурал номын үйл эрхэлж байна. Холбогдох эх сурвалж 1. Ч.Банзрагч, Б.Сайнхүү.”Монголын хүрээ хийдийн түүх” УБ.2004 2. Увс аймгийн орон нутгийг судлах музейн тайлбарлагч Жанчидын Ширэндэвтэй хийсэн ярилцлагаас. 2007.06.07 3. Ганданшадивпэлжээлин хийдийн ловон лам Доржсүрэнтэй хийсэн ярилцлагаас.2007.06.11.

Байршлын тайлбар :
Хан хөхийн нурууны Тогтохын шилд байрлаж байв. Хуучин Хяргас сумын төв байсан газар юм.Өндөр уулын хэвгий хотгорт байрлалтай, урд талд нь Гашууны булаг, Найртын гол байгаа. Хүрээний өмнө талд Бугат уул бий. Тэгэхээр хүрээ Бугат уулын ард байсан гэсэн үг болно. Эргэн тойрондоо өтгө шигүү ой модтой, хойт талдаа Ка-ка уул, доод талд нь Сэмбэрүүн уултай. Хангайн бүс нутаг. Өвөлд цас орж зам хаагдана, зунд их халуун болдог ажээ.

GPS хаяг :
North 49° 33’  East 093°  49’

Нийт талбайн хэмжээ:
Side1: 100 Side2: 100 Side3: 100 Side4: 100 Side5: Side6:

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
Yes

Судалгаа явуулах үеийн байдал :
Хуучин Хяргас сумын төв Дэжээлингийн дэнжид хүрээний туурь үлдэж хоцорсон. Хүрээний гадуур байсан хашааны ул мөр бүрэн гүйцэд мэдэгдэхгүй, алаг цоог үлдсэн. Гэхдээ гол дуган, бусад барилгын ул мөр тод. Нийтдээ 9 сүмийн бололтой барилга, 1 дуган байсан нь илэрхий. Тдгээрийн байсан газар нь овгор, шороотой эсвэл хонхойн орсон байдлаар нь мэдэж болно. Сумын төв байсан учир эргэн тойронд нь айлууд бууж, хашаа барин амьдарч байгаад нүүсэн тул хог шороо их хөглөрсөн байдалтай. Гол дуганы барилгын баганын тулгуур чулуунууд үлдсэн. Дуганын чулууг нутгийн иргэд “өөрөө ургасан түмэн наст” гэж нэрлэдэг. Түүний ёроолоос шороо авч гэрийнхээ буйр бууцанд цацаж аюул өвчнөөс сэргийлдэг уламжлалтай. Шороо малтаж авсан газар онгойж үзэгдэнэ. Бусад багануудын доод талд ивүүр болгон чулууг хавтгайлан засаж суулгасан байгаа. Энэ хүрээнд 1938 оны хавар цагаан сарын 16-нд сүүлийн Майдар эргэж хүрээгээ гороолж байсан түүхтэй ажээ. Гол дуганы туурийн өндөр нь газраас 1 м илүү өргөгдсөн байна. Үүний хэмжээ нь урт нь 29 м, өргөн нь 24 м юм.

Сүм хийд байгуулагдсан он :
1875 он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Өөдлөхийн Ядамсүрэн | Ярилцлагын дугаар: 001

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
600 орчим

Тэмдэглэл :
Хуучин сүм амилсан - энэ нь УВХГ 012. Precis-ыг үзнэ үү - 4 өөр он жилийг суурийг тавьсан. 1810, 1814, 1875, 1910. 1814 он Самданжамц вангийн санаачилгаар байгуулагдсан.

Хүснэгтийн дугаар :
УВХГ 013

судалгааны баг :
Team А

Жанчидын Ширэндэв


Аман түүх

Доржсүрэн


Аман түүх

Газрын зураг :

Архивын зургууд :