Модонгийн дугана

Read in English

Сүм хийдийн нэр :
Модонгийн дугана,

Ринчений зураг дах дугаар :
443

Ринчений жагсаалт дах нэр :
Модонгийн хурал

Сүм хийдийн төрөл :
cүм

Байрлах аймаг :
Төв

Сум :
Баянжаргалан сум Модон баг

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Сумын хуучин нэр :
Боржигон Цэцэн вангийн хошуу

Товч түүх :


Төв аймаг Баянжаргалан сум. Модонгийн хурал. Хуучин Цэцэн хан аймгйин сэцэн чин вангийн хошууны нутаг одоогийн Баянжаргалан сумын төвөөс урагш 26 кмт хуучин Нялга сумын төв байрлаж байсан Модон хэмээх газарт 2 дуган бүхий цагийн хурал байжээ. Уг хурал үүсгэн байгуулагдсан тухай Үндэсний Төв Архивт “...Монгол хэмээх сумын дотор тахигдсан Ганжуур дацанг Тэнгэрийн тэтгэсний дөчдүгээр /1775/ онд засаг бэйл Дагдандоржийн үед байгуулан жил бүр зуны цагт Ганжуур эрдэнэ тэргүүтнийг хуруулж алтат хэмээх газар суулгажээ...” хэмээн бичсэн эх бичгийн баримт хадгалагдаж байна. Мөн 1902 онд засаг бэйл Цэрэнсандивын үед Мөнх Ганжуур дацанг байгуулж өдөр бүр Ганжуур тэргүүтэй олон номыг хуруулсан байна. Тус хоёр дацан нь эхэн үедээ байнгын хуралтай байж байгаад 1920-иод оны үеэс тодорхой биш шалтгааны улмаас цагийн хуралтай болжээ.Уг хуал 1937 оны эхэн үед хаагдаж 2 дуган нь нураагджээ.Туурийн зүүн талд хужиртай бисрэг тойром бий. Холбогдх эх сурвалж: 1.Ч.Банзрагч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004

Байршлын тайлбар :
Баянжаргалан сумын төвөөс чанх урагш 26 км–т тал хээрийн бүсэд Баянжаргалан–Чойрыг холбосон өндөр хүчдэлийн шугам, шороон замаас баруун тийш хоёр км орчимд Модон хэмээх газар хуучин төв аймгийн Нялга сумын төв байрлаж байсан туурийн өмнөд талд энэхүү хурлын дуганы туурь бий. Туурийн зүүн талд 60 метрт хужиртай бэсрэг тойром бий.

GPS хаяг :
North 46° 58’  East 108°  18’

Нийт газрын хэмжээ :
Side1: У 6 Side2: Ө 4 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээрээ үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Уг дугана нь хуучин Нялга сумын төв байрлаж байсан газарт байсан учир төвийн барилга байгууламжийн суурьтай зэрэгцэн оршдог учир ялгаж олоход бэрхшээлтэй. Өмнөд талд байгаа чулуун туурийг мөн гэж тодорхойлов. Бусад 6-7 байшингийн туурь нь цемент, цементийн хагархай туурь байгаа ба энэ туурь ганцаараа чулуун суурийн үлдэгдэлтэй байв. Туурийн орчим тулга, цөгц зэрэг зүйлийн үлдэгдэл бий.

Сүм хийд байгуулагдсан он :
1880-д он

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1935 он - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: 1940-1945 он - Ярилцлагын дугаар:

тухайн газар шинэ сүм дугана баригдсан :
No

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Лувсаншарав гэлэн - Ярилцлагын дугаар:

Date of Reviving:

Хүснэгтийн дугаар :
ТӨБЖ 060

судалгааны баг :
Team: Ж

Газрын зураг :