Гүнгийн хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Гүнгийн хүрээ ,Туулын хүрээ,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
393

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Туулын хүрээ /Навааннэрэн гүнгийн хүрээ /

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Төв

Сум :
Өндөр ширээт

Баг :
1-р баг

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Хуучин хошууны нэр :
Зоригт вангийн хошуу

Товч түүх :


Төв аймаг Өндөр-Ширээт сум. Туулын гүний хүрээ. / Навааннэрэн гүний хүрээ./ Энэ хүрээний байршлыг академич Б.Ренчиний “БНМАУ-ын угсаатны зүйн атлас”-ын сүм хийдийн бүртгэлд Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт байдаг хэмээн тэмдэглэсэн нь одоогийн засаг захиргааны нэгжийн хувиараар Өндөрширээт сумын нутагт оржээ.Хуучин Түшээт хан аймгйин Зоригт вангийн хошууны нутаг одоогийн Өндөрширээт сумын төвөөс зүүн урагш 60 км орчимд Туулын голын хойт эрэгт голын шугуйгаас хойш 300м орчмын тавиу дэнжид энэ хийд төвхнөж байжээ. 1750, 1754 онуудын үед байгуулагдсан гэх энэ хүрээ нь цогчин, сахиусын , чойрын, дүйнхорын, мамбын 5 дугантай, хийдийн гол сахиус нь Очирваань, Лхам хоёр байжээ.Жил бүрийн намрын эхэн сард майдар эргэдэг 75 баг бүхий цамтай, 700 шахам лам хуврагтай дом, гавж, аграмбын дамжаатай байсан ажээ. Туулын гүний хүрээний уран чамин хийцтэй сүм дуганын зургийг бурханч лам Лувсанцэрэн, Осоржамаа нар тухайн үеийн байдлаар нь зурж доктор Д.Майдарын номонд нэг гэрэл зураг нь хэвлэгдэж орсон нь эдүгээ түүхийн баримт болон үлджээ. Мөн уг хүрээний майдарын ногоон морь, зарим бурхан нь одоо дүрслэх урлагийн музейд хадгалагдаж байна. Цогчингийн 3 лам гэгддэг цогчин хамба Хас аграмба, Пунцаг аграмба, Жамбалдорж аграмба , цогчингийн 4 унзад Зана, Лвсанцэрэн, Шагдар, Чойдорж зэрэг эрдэм номтой том том мяндагтнууд цөөнгүй байжээ. Туулын гүний хүрээний туурь нь одоо хааш хаашаа 800м талбайд нилээд таруу байдлаар сүм, дуган, суварга, хүрд зэрэг байгууламжуудын 20 гаруй суурь ором бий. Эдгээр ором суурийн зарим нь бараг газрын хөрстэй тэгширсэн бол зарим турийн дээд өндөр 1,5м өндөр хэмжээний чулуу шороон овооллого үлджээ. Туулын гүний хүрээ буюу Навааннэрэнгийн хүрээ нь оршин тогтносон 200 шахам жилийнхээ түүхэнд Түшээт хан аймгийн энэ хошуу нутгийн буддын шашны соёл боловсролын томоохон төв байжээ. Холбогдох эх сурвалж: 1. Өндөрширээт сумын Гандангиплин хийдийн сахиул ахмад багш Ш.Донойтой хийсэн ярилцлагаас. /2007.10.23/ 2 Л.Хэнчяахав. “ Төв аймгийн бага толь” УБ.1993 4. Хамтын бүтээл. “ Өлгий нутаг Өндөрширээт 80 жил” УБ.2004

Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд сумын төвөөс зүүн урагшаа 60 орчим км. Туул голын хойд эрэгт голын шугуйгаас хойно 300 метрт уулын өвөрт энгэрийн тавиу дэнжид уг хүрээний туурь байрлана. Баруун өмнө зүгт 500 орчим метрт Өгөөмөр уул, баруун талд мөн орчим зайд Памбий толгой баруун хойно 800 орчим метрт нэгэн нэргүй суварганы туурь байна.

GPS хаяг :
North 46° 55’  East 105°  03’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Тал хээрийн бүсийн уулын уужим энгэр бэлд байх энэ тууринд одоогоор 800 м² талбайд 42 орчим байгууламжийн туурь суурь хоорондоо нилээд тархсан байдалтай үлджээ. Энд сүм дуганы тууриас гадна газраас дээш хоёр метр орчим өндөр суварганы туурь дөрвөн ширхэг, мөн урт нь 18 метр, зузаан нь 1.50 см, өндөр нь 1.80 см орчим суварганы үргэлж суурь нэг бий.

Сүм хийд байгуулагдсан он :
1750 он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй | Ярилцлагын дугаар:

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
300-гаад лам

Хүснэгтийн дугаар :
ТӨӨШ 010

судалгааны баг :
Team: Ж

Ногоон Цэндийн Атарсаа, Гэлэнхүү нар


Аман түүх

Газрын зураг :

Нэмэлт материал

Архивын зургууд :